Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Япон улсад зорчих иргэдийн анхааралд!

Огноо:

,

“Хагибис” далайн хар салхины уршгаар амь үрэгдэгсдийн тоо 77 болсон бөгөөд одоо болтол сураггүй байгаа 9 хүнийг аврагчид эрж хайсаар байна. Японы Чюүбү, Канто, Тохокү бүс нутагт сэргээн босголтын ажлыг эхлүүлээд байгаа хэдий ч хүчтэй аадар борооны улмаас 33 мянга гаруй байшин үерт автаж, 105 мянга гаруй өрх усгүй, олон мянган байшин цахилгаангүй байгаа ажээ.

Японы цаг уурын албанаас нутгийн хойд ба зүүн хэсэгт энэ долоо хоногийн Баасан, Бямба гарагт илүү их бороо орох төлөвтэй, үерийн улмаас хөрсний гулгалт үүсч болзошгүй байгаа тул дээрх бүс нутагт зорчих монгол иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаад харилцааны яамны Консулын газар

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 27-29 хэм дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 09-нөөс 7 дугаар сарын 13-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-12-нд Баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар  бороо орно. Салхи  9,10-нд говийн бүс нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 9-нөөс нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна

Огноо:

,

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв дээр БНСУ-д үйлдвэрлэсэн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг утасгүй интернэтийн сүлжээний төхөөрөмж бүхий гудамжны гэрэлтүүлгийг туршиж байна. Энэхүү гэрэлтүүлэг нь 300 Вт чадалтай босоо тэнхлэг (Дариус болон Савониус далбан) бүхий салхин турбин, 300 Вт чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 12 В 100 А.цаг багтаамжтай цэнэг хураагууртай, 40 Вт чадалтай LED гэрэлтэй бөгөөд 500 метерт интернет цацах төхөөрөмжтэй юм.

Уг гэрэлтүүлэг нь эрчим хүч хэмнэх зориулалт бүхий гэрэлтүүлгийг тохируулах мэдрэгчтэй бөгөөд хүн болон машины хөдөлгөөнийг мэдэрч 10м радиус дотор ойртоход 50 хувиар, 5м радиуст дотор 100 хувийн тодролтойгоор гэрэлтүүлнэ. Өдрийн цагт нарны болон салхины энергийг цахилгаан эрчим хүч болгон аккумляторт хуримтлуулах бөгөөд шөнийн цагт салхины эрчим хүч болон аккумляторт хуримтлагдсан эрчим хүчээр гудамж талбайг гэрэлтүүлэх юм. Дуу чимээ багатай генератортой (10 дБ түүнээс бага) салхин турбин нь бага хурдтай (0.6м/с – ээс дээш) салхинд ч эрчим хүч үйлдвэрлэх боломжтой тул хөл хөдөлгөөн ихтэй гудамж талбай хот суурин газарт тохиромжтой гэж үз
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!

Огноо:

,

Саяхан л хажууд чинь инээгээд, эрхлээд, тоглоод гүйж явсан үр чинь, зовлон, жаргал яриад сууж байдаг найз чинь, нуурын эрэг дээр найзуудтайгаа тоглоод ирье ээ гээд гарсан дүү чинь одоо хажууд чинь байна уу?

Энэ оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 34 хүн усанд осолдож амь насаа алдсанаас 8 нь хүүхэд, 26 нь насанд хүрсэн иргэн байна. Хэнэггүй, хайнга, анхаарал болгоомжгүй байдлаасаа болоод хайртай хүмүүсээ алдсаар байгаа юм биш биз.

Энэ замаар товчлоод явж болдог юм, би тийм ч их согтоогүй байна, хүүхдүүд тэнд тоглож байна, энэ голны усны түвшин бага байдаг юм гэх мэтчилэнгээр өмнө нь очиж байсантайгаа бүү зүүрлэ.

Бороо ихээр орж байгаа энэ үед голын усны түвшин нэмэгдэж, зарим зам, гарам хаагдаж байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Чөлөөт цаг8 цаг 33 минут

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан

Чөлөөт цаг8 цаг 42 минут

Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг гудамжны гэрэлтүүлгийг туршиж байн...

Урлаг спорт8 цаг 46 минут

Орхон аймгийн наадмын өмнөх сорилго барилдаанд Б.Гантөмөр түрүүллээ

Улстөр нийгэм8 цаг 49 минут

Залуу эрдэмтдэд БСШУС-ын сайдын нэрэмжит тэтгэлэг олголоо

Урлаг спорт8 цаг 54 минут

Чингис хааны музейн талаар Туркийн ШУА-иас видео хурал зохион байгуу...

Чөлөөт цаг8 цаг 58 минут

Үер усны аюулаас урьдчилан сэргийлье!

Шударга мэдээ9 цаг 2 минут

Эвдэрсэн замуудын шалтгаан нөхцөлийг тогтоож, зөрчил гаргагчдад хари...

Улстөр нийгэм9 цаг 20 минут

БНХАУ, БНТУ, БНСВУ-ын парламентын тэргүүнүүд Г.Занданшатарт УИХ-ын д...

Чөлөөт цаг9 цаг 24 минут

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Улстөр нийгэм20 цаг 36 минут

У.Хүрэлсүх залуучуудаас бүрдсэн мэргэжлийн Засгийн газар байгуулна

Санал болгох