Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрийг барьж үйлчилгээний газрууд руу ярьжээ

Огноо:

,

Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн нэрийг барьж “Танайхыг шалгах гэж байна, хоол, байрны мөнгө гарга. Тэгвэл танайхыг шалгуулахгүй байя” гэж орон нутагт үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээний газрууд руу ярьсан тохиолдол гарчээ. Тодруулбал, Өвөрхангай, Дархан-Уул аймгийн үйлчилгээ эрхлэгчид рүү ийнхүү ярьсан хэд хэдэн тохиолдол гарсан байна.

Иймд үйлчилгээ эрхлэгчид, иргэдийг энэ төрлийн залиланд өртөхгүй байх, орон нутгийн мэргэжлийн байгууллагаас лавлаж тодруулах, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: МХЕГ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын талаар зөвлөлдлөө

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсрол эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Ховд аймийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудын сургуулийн дэмжлэгийн багийн гишүүд, өрхийн эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвийн хүүхдийн эмч нар оролцсон 42 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөгөө уулзалт Ховд аймагт боллоо.
 
Уулзалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы “Хүүхдийг ивээх сан” хамтран зохион байгуулсан юм. Уулзалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд(ХБХ)-ийг ердийн сургуульд хамруулахад дэмжлэг үзүүлэх сургуулийн багийн үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон ХБХ-ийг оношлох салбар комиссын баримтлах журам, ажиллах зарчмын талаар мэдээлэл хүргэж, тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэж зөвлөгөө өгөв.

 
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

116 дугаар сургуульд хийсэн ажлын хэсгийн үнэлгээний дүгнэлтийг танилцуулж, ажлаа хэвийн үргэлжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Тусгай хэрэгцээт хүүхдийн хамран сургадаг ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн зарим багш нараас гаргасан хүсэлтийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн тушаал гаргаж, тус сургуулийн удирдлага, санхүү, сургалт, багшийн үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулж, удирдамжийн дагуу ажиллав.
 
Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг 116 дугаар сургуулийн удирдлагын манлайлал, үйл ажиллагаа, багшлах боловсон хүчний мэргэжлийн хөгжлийн ур чадвар, үйл ажиллагаа, багш нарын харилцаа, ёс зүй, сургалтын орчин, хичээлээс гадуурх сургалтын ажилд үнэлгээ хийж, дүгнэлт гаргаснаа өнөөдөр танилцууллаа.


 
Ажлын хэсгийн дүгнэлт танилцуулах уулзалтад тус сургуулийн удирдлага, хамт олон хүрэлцэн ирэв. Ажлын хэсгийн зүгээс багш нар, удирдах ажилтан тус бүрийн хариуцсан ажлын хэрэгжилттэй танилцаж, тус бүрд нь дүгнэлт гаргасан бөгөөд зарим зүйлд алдаа, дутагдал байгааг сануулж, ойрын үед засч сайжруулахыг зөвлөлөө. Мөн Монгол Улсын Үндсэн хууль, Боловсролын тухай болон Хөдөлмөрийн хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмын дагуу тус тусын ажил, үүргээ тасралтгүй, хэвийн үргэлжлүүлж ажиллахыг нийт багш, ажилчдад үүрэг болголоо.
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Харанга!!!  Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ: Өнөөдөр Төв аймгийн нутаг, Архангай, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр их хэмжээний нойтон цас орно.

Дохио!!!  Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр  Баянхонгорын өмнөд, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд:  Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтан цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 09 дүгээр сарын 30-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 5-10  хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө сэрүүсч 5-7 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

1-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 1, 2-нд говь, тал, хээрийн нутгаар, 3-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан байна.

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох