Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр болж, өвөлжилтийн бэлтгэлийн талаар хэлэлцэв. Нийслэлийн харьяа газар, алба агентлагууд, дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх  мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын  дарга Б.Мөнхцэцэг:

-Манай байгууллагын хувьд өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хүндрэлтэй асуудал нь бульдозерийн хүрэлцээ хангамж юм. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинэ бульдозер оруулж ирэхээр тендер зарласан боловч компаниуд оролцохгүй байна. Тиймээс энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол хогийн цэгүүдэд ажиллаж буй бульдозер эхнээсээ эвдэрсэн. Бас нэгэн анхаарал хандуулах асуудал нь халтиргаа гулгаанаас сэргийлэх давс, бодисын нөөц юм. Цаг агаарын нөхцөл байдлын урьдчилсан тооцооллоор ирэх өвөл цас их унах төлөв гарсан. Тэгэхээр одоо байгаа бодис, давсны нөөц хүрэлцэхгүйд хүрч мэдэх нь. Тиймээс нөөцийг нэмэгдүүлэх шаардлага бий. Бусад төлөвлөгөөт болон тохижилтын ажлууд төлөвлөгөөний дагуу явж байна. Төсөв, хөрөнгө мөнгө дутагдсан зүйлгүй.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай:

-Дүүргийн хувьд өвөлжилтөд бэлтгэх ажил графикийн дагуу өрнөж байна. Тасалдсан, доголдсон зүйлгүй. Татварын орлого бүрдүүлэлт биелж яваа. Намрын улиралд хог тээврийн жолооч нар дутмаг болчихдог. Учир нь жолооч, ачигч нар цалингаа голж, ажлаа орхих тохиолдол мэр сэр бий. Тиймээс хог тээврийн салбарт боловсон хүний дутмаг байдал үүсээд байна. Хотын хэмжээнд шарилж устгах аян зохион байгуулж байгаатай холбоотойгоор тээвэрлэж буй хогны хэмжээ урьд өмнөхөөс нэмэгдсэн. Үүнээс үүдэн хэлэхэд Улаанбаатар хотын хог тээвэрлэлтийн асуудлыг нэгдсэн байдлаар авч үзэж, үнэ тарифийг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй болов уу.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-Манай дүүргийн хувьд өвөлжилтийн бэлтгэл 70.6 хувьтай байна. Харин татварын орлого төвлөрүүлэлт хүндрэлтэй байна. Ялангуяа газрын төлбөр хураамж дээр анхаарах хэрэгтэй байна. Өмнө нь дүүргүүд газрын үнэ төлбөр тогтоодог байснаас маргаан их үүсдэг. Тиймээс дүүрэг бүрд өөр өөр үнэ тариф мөрдөж, маргаан үүсдэг байсан. Түүнчлэн хог хаягдлын орлогыг цахилгааны мөнгөтэй хамт авч төвлөрүүлдэг. Гэр хороололд нэг хашаанд олон айл өрх амьдардаг. Тэгсэн хэрнээ нэг хаалга нэг төлбөр зарчмаар 2500 төгрөг л өгдөг. Тиймээс цаашид хог хаягдлын төлбөрийг айл өрхийн бус хүний тоогоор авдаг болгох нь зүйтэй байна. Мөн цахилгаан сүлжээний байгууллагууд хог хаягдлын орлого төвлөрүүлэхдээ 23 хувийг суутгаж авч байгааг ярилцах хэрэгтэй санагддаг.

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа:

-Сүхбаатар дүүргийн хэмжээнд 11 төрлийн ажлыг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй сургууль, цэцэрлэгийн гадна фасад дээврийн засварын ажил 97 хувьтай байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх 355 тонн бодис нөөцөлсөн. Хог тээвэрлэлт үнэхээр хүнд байна. Хог тээврийн жолооч, ачигч нар ажлаа хаяад явчихдаг тал бий. Татварын орлого төвлөрүүлэлт 75 хувийн гүйцэтгэлтэй байна.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:

-Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөө 80 хувийн биелэлттэй байна. Сайжруулсан түлш борлуулах, нөөцлөх болон халтиргаанаас хамгаалах давс, бодисын нөөцөд анхаарч байна. Манай дүүргийн сургууль, цэцэрлэгүүд нэлээд дээр үед баригдсан байдгаас дээврийн  сантехникийн засварууд хийгдэж байна. Гэрэлтүүлэг 95 хувьтай байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 30 байршилд фасад засвар хийж буй. Энэ ажил 75 хувьтай байна. Гэмтлийн эмнэлэг чиглэлийн авто замыг өргөтгөн засварлаж байна. Энэ замыг хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч байгаа. Орлого бүрдүүлэлтийн хувьд хүн амын орлогын албан татвар бага зэрэг тасалдалттай байгаа ч оны төгсгөл гэхэд бүрэн биелүүлэхээр ажиллаж байна.  

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл:

-Дүүргийн хэмжээнд өвөлжилтөд бэлтгэж олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байна. Сургууль, цэцэрлэгүүдийн засвар хугацаандаа хийгдэж байгаа. Томоохон эмнэлэг, спортын байгууламжийн хөрөнгө оруулалтад бэрхшээл саад учрахаар байна. Дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллага хувийн хэвшлийнх. Энэ долоо хоногт НИТХ-ын төлөөлөгч нар манай дүүрэгт ажиллана. Төсвийн орлогыг бүрдүүлэхээр шамдаж байна. Оны эцэс гэхэд бүрэн төвлөрүүлэх болно.

Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Цэрэн:

-Өвөлжилтийн бэлтгэл ажил Хан-Уул дүүрэгт 75 хувьтай байна. Сургууль цэцэрлэгийн засварыг есдүгээр сарын 1 гэхэд дуусгахаар ажиллаж байна. Тэдгээрээс  218 дугаар цэцэрлэгийн засварын ажил удаашралтай байгаа. Тендерт шалгарсан компанийг шахаж шаардаж байна. Орлого бүрдүүлэлт 81 хувьтай байна. Хүн амын орлогын татвар, газрын төлбөр хураамж тасалдаж мэдэх нь. Хог тээвэрлэлтийн зургаан машин шинээр авч парк шинэчилсэн. Өнгөрсөн онд дөрвөн камаз авсан. Гэтэл шинэ машинуудад эвдрэл их гарч байна гэлээ.

Нийслэлийн алслагдсан дүүрэг болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийн хувьд өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөсний дагуу амжилттай явж байгааг Засаг дарга нар тодотгож байлаа. Налайх дүүрэг энэ жилээс эхлэн агаарын чанарыг сайжруулах бүсэд багтаж, сайжруулсан шахмал түлш түлэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг хийж эхлээд байгаа бөгөөд одоогоор түлшний нөөц бүрдүүлж хараахан амжаагүй ч тун удахгүй нөөц бүрдүүлэхэд анхаарна гэдгийг хэлж байлаа.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм45 минутын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоо...

Цаг үе51 минутын өмнө

Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Цаг үе56 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

Улстөр нийгэм1 цаг 3 минут

Нийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьта...

Урлаг спорт1 цаг 6 минут

Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Улстөр нийгэм2026/10/19

“Ерөнхий сайдаас асуу” уулзалтын үеэр иргэн, бизнес эрхлэгчдийг ...

Шударга мэдээ2026/10/19

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэ...

Цаг үе2026/10/19

Жуковын цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт арваннэгдүгээр сарын 15-нд 9...

Цаг үе2026/10/19

“Уран жолоодлого-2026” тэмцээнд нийтийн тээврийн 70 гаруй жолооч...

Цаг үе2026/10/19

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Санал болгох