Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Үндэсний цахим шууданг ирэх наймдугаар сард нэвтрүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 25-ний өдрийн ээлжит хурлаас иргэдэд тоон гарын үсэг, цахим шуудангийн хаягийг 2022 онд багтаан олгох арга хэмжээ авч бүх нийтээр хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг даалгасны дагуу Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний цахим шуудангийн системийн хөгжүүлэлтийг хийж, ирэх наймдугаар сард нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн иргэний бүртгэлийн дугаараар үндэсний цахим шууданг үүсгэж, мэдээлэл хариуцагчаас мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан тухай бүрд мэдээллийн эзэнд мэдэгдлийг тус цахим шуудангаар хүргүүлэх мөн иргэдээс төрийн байгууллагад санал хүсэлт, өргөдөл, гомдлоо илгээх албан ёсны хэрэгсэл болох болно.

Иргэд төрийн байгууллагад өргөдөл гомдлыг биеэр очиж өгөх, 11-11 төв рүү утасддаг байсан бол одоо цахим шуудангаараа дамжуулан төрийн байгууллагатай харьцаж, санал хүсэлт гомдлынхоо хариуг цахимаар авах боломж бүрдэнэ.

Иргэн Та “e-mongolia” системийн танилт, нэвтрэлтийн системд бүртгэлтэй эсвэл тоон гарын үсгээ авсан бол үндэсний цахим шуудангийн системийг ашиглах боломжтой болж байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ?

Огноо:

,

2022 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 5-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, ихэнх нутгаар салхитай, жавартай хүйтэн байна.

Хур тунадас: 28-нд нутгийн зүүн хэсгээр, 30-н, 12-р сарын 1, 4-нд Хэнтийн уулархаг нутгаар, 2-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29, 30-нд говь, талын нутгаар, 2-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температур: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -43...-48 хэм, өдөртөө -26...-31 хэм, Алтайн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -37...-42 хэм, өдөртөө -21...-26 хэм, говь, талын нутгаар шөнөдөө -23...-28 хэм, өдөртөө -12...-17 хэм, бусад нутгаар шөнөдөө -28...-33 хэм, өдөртөө -18...-23 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нөхцөл байдлыг сайтар судлах замаар авлигатай хэрхэн үр дүнтэй тэмцэх вэ

Огноо:

,

Авлига бол дэлхий нийтэд тулгамдаж буй сорилт юм. Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллага нь түүний нөлөөллийн ноцтой байдлыг онцлон тэмдэглэхдээ “Авлига нь таны амьжиргаа, эрх, эрүүл мэнд, эрх чөлөө, заримдаа бүр амь насыг ч хохироож болзошгүй” гэж мэдэгджээ.

Олон улсын валютын сангийн Паоло Мауро, Пауло Медас, Жан Марк Фурнье нар мөн урт хугацааны үзэл баримтлалыг авч үзэхдээ: “Засгийн газар татвараас бага орлого цуглуулж, бараа, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын төсөлүүдэд хэт их мөнгө төлдөг тул авлига нь цар хүрээнээсээ хамааран төрийн санхүүд ихээхэн хор хөнөөл учруулж болзошгүй юм.”

Тэд олон арван Засгийн газрын албан тушаалтан, улс төрчдийг оролцуулсан Бразил Улсын “машин угаах ажиллагаа” гэх мэт жишээг иш татдаг. Энэ хэрэг нь ерөнхийлөгч асан Фернандо Коллор де Мелло, Мишель Темер, Лула да Силва нарыг шоронд хориход хүргэсэн юм. Бразил Улсын томоохон барилгын болон инженерийн компаниудын зарим нь төрийн өмчит газрын тосны томоохон компани болох “Petrobras”-аас ашигтай гэрээ байгуулахын тулд хэдэн жилийн турш олон тэрбум долларын авлига өгсөн.

Гэвч зарлагын тэргүүлэх чиглэлийн гажуудал нь төрийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих чадамжид сөргөөр нөлөөлж байгаа тул авлигын өртөг алдагдсан мөнгөнөөс давж гардаг. “Тэд эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулж, бүх нийтийн амьжиргааны түвшинг дээшлүүлж болохуйц боловсрол, эрүүл мэнд, үр дүнтэй дэд бүтцийн хөрөнгө оруулалтаас улсын хөрөнгийг холдуулан шавхаж байна” гэж нэмж хэлэв.

Гэсэн хэдий ч олон орны жишиг болсон танил талаа албан тушаалд дэвшүүлэх эсвэл хээл хахуультай холбоотой зарим үйлдлүүд дэлхийн бусад орнуудад стандарт хэвээр байна. Казахстан Улсад “овгийн бүлэглэл” буюу ураг төрлийн холбоогоор албан тушаалд дэвшүүлэх явдал өргөн тархсан ба ач, зээ, хүргэн нартаа тэргүүн эгнээнд байх боломжийг олгож байна.

Хятад дахь "Гуанси"-ын харилцаа нь байнга харилцан ашигтай байх үүргийг бий болгодог бол тодорхой зорилгод хүрэхийн тулд хувийн харилцааг ашиглахыг Арабын орнуудад "wasta" гэж нэрлэдэг. Ийм олон жишээ бий.

Гэсэн хэдий ч эдгээр албан бус сүлжээг орон нутагт хүлээн зөвшөөрдөг тул авлигын ердийн тодорхойлолт буюу итгэмжлэгдсэн эрх мэдлээ хувийн ашиг сонирхолд урвуулан ашиглах нь цаашид тохиромжгүй больж магадгүй юм. Хамгийн муу нь, эдгээр үйлдлүүдийг хялбарчилсан болон нарийн ялгаагүй үг хэллэгээр тайлбарлах нь авлигатай тэмцэх ажлыг үр дүнгүй болгодог гэдгийг бид саяхан гаргасан судалгааны баримт бичигтээ онцолсон. Авлигыг нөхцөл байдлаас хамааралтай гэж ойлгохгүй байгаа нь Олон улсын валютын сан, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудыг энэ үзэгдэлтэй тэмцэхэд үр ашиггүй хүчин чармайлт гаргахад хүргэдэг.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Арван төрлийн ️лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр авах боломжтой

Огноо:

,

Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аас гадаадад зорчих болон суралцах гэж буй иргэдэд хамгийн эрэлт хэрэгцээ бүхий арван төрлийн лавлагаа, тодорхойлолтыг англи хэлээр гаргадаг боллоо.

Энэхүү үйлчилгээнүүд нэвтэрснээр иргэд баталгаат орчуулга шаардлагагүйгээр албан ёсны бичиг баримтаа англи хэл дээр авдаг болж байгаа юм.

Үүнд:

1. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт,

2. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт,

3. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт,

4. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,

5. Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

6. Төрсний бүртгэлийн лавлагаа,

7. Иргэний үнэмлэхийн лавлагаа,

8. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолын хуудас,

9. Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас,

10. Өндөр настны тэтгэвэр тогтоолтын хуудас,

Эдгээр лавлагаа, тодорхойлолтыг авах зааврыг хүргэж байна.

● E-Mongolia системд амжилттай нэвтрэх
● Үйлчилгээнүүд цэс рүү хандах
● Англи хэл дээр гарах лавлагаа, тодорхойлолт цонхон дээр дарах
● Англи хэлээр гарах 10 төрлийн лавлагаа, тодорхойлолтоос сонгон үйлчилгээ авна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох