Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар хүүхдийн эрхийн зөрчилд онцгойлон анхаарахыг санууллаа

Огноо:

,

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагын АНУ-ын Нью-Йорк хот дахь албаны захирал Тесс МакЭвой, ХЭҮК-ын дарга Ж.Хунан болон бусад албаны төлөөллийг 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Хүний эрхийн олон улсын үйлчилгээ нь Швейцарын Холбооны Улсын Женев, Америкийн Нэгдсэн Улсын Нью-Йорк хотод төвлөрч байрладаг, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг хараат бус, ашгийн төлөө бус байгууллага юм. Тус байгууллага нь хүний эрх хамгаалагчдын сүлжээ болон хүний эрхийн олон ялгаатай талбарууд, НҮБ болон бусад оролцогч талуудын дэмжлэгтэйгээр дэлхий нийтийн хэмжээнд хүрч ажиллаж байгаа аж. Энэ удаад Монгол Улсад ирэхдээ эрх хамгаалагчийг хамгаалах асуудалд онцгойлон анхааран ажиллахаар болсноо УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгалаа.  

Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулиа 2021 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр баталсан хэдий ч хэрэгжилт нь хангалтгүй байгааг уулзалтын эхэнд УИХ-ын дарга дурдав. Тиймээс Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагыг эрх хамгаалагчийн, тэр дундаа хүүхдийн эрх хамгаалагчийг хамгаалах ажилд тууштай оролцож, туршлага болон техникийн дэмжлэг үзүүлэхэд хамтарч ажиллахыг санал болголоо. Сүүлийн үед хүүхдийн хүчирхийлэл газар авч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлоод хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага тооцох байдал учир дутагдалтай байгааг ч санууллаа. Тиймээс энэ асуудалд ХЭҮК, Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллагатай нягт хамтран ажиллаж асуудлыг дор бүр нь шийдэхийг  санал болгов. УИХ-д ирж байгаа санал гомдлын тодорхой хувь нь хүүхдийн эрхийн зөрчил байдгаас гадна жагсаал цуглаан хийсэн иргэдийн эрхийг хамгаалах асуудал ч хөндөгддөг тухай хэлэв. 

Хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийн хамгаалах асуудалд УИХ-ын дарга анхаарал хандуулж буйд талархаж байгаагаа хатагтай Тесс МакЭвой хэллээ. Юун түрүүнд Монгол Улсын иргэдийн хүний эрх хамгаалагчийг хамгаалах тухай  мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн тогтолцоог бэхжүүлэх, түүнчлэн хүний эрхийн өөрчлөлтийн төлөөх эвслүүдийг манлайлах, тэдгээрт оролцоход анхаарч ажиллахаа илэрхийллээ. Мөн энэ асуудалд монголын төр засаг дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг ч онцлон хэлэв.

Хүний эрхийн олон улсын үйлчилгээ байгууллага нь 1984 оноос Хүний эрх хамгаалагчийн тунхаглалыг боловсруулж, НҮБ-аар батлуулах нөлөөллийн аяныг олон талын оролцоотойгоор манлайлан  ажилласаар иржээ. Мөн улс орнуудад хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлыг үндэсний түвшинд баталгаажуулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа

Огноо:

,

Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын 2018 оны удирдах зөвлөлийн XII хурлаар “Газар дээрх геофизикийн судалгааны багаж төхөөрөмжийн өгөгдөл болон сансрын хиймэл дагуулын мэдээллийг нэгтгэн, болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн урьтал үзэгдлийг тандах” төслийн хүрээнд гишүүн орнууддаа соронзон орны өөрчлөлтийг бүртгэх магнитометр төхөөрөмжийг суурилуулахаар баталсан.
 
Энэхүү төслийн хүрээнд 2023 онд БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженер, техникийн ажилтнууд Монгол Улсад хүрэлцэн ирж, “Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станц”-ыг Улаанбаатар хотоос баруун тийш Шинжлэх Ухааны Академийн харьяа Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Таван толгой дахь станцад байрлуулах газрыг сонгосон.
 
Болзошгүй хүчтэй газар хөдлөлийн дунд болон богино хугацааны урьтал шинжийг илрүүлэх, газар хөдлөлтийг урьдчилан таамаглах, соронзон орны өөрчлөлтийг бүртгэх энэхүү төхөөрөмжийг Ази, Номхон далайн орнуудын сансрын хамтын ажиллагааны байгууллагын тус төслийг хариуцсан мэргэжилтнүүд, БНХАУ-ын ШУА-ийн “Сансар судлалын үндэсний төв”-ийн инженерүүд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн судлаачид хамтран суурилуулав гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 
 
 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна

Огноо:

,

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.

Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна

Огноо:

,

Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.

Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм.  Тодруулбал,  дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил  болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.

Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох