Улстөр нийгэм
Нийслэлд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэний тоог 75-аар батлав
Нийслэлийн ИТХ-аар цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тоог батлав. Нийслэлийн хэмжээнд дээрх тоог 75 байхаар тогтоосон байна. Тэгэхдээ Баянзүрх, сүхбаатар, Налайх, Багануур дүүрэг тус бүр 10, Баянгол 9, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг 8, Хан-уул 6, Багахангай 4 байхаар тогтоосон юм. Цэргийн дүйцүүлэх алба хаах иргэдийн сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах аж. Дүйцүүлэх алба хаагч сургалт, батлан хамгаалах ажил үйлчилгээ, гамшиг осол, хүмүүнлэг, бүтээн байгуулалтын болон бусад ажил зэрэг 180 хоногийн үүрэг гүйцэтгэх хөтөлбөртэй аж.
Товчхон:
- Нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг баталлаа. Нийт 10 бүлэг, 180 заалттай журмаар нийслэлийн хэмжээнд худалдаа, үйлчилгээний харилцааг зохицуулах юм.
- Нийслэлийн ИТХ-аас Хорооны хэсгийн ахлагчийн ажиллах нийтлэг журмыг шинэчлэн баталлаа. Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоов.
- Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа шинэ төрлийн “Тулгуурт байгууламж бүхий хөнгөн галт тэрэг /LRT/ нэвтрүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалтад шаардагдах 110.06 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжлээ.
- Шинээр байгуулагдсан хороодын хилийн зааг, цэг тэмдэгт, солбилцлыг өнөөдөр мөн баталлаа. Баянзүрх, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт шинээр байгуулагдсан 33 хорооны хилийн зааг, цэг тэмдэгт, солбилцлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн, холбогдох материалыг дүүргүүдийн ИТХ-аас уламжлан ирүүлсэн юм.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Сэтгэгдэл