Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн явц 63 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1, 2, 3, 4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын ““Жэй Эм Си Прожэктс” ХХК, Монгол улсын 21 туслан гүйцэтгэгч компанийн инженер, техникийн мэргэжилтнүүд нийт 641 хүн, 250 нэгж техниктэйгээр 2022 оны 11 дүгээр сарын 29-нд төслийг хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

2022.06.09. WPS5-P2. Шугам хоолойн хэт авиан тест хийгдэж байгаа явц
EPC-1 төсөл нь бэлтгэл ажил, зураг төсөл, худалдан авалт, барилга угсралт гэсэн үндсэн 4 төлөвлөлттэй, төслийн нийт явц 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээрт түүхий ус хадгалах сав-85 хувь, Оффис, сургалтын төв-51 хувь, Хоолны газар-84 хувь, Лаборатори-85 хувь, Анхны тусламж, эмнэлгийн барилга-80 хувь, Агуулах-45 хувь, Нэвтрэх хаалга-1-64 хувь, Нэвтрэх хаалга-2-39 хувь, Гал унтраах ангийн барилга-52 хувь, Засварын цех-35 хувь, Үерийн ус цуглуулах талбай-82.5 хувь, Ус зайлуулах хоолой-30 хувь, Ус дамжуулах хоолой-89 хувь, 17 км авто зам-36 хувь, Ус дамжуулах хоолой-/Бор хөөвөр/-41 хувь, Худгийн барилга-44 хувь, Цахилгаан дамжуулах агаарын шугам-90 хувийн  гүйцэтгэлтэй байна.

Лицензгүй технологийн байгууламжийн ажил EPC-2-ын  ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.06.06-ны өдөр зарласан ба 2022.08.16-ны өдөр тендер хүлээн авна.

Үйлдвэрийн цахилгаан станцын ажил EPC-3-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах түргэвчилсэн тендерийг 2022.05.04-ний өдөр зарласан ба 2022.07.04-ний өдөр тендер хүлээн авахаар ажиллаж байна.

Лицензтэй технологийн байгууламжуудыг барих ажил EPC-4-ийн лиценз эзэмшигчдийг шалгаруулсан. Устөрөгчийн байгууламжийн лиценз эзэмшигч Итали улсын Кинетикс текноложи компанитай, Хүхэр ялгах байгууламжийн лиценз эзэмшигч Франц улсын Аксенс компани, Бензин боловсруулах, Гидрокрекинг, Дизелийн гидроцэвэрлэгээ, Шингэрүүлсэн шатдаг хий ялгах байгууламжуудын лиценз эзэмшигч АНУ-ын ЮүӨүПи Хонивэлл компанитай гэрээг тус тус байгуулаад байна.

Эх сурвалж: УУХҮЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ18 цаг 33 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе18 цаг 36 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе18 цаг 39 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт18 цаг 42 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ18 цаг 45 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм19 цаг 1 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе19 цаг 10 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм19 цаг 17 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм19 цаг 21 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе19 цаг 23 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох