Цаг үе
Цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх байрын засварын ажлын явцыг шалгалаа
Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир тэргүүтэй албаныхан 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд шаардлага хангасан байрыг түрээсэлж, цэцэрлэгийн зориулалтаар засварлан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. БЗД-т ажиллахдаа цэцэрлэгийн засвар болон санхүүжилтийн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох мэргэжилтнүүдэд ажлыг шуурхайлахыг үүрэгдэн хичээлийн жилээс өмнө цэцэрлэгийг ашиглалтад оруулах чиглэл өгөв.
Баянзүрх дүүргийн 50 байршилд нийт 16279.01 метр.кв талбайг цэцэрлэгийн зориулалтаар ашиглана. Ингэснээр 169 бүлэгт 4980 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна.
Тухайлбал,
⇒ БЗД-ийн 8 дугаар хороонд байрлах 301 дүгээр цэцэрлэгийн салбар болох 90 хүүхдийн хүчин чадал бүхий шинэ цэцэрлэгийг Хэрлэн апартментын нэг давхарт ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 8 дугаар хороонд цэцэрлэгийн насны нийт 1203 хүүхэд бий. Түрээсийн цэцэрлэг, шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор ирэх хичээлийн жил хүүхдийг цэцэрлэгт 100 хувь хамруулах боломжтой болох юм.
⇒ 24 дүгээр хороонд 168 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг байгуулахаар ажиллаж байна. 50 хүүхдийн хүчин чадалтай. Энэ сарын 25 гэхэд засварын ажлыг дуусган хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.
⇒ 22 дугаар хорооны Дэлгэрэх хотхонд 115 дугаар цэцэрлэгийн салбар болох 200 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно.
⇒ 5 дугаар хороонд 146 дугаар цэцэрлэгийн салбар 50 хүүхдийн ортой цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна.
⇒ 42 дугаар хорооны Нарт хотхонд цэцэрлэгийн зориулалтаар 700 метр.кв талбайд 300 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг байгуулна. 268 дугаар цэцэрлэгийн салбар болох бөгөөд энэ долоо хоногт засварын ажлыг гүйцэтгэн хүлээлгэж өгөх юм. Мөн хорооны Алтан тэвш хотхонд 267 дугаар цэцэрлэгийн салбар болох 4 бүлэг бүхий 100 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад оруулна.
⇒ 26 дугаар хорооны тухайд Тайм таур хотхонд 129 дүгээр цэцэрлэгийн салбар болох 70 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орно. Харин Олимп хотхонд 147 дугаар цэцэрлэгийн салбар 90 хүүхдийн цэцэрлэгийн засварын ажил хийгдэж байна гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Цаг үе
С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар тогтоолоор “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ыг баталсан байдаг. Үүнд, “Тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, түүхэн үйл явдлыг харуулсан, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл болсон, архитектур, дүрслэх урлагийн шийдэл бүхий байгууламжийг хөшөө” гэж нэрлэхээр тусгажээ. Тэгвэл Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөний дэргэд холбогдох байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулсан байна. Түүнчлэн нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд мөн зөвшөөрөлгүйгээр хүүхдийн хөшөө байрлуулжээ.
Энэ нь “Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын 2.1, 2.2 заалтыг тус тус зөрчсөн тул дээрх зөвшөөрөлгүй хөшөөнүүдийг албадан шилжүүлэхийг холбогдох газруудад мэдэгдээд байна.
“Улсын нийслэлд хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах журам”-ын дараах заалтыг тус тус зөрчжээ.
2.1 Нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө, дурсгал хүндэтгэлийн самбар байрлуулах саналыг яам, тусгай газар, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар, аж ахуйн нэгж, нам, олон нийтийн байгууллага, иргэдээс албан бичгээр комисст гаргана.
2.2 Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэргэд комисс (цаашид "Комисс” гэх) ажиллаж, нийслэлийн нутаг дэвсгэрт хөшөө дурсгал, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн загвар батлах асуудлыг хэлэлцэн санал боловсруулж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Цаг үе
Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно
Наймдугаар сарын 15-аас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал хугацаанд нийслэлийн хэмжээнд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замыг хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт бүсчлэл харгалзахгүй хэрэгжиж байна.
Тодруулбал:
Сондгой тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 3, 5, 7, 9, 11-нд хөдөлгөөнд оролцоно.
Тэгш тоогоор төгссөн бол: 9 дүгээр сарын 4, 6, 8, 10, 12-нд хөдөлгөөнд оролцоно.
Иймд өнөөдөр таны тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар сондгой тоогоор төгссөн бол авто замын хөдөлгөөнд оролцоно.
Улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах энэхүү зохицуулалт 07:00-21:00 цагийн хооронд хэрэгжих бөгөөд бүсчлэл харгалзахгүй, нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд шийдвэр үйлчилнэ.
.jpg?w=1000)
