Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгчтэй цаг үеийн асуудлаар санал солилцов

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, үнийн өсөлт, валютын нөөц зэрэг цаг үеийн асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдал болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр мэдээлэлдээ, өнгөрөгч 06 дугаар сарын сүүлийн байдлаар инфляц 16.1 хувь, Улаанбаатар хотод 16.9 хувьд хүрсэн. Үүнд дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 1.9 хувь, шатахуун 2.8 хувийг эзэлж байгаагийн зэрэгцээ хүнсний 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний 203 нь импортынх тул инфляцид дарамт үзүүлж байгааг дурдлаа. Тухайлбал,  дэлхийд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт 50 хувиар дамжиж монголд нөлөөлж байгаагаас гадна Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн төмс, хүнсний ногооны агуулахын нийлүүлэлт тасалдсантай холбоотойгоор 1 кг төмс 2400-4500 төгрөгт хүрсэн зэрэг түр зуурын хямрал нь  үнийн өсөлтөд бага зэргийн цочрол өгснийг тэмдэглэв. Ирэх 08 дугаар сараас шинэ ургацын төмс, хүнсний ногооны нийлүүлэлт сайжирч, махны үнэ буурч байгаа зэрэг нь үнийн өсөлтийг саармагжуулж, инфляц буурна гэсэн хүлээлттэй байгаагаа мэдэгдсэн.

Түүнчлэн тэрбээр, Монголбанкны зүгээс бодлогын хүүгээ чангаруулсныг дурдаад 2023 оны эхний хагаст зорилтод түвшинд хүрнэ төсөөлөлтэй байна гэв. Арилжааны банкуудын хувьд зээлийн цэвэр дүн өссөн хэдий ч хурд нь саарсныг тодотгоод 2022 оны эхний нэгдүгээр улиралд зээлийн өсөлт 26 хувьтай байсан бол өнөөдөр 20 хувьтай байна. Энэ нь арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээл болон жижиг, дунд үйлдвэр, хэрэглээний зээлүүдийг маш бага гаргасантай холбоотой. Өнөөдрийн байдлаар валютын ханш 3150 төгрөгт хүрсэн төдийгүй Монгол Улсын валютын нөөц нийт 2,8 тэрбум ам.доллар болсонд шатахууны үнийн өсөлт гол нөлөө үзүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцолж байлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Дэлхийн банк болон Үндэсний статистикийн хорооноос хийсэн 2020 оны ядуурлын судалгаанд хэрэглээний зардал 10 хувиар өсөхөд  ядуурлын түвшин  34.3 хувьд хүрч  211 мянган хүн ядууралд өртөх бол энэ үзүүлэлт 20 хувьд хүрэхэд ядуурлын түвшин 42.1 хувьд хүрч 465 мянган хүн хоол, хүнсний дутагдал, ядууралд нэрвэгдэх эрсдэлтэй гэсэн тооцоолол байдаг. Эдийн засгийн өсөлт удааширсан энэ цаг үед бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж, ядуурлын түвшин нэмэгдэх эрсдэл нүүрлэх төлөвтэй байгаа тул үнийн өсөлтийг хязгаарлах талаар бодлогын арга хэмжээг цаг алдалгүй авах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Мөн Монгол Улсын төсвийн 2022 оны эхний таван сарын гүйцэтгэлээс үзэхэд нийт зардлын 58 хувийг урсгал зардал, үүний дийлэнх хэсгийг нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн зардал эзэлж байгааг УИХ-ын дарга тодотгоод цаашид нийгмийн халамжийн бодлогыг зорилтот бүлэгт чиглүүлж, төсөвт ирэх дарамтыг бууруулах, үнийн өсөлтөөс шалтгаалсан ядуу, эмзэг бүлгийн амьжиргааг хамгаалах нь чухал байгааг онцлов.

УИХ-ын дарга уулзалтын төгсгөлд эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ ихээхэн өссөн, тэр нь худалдан авах чадвар, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал, тэгш бус байдал улам даамжрах нөхцөлийг үүсэж байгаа энэ цаг үед Монголбанк Засгийн газартай хамтран бодлогын арга хэмжээг цаг алдалгүй тууштай авч, ажлаа эрчимжүүлэх үүрэг өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглолоо

Огноо:

,

Суралцагчийн сурч боловсрох эрхийг хангах, сургалтын төлбөртэй холбоотой харилцааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах шаардлагад үндэслэн Боловсролын сайдын 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдрийн А/119 дүгээр тушаал гаргалаа.

Сүүлийн жилүүдэд хувийн сургуулийн тоо болон суралцагчдын эзлэх хувь нэмэгдэж, сургалтын төлбөр жил бүр нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Гэвч сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хугацаа, үндэслэл, мэдээлэх арга хэлбэр сургуулиудын хувьд харилцан адилгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэх, үл ойлголцол, маргаан гарах нөхцөлийг бий болгож байна.

Энэхүү тушаал нь төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын төлбөр тогтоох, өөрчлөх үйл ажиллагааг ил тод болгох, эцэг эх, асран хамгаалагчдад урьдчилан мэдээлэх, сургалтын төлбөрийн зохицуулалтыг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх, суралцагчийн эрх ашгийг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн.
Тушаалаар сургалтын төлбөр болон нэмэлт үйлчилгээний хураамжид өөрчлөлт оруулах үндэслэл, тооцооллыг хичээлийн жил эхлэхээс өмнө танилцуулах, төлбөрийн шийдвэрийг мэдээллийн систем болон цахим хуудсаар дамжуулан нийтэд мэдээлэх, төлбөрийг хэсэгчлэн төлөх боломжийг гэрээгээр зохицуулах, шинээр элсэгчийн болон үргэлжлүүлэн суралцагчийн суудал баталгаажуулах урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байх зэрэг зохицуулалтыг тусгасан.

Мөн суралцагчийг элсүүлэх, шилжүүлэх, сургуулиас гарахтай холбоотой төлбөрийн нөхцөлийг гэрээнд тодорхой тусгах, сургалтын байгууллагын албан тушаалтан албан бус шинжтэй нэмэлт төлбөр, хандив шаардахыг хориглосон болно. Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг шинэчлэн боловсруулж батлах, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг холбогдох нэгж, байгууллагуудад даалгасан.

Энэхүү тушаал хэрэгжсэнээр:

  • Сургалтын төлбөр болон бусад хураамжийн мэдээллийг тогтоосон хугацаанд нийтэд мэдээлдэг болно.
  • Төлбөр нэмэгдүүлэх тохиолдолд тухайн шийдвэрийн үндэслэл, зардлын бүтэц, шаардлагыг ил тод танилцуулдаг болно.
  • Суралцагч сургууль шилжих, сургуулиас гарах үед төлбөр буцаан олгох нөхцөл, журмыг тодорхой мөрддөг болно.
  • Эцэг эх, асран хамгаалагчдад мэдээлэл өгөх, санал авах ажиллагаа тогтмолжино.
  • Сургалтын төлбөртэй холбоотой маргаан, үл ойлголцол буурч, боловсролын үйлчилгээний ил тод байдал сайжирна.
  • Тушаал нь хувийн сургуулиудын үйл ажиллагаанд шууд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд сургалтын төлбөр тогтоох эрхэд халдахгүй.
  • Харин төлбөрийн талаарх мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хүргэх, суралцагч болон эцэг эхийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэж байна.
  • Ингэснээр боловсролын байгууллагын хариуцлага, ил тод байдал нэмэгдэж, эцэг эх, асран хамгаалагчид сургалтын төлбөртэй холбоотой шийдвэрийг урьдчилан мэдэх, төлөвлөх боломж бүрдэх юм.
  •  

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрчим хүчний салбарын төлөөлөл, инженер, техникийн ажилтнуудтай уулзлаа.

Ерөнхийлөгч, эх орныхоо өнцөг булан бүрд ард иргэд, албан байгууллага, үйлдвэр, үйлчилгээг эрчим хүчээр хангаж байгаа ажилтан, албан хаагчид, инженер, техникийн ажилтнууд, ахмадуудад ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.

Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийн үр дүн, гадаад харилцаа, улс орны нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгч, XX зуун тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн зуун байсан бол XXI зуун эдийн засгийн тусгаар тогтнол, аюулгүй байдлаа хангасан, үйлдвэрлэгч улс болох зуун байх учиртай. Үүнд эрчим хүчний салбарынхны оруулах хувь нэмэр асар их гэж үздэгээ хэллээ.

Эдийн засаг тэлж, уул уурхай, үйлдвэрлэл, хот байгуулалт эрчимтэй хөгжиж байгаа ч эрчим хүчний салбар энэ өсөлтийг бүрэн гүйцэж чадахгүй байна. Өвлийн оргил ачааллын үед гэхэд л хэрэглээний тодорхой хэсгийг импортоор хангадаг.

Хуучирсан тоноглол, санхүүгийн хүндрэл, хүний нөөцийн хомсдол зэрэг нь энэ салбарын хөгжилд томоохон сорилт болсоор байгааг Эрчим хүчний сайд Б.Найдалаа хэллээ.

Салбарын яам цаашид эрчим хүчний салбарыг шинэ шатанд гаргах нэг бодлого, гурван зарчим, есөн ажилд тулгуурласан шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж байна.

Энэ нь эрчим хүчний шилжилтийн стратегийг тодорхойлж, эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилт, эрчим хүчний экспортыг цогцоор нь хийнэ гэсэн үг юм.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөр нь тогтвортой хөгжил, эдийн засгийн төрөлжилт, ногоон бодлогын чухал тулгуур гэж эрчим хүчний салбарынхан үзэж байна.

Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө 5,000 гаруй мегаваттын чадал бүхий шинэ эх үүсвэр бий болгож, дамжуулах сүлжээний төслүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан.

Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуулах систем, өндөр хүчдэлийн үндэсний сүлжээ, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, Зүүн хойд Азийн цэвэр эрчим хүчний тоглогч болох зорилго тавьжээ.

Энэ хүрээнд:

  • Хэрэглэгч төвтэй байх,
  • Эрчим хүчний найдвартай, аюулгүй байдлыг хангах,
  • Чөлөөт зах зээл, шударга өрсөлдөөн, хувийн хэвшлийн оролцоог дэмжихийг зорьж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрчим хүчний угсралт, засварын “МЭЗ” ХХК-ийн технологийн зөвлөх инженер, Монгол Улсын зөвлөх инженер Жулхацын Цээлээсүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга, Монгол Улсын зөвлөх инженер Эрдэнэчулууны Түвшинчулуун нарт Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга С.Бямбацогтод БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын төлөөлөгчид бараалхлаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 2026 оны зургаадугаар сарын 08-ны өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга С.Бямбацогт эрхэм зочдыг Монгол Улсад тавтай морилохыг хүсэн мэндчилж, хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр хоёр улс 1962 онд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, парламент болон бусад салбарын хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж ирснийг онцлоод, үүнд хоёр улсын хууль тогтоох байгууллагын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал болон Лаосын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж, харилцан айлчлал, туршлага солилцох үйл ажиллагаа тогтмолжиж байгааг тодотголоо. Мөн Лаосын Үндэсний Ассамблейгаас 2003 онд Монгол Улсын Их Хуралд бэлэглэсэн улаан модон ширээ, сандал зэрэг тавилга өнөөдөр ч Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд байгаа бөгөөд хоёр орны найрамдал, хамтын ажиллагааны үнэ цэнтэй бэлгэ тэмдэг болсоор байгааг тэмдэглэв.

Улсын Их Хурал 2020 онд Төрийн аудитын тухай хуулийг шинэчлэн баталж, төрийн аудитын байгууллагын хараат бус байдлыг ханган, эрх зүйн орчныг боловсронгуй болгосон гэдгийг УИХ-ын дарга дурдаад, хоёр улсын аудитын байгууллагын хамтран зохион байгуулах сургалт, хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Төрийн аудитын байгууллагын тэргүүн Виенгтависоне Тепачан төлөөлөгчдийг найрсагаар хүлээн авсан УИХ-ын даргад талархал илэрхийлээд, хоёр улсын хууль тогтоох байгууллага, төрийн аудитын байгууллагын хамтын ажиллагаа өргөжиж буйд сэтгэл хангалууд байгаагаа тэмдэглэлээ. Мөн тэрбээр тааламжтай цагтаа Лаос Улсад айлчлах БНАЛАУ-ын Үндэсний Ассамблей даргын урилгыг уламжлав.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Лаосын парламентын С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа, БНАЛАУ-ын Төрийн аудитын байгууллагын дэд ерөнхийлөгч Той Понтхилат, БНАЛАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Хонгкео Соуксават нар оролцлоо 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе15 цаг 29 минут

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Цаг үе15 цаг 33 минут

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажил...

Цаг үе15 цаг 35 минут

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрч...

Цаг үе15 цаг 37 минут

ТЦА : Энэ оны эхний таван сарын байдлаар 341 хүүхэд зам тээврийн осо...

Цаг үе15 цаг 39 минут

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө го...

Цаг үе15 цаг 45 минут

Эрээн боомтоор зорчих иргэдийн анхааралд...

Шударга мэдээ15 цаг 48 минут

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг ...

Улстөр нийгэм15 цаг 52 минут

Хувийн сургуулиудыг төлбөрийн мэдээллээ ил тод болгох, албан бус шин...

Улстөр нийгэм15 цаг 56 минут

Эрчим хүчний шинэчлэл, ногоон шилжилтийг цогцоор нь хийнэ

Цаг үе16 цаг 28 минут

Скүүтер, сурроны осолд хяналт тавих, зам, тээврийн салбарынханд хари...

Санал болгох