Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад айлчилж байгаад Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцааг өнөөгийн түвшинд хүргэж, өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын Парламент хоорондын хамтын ажиллагаа үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэлээ. Ирэх 50 жилд шинэ төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх талаар Ерөнхий сайд онцлон ярилаа.
 
Япон Улсын Ерөнхий сайд асан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд Ерөнхий сайд эмгэнэл илэрхийлэв. Энэ мэдээг Сингапур Улсад айлчилж байх үедээ хүлээн авсан. Монгол, Японы харилцаанд Абэ Шинзогийн оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно гэлээ. Ирэх сарын 27-нд болох Абэ Шинзог үдэх төрийн оршуулгын ёслолд Монгол Улсын төр, засгийг төлөөлж оролцохоор төлөвлөж байгаагаа тэмдэглэв.

Мөн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй, Японд хийх айлчлалын үеэр энэ чиглэлийн компанийн төлөөлөлтэй уулзалт хийж, санал сонилцох  сонирхолтой байгаагаа илэрхийллээ.


 
Монгол Улсын Ерөнхий сайд 2021 онд Япон Улсад ажлын айлчлал хийж, Токио-2020 Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцож, хүнд цаг үед дэмжлэг үзүүлсэнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Хаяши Мотоо талархал илэрхийллээ. Төлөөлөгчид дэд бүтэц, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг,  400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч уулзлаа.

Тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ Монгол Улсад Зүрх судасны төв байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.

Дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа Японд алдартай тус групп манай улсад гемодиализийн аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмж бэлэглэж байжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ

Огноо:

,

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.

2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.

Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна гэж БШУЯ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ. НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их засаг”

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Хууль зүйн байнгын хороо

Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

10.00

   “Үндсэн хууль”                         

3

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

4

Хууль зүйн байнгын хороо

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

5

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

   “Үндсэн хууль”         

6

Төсвийн байнгын хороо

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

7

Хууль зүйн байнгын хороо

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

334 тоот

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны дөрөвдүгээр сарын 24-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үнэ, чанарын өнөөгийн байдалд хяналт шалгалт, үнэлгээ хийсэн.  

Үнэлгээнд хамрагдсан эмийн 90 гаруй хувьд 45 хүртэл хувиар нэмэгдсэн, дотоодын үйлдвэрийн дийлэнх эмийн бөөний үнэ 40-өөс дээш хувиар нэмэгджээ. Иймд иргэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахдаа санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлэх, бууруулах зорилгоор эмийн үнийн зохицуулалтын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлага байна.

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нөөцийн бэлэн байдлыг хангах, яаралтай горимоор тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэх, хадгалах, эмийн нөөц бүрдүүлэхтэй холбогдсон эрх зүйн зохицуулалтыг илүү оновчтой болгох  шаардлагатай байгааг 2020 оны  коронавируст халдварын цар тахлын сургамж харуулсан.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлснээр эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт олон улсын жишигт хүрэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох