Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо чиглүүлнэ

Огноо:

,

ҮНС, ШАТАХУУН, УРГАЦ, ЦЕМЕНТ, ЭМ ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЭЛ ГЭХ МЭТ НИЙГМИЙН ЗОРИУЛАЛТТАЙ, АРД ИРГЭДИЙН АМЬЖИРГААНД ШУУД НӨЛӨӨЛӨХ АЧАА БАРААНЫ ТАРИФЫГ НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдын үүрэгт ажлаа аваад хамгийн эхэнд Монгол, Оросын хамтарсан Улаанбаатар төмөр зам ХНН-т ажиллаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Энэ хүрээнд 2022 Оны 10 дугаар сарын 04-ний өдөр төмөр замын салбарт тулгамдсан асуудал гарц шийдлийн талаар санал солилцох нээлттэй уулзалт зохион байгууллаа.

Сайд С.Бямбацогт “Улаанбаатар төмөр зам ХНН бол монголын хамгийн том ажил олгогч, ачаа, тээврийн дийлэнхийг зөөж, жилдээ 1 их наяд төгрөгийн борлуулалт хийдэг байгууллага. Тийм учраас сайдын ажлаа аваад хамгийн түрүүнд Улаанбаатар төмөр зам ХНН-д ажиллаж, үүрэг даалгавар өгсөн. Өнөөдөр та бүхэнтэй уулзаж, үүрэг даалгаврын биелэлт, учирч буй бэрхшээл, тэдгээрийн шийдлийн талаар энэхүү уулзалтыг зохион байгуулж байна. Монгол Улсын Их хурал дээр Төмөр замын тухай хууль хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Энэ хуулийг нэн яаралтай батлах шаардлагатай байна.

Өмнө нь Улаанбаатар төмөр зам гэсэн ганцхан гол төмөр замтай байсан бол Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги гэсэн олон төмөр замтай болж байна. Тус замуудаар төр, хувийн хэвшлийн гадаад дотоодын вагонууд ачаа тээвэрлэж байгаа. Үүнийг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах шаардлагатай. Үүнийг Төмөр замын тухай хуульд тусгаж зохицуулах ёстой.

Цаашдаа баруун босоо, зүүн босоо чиглэлийн төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх, Олон улсын тээврийн тариф, транзит тээврийн ачааллыг бууруулах зэрэг асуудал тулгамдаж байгаа. Үүнийг хурдан шуурхай шийдвэрлэхээр зорьж байна. Өнөөдрийн уулзалт нь ачаа бараа илгээгч, хүлээн авагч, тээвэр зуучийнхан болон иргэдэд тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилготой.

Нэг сарын өмнө Замын-Үүд дэх чингэлгийн бөөгнөрөл, гацааг арилгах үүрэг өгсөн бол үр дүн гарч өнөөдрийн байдлаар 290 орчим чингэлэг үлдсэн.  Мөн нийслэлд хуримтлагдаад байсан хоосон болон ачаатай чингэлэг 3 дахин буурсан үзүүлэлттэй байна. Экспортын ачаа тээвэрлэх захиалга авахад хүнээс үл хамаарах, ил тод, нээлттэй, шударга болгох, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах ёстой гэсэн үүрэг өгсөн. Энэ хүрээнд цахим систем боловсруулж ашиглаж эхэлсэн байна. Улаанбаатар төмөр замд нэг жилд 71 сая.тонн ачаа тээвэрлэх хүсэлт ирсэн байна. Гэтэл бид Улаанбаатараас Эрээний чиглэлд 12 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. Энэ эрэлт, хэрэгцээ шаардлагаас үүдэж авлига, ашиг сонирхлын зөрчил үүсдэг. Тиймээс бид нөөц боломждоо тулгуурлан тээвэрлэж буй ачаагаа ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй, шударга явуулах нь чухал. Нэгдүгээрт, Монгол Улсын эрх ашиг, хоёрдугаарт, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн эрх ашгийг тавих хэрэгтэй. Уулзалтад ирсэн та бүхэн тулгамдаж буй асуудал, шүүмжлэлээ нээлттэй хэлэхийг хүсье” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн хэлэлцүүлгийн үеэр сайд С.Бямбацогт экспортын цоргоо олон болгох, томруулах ёстойг хэлэв. Үүний тулд Ханги-Мандалын төмөр замын холболтын цэг, төмөр замын терминалын асуудлыг шийдэж төмөр замын 2 дахь гарцтай болох, Замын-Үүдээр нэвтрэх вагоны цуваа 8-10 байсныг 14 болгосон өнөөдрийн түвшнээ хадгалах, цаашдаа 16-18 болгон нэмэгдүүлэх асуудлыг Хятадын талтай ярилцаж аль болох богино хугацаанд шийдвэрлэх, Сайншанд-Зүүнбаянгийн төмөр замыг шинэчлэх ажлыг яаралтай ажил хэрэг болгохыг сануулав. Мөн  төмөр замын тарифыг нэмэгдүүлж алдагдлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулах бодлого хэрэгжүүлэхдээ хүнс, шатахуун, ургац, цемент, эм эмнэлгийн хэрэгсэл гэх мэт нийгмийн зориулалттай, ард иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлөх ачаа барааны тарифыг нэмэгдүүлэхгүй байх бодлого баримталж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: ЗТХЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь

Огноо:

,

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасан БНХАУ байгуулагдсаны 73 жилийн ойн баярын өдрүүдээр Монгол, Хятадын хилийн Бичигт-Зүүнхатавч, Баянхошуу-Өвдөг, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ боомтууд 2022 оны 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд, Бургастай-Лаоемяо, Булган-Такашикэн боомт  10 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд амрахаар харилцан тохиролцлоо.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монголбанк: Хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд өөрчлөлт орлоо

Огноо:

,

Монголбанкнаас хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлд дараах өөрчлөлтийг оруулж, холбогдох журам, гэрээнд тусгалаа.

Үүнд:

  1. Ипотекийн хөтөлбөрийн нийт санхүүжилтийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг банкууд өөрийн эх үүсвэрээр 2022 оны 10 дугаар сараас эхлэн санхүүжүүлэх,
  2. Монголбанкны эх үүсвэрээр олгох зээлийн дээд хэмжээг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод 150.0 сая төгрөг, орон нутагт 100.0 сая төгрөг болгон нэмэгдүүлэх,
  3. Орон нутагт шилжин суурьшиж буй өрхүүд жилийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээл авах тохиолдолд урьдчилгаа 30 хувийн төлбөрийн тодорхой хувьд Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргаж болохоор тус тус шийдвэрлэлээ.

МОНГОЛБАНК

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг1 цаг 32 минут

Боловсролын салбарын хурдасгуур санаачилга хөтөлбөрийг Монгол Улсад ...

Улстөр нийгэм1 цаг 35 минут

Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаа...

Чөлөөт цаг1 цаг 40 минут

АТГ: Авлигын эсрэг сургалтад 548 иргэн, албан тушаалтныг хамруулав

Чөлөөт цаг1 цаг 42 минут

Улаанбуудайн хураалт 42.1 хувьтай үргэлжилж байна

Улстөр нийгэм1 цаг 44 минут

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо агаарын бохирдлын эсрэг шуу...

Шударга мэдээ1 цаг 46 минут

С.Бямбацогт: Төмөр замын “Цоргоо” олон болгоход бодлогоо...

Үзэл бодол1 цаг 49 минут

Б.Баярдаваа: Инфляцыг 6+/-2 хувийн зорилтын орчимд тогтворжуулах мөн...

Шударга мэдээ1 цаг 51 минут

Монгол, Хятадын хилийн боомтын ажиллах цагийн хуваарь

Чөлөөт цаг1 цаг 55 минут

Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

Чөлөөт цаг1 цаг 57 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихсэнэ

Санал болгох