Улстөр нийгэм
ЗГ: 10 мянган тонн дизель түлшний үнийн зөрүүг ургацын гүйцэтгэлээр олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 27-нд болж дараах асуудлыг хэлэлцлээ.
Улсын хэмжээнд намрын ургац хураалтын бэлтгэлийг хангахад онцгой анхаарч байна. Орон нутгаас ирж байгаа мэдээллээр Увс аймгаас бусад тариалангийн бүс нутгуудаар ургацын төлөв байдал сайн, болц хэвийн байгаа бөгөөд эрт ургацын төмс, хүнсний ногооны түүвэр хураалт эхэлсэн, үр тарианы хураалт 08 дугаар сарын 25-наас эхлэх төлөвтэй байна.
Манай улс жилд дунджаар хаврын тариалалтад 8-9 мянган тонн, ургац хураалтад 7-8 мянган тонн, хоёр удаагийн уринш боловсруулалтад 7-8 мянган тонн шатахуун хэрэглэдэг. Дизель түлшний жижиглэнгийн үнэ 2022 оны хаврын тариалалтын үед буюу өнгөрсөн тавдугаар сарын 04-ний өдөр 3380 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 4030 төгрөгийн үнэтэй болж 19.2 хувь буюу литр нь 650 төгрөгөөр нэмэгдсэн. Тиймээс улаанбуудай, гурил, хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах үүднээс намрын ургац хураалт, уринш боловсруулалтад шаардагдах 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үеийн түвшинд байлгахад шаардагдах үнийн зөрүү 6.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөц сангаас ургац хураалтын гүйцэтгэлээр санхүүжүүлэхээр шийдвэрлэв.
Ингэснээр ургац хураалтыг технологийн хугацаанд улсын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах, шатахууны хангамжийг тогтвортой байлгах, гурилын үнийн өсөлтөөс сэргийлэх, үнийн өсөлтийг бууруулж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ гэж тооцож байна.
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
-
Цаг үе2022/03/23
Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна
-
Цаг үе2021/11/10
Яаралтай хэрэгцээний эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэн авчрах нислэгүүд үйлдэж ...
-
Цаг үе2022/05/05
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Үзэл бодол2022/01/13
БНСУ-ын зарим компани Монголын орон сууцны бүтээн байгуулалтад оролцох хүсэлтэйг...
Сэтгэгдэл