Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

Огноо:

,

Аргын тооллын наймдугаар сарын 19. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Зуны адаг улаагчин хонь сарын 23. Сугар гараг. Нэг эхийн зургаан хөвгүүн одтой, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр.

Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөх тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлнэ

Огноо:

,

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагын Ази, Номхон далайн бүсийн дарга Жүү-Ок Лиг хүлээн авч уулзлаа. Тэрбээр Боловсролын салбарын хурдасгуур (Education Accelerator) санаачилга болон 2023 онд болох Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгөв.

Энэхүү санаачилга нь аж үйлдвэрлэлийн IV хувьсгалыг хэрэгжүүлэх шаардлагатай боловсролын хандлага буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны загвар бий болгох, бага, дунд боловсрол, сургалтын тогтолцоог шинэчилж ирээдүйн эдийн засаг, нийгэмд шаардагдах ур чадвартай гишүүдийг бэлтгэх зорилготой. Энэ хүрээнд мэдлэг, туршлага солилцох түншээр Финланд улстай хамтран ажиллаж байгаа бөгөөд Бангладеш, Өмнөд Африк улсад төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм.

Уулзалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт байгууллагаас санаачлан хэрэгжүүлж буй Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай оролцохоо хэлэв. Санаачилгыг хэрэгжүүлэгч бусад улс орнуудын сайн туршлага, үр дүнгээс хуваалцахад таатай байгаагаа илэрхийллээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

АТГ: Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамруулав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2022 оны 9 дүгээр сарын 26-30-ны өдрүүдэд авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийн хүрээнд Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг дарга зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн зөвлөмж болон мөрдөгчийн мэдэгдлийн биелэлттэй танилцах, дүн шинжилгээ хийх чиглэлээр хамтран ажиллав.

Авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, хууль тогтоомжийг таниулан сурталчлах 6 удаагийн сургалтыг зохион байгуулж, нийт 548 иргэн, албан тушаалтныг хамрууллаа.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Ургац хураалтын явц өнөөдрийн байдлаар 151.3 мянган  га-гаас 170.9 мянган тонн үр тариа, үүнээс 138.6 мянган га-гаас 162.6 мянган тонн улаанбуудай, 17.0 мянган га-гаас 178.4 мянган тонн төмс, 8.0 мянган га-гаас 88.1 мянган тонн хүнсний ногоо, 17.5 мянган га-гаас 42.4 мянган тонн тэжээлийн ургамал, 23.7 мянган га-гаас 12.0 мянган тонн тосны ургамал тус тус хураан авсан мэдээтэй байна.

Улаанбуудайн хураалт 42.1, төмс 85.9, хүнсний ногоо 72.2, тэжээл 25.6, тосны ургамал 20.6 хувьтай тус тус үргэлжилж байна. 


10 дугаар сарын 04-нөөс 10 дугаар сарын 10-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9-нд өдөртөө бага зэрэг дулаарна.

Ургацын штаб 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг16 минутын өмнө

Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад ...

Улстөр нийгэм19 минутын өмнө

Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаа...

Чөлөөт цаг24 минутын өмнө

АТГ: Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамруулав

Чөлөөт цаг26 минутын өмнө

Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм28 минутын өмнө

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуу...

Шударга мэдээ30 минутын өмнө

С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо...

Үзэл бодол33 минутын өмнө

Б.Баярдаваа: Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөн...

Шударга мэдээ35 минутын өмнө

Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь

Чөлөөт цаг39 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Чөлөөт цаг41 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

Санал болгох