Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хун-ыг зургаадугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол Улс, БНСУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин тэлж, эдүгээ “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэв. Тэрбээр иргэдийн солилцоо нь манай хоёр улсын стратегийн түншлэлийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэх, иргэдийн солилцоог дэмжих хүрээнд эмчилгээний болон хүмүүнлэгийн шугамаар зорчих манай иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, хэтдээ харилцан визгүй болох чиглэлд Элчин сайдын зүгээс онцгойлон анхаарч ажиллахыг хүсэв.
Элчин сайд Ли Ё Хун аяллын зорилгоор зорчих БНСУ-ын иргэдийг ирэх хоёр жилийн хугацаанд визийн нөхцөлөөс чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засгийн газар нааштай шийдвэрлэсэнд талархал илэрхийлж, БНСУ-д зорчих монгол иргэдийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх, олон удаагийн виз түлхүү олгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Улстөр нийгэм
Сайд А.Бямбацогт элчин сайд Алексей Николаевич Евсивковтай уулзаж, санал солилцлоо
Улстөр нийгэм
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2023 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд-ын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын хүрээнд Сайд Б.Батцэцэг Саудын Арабын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Ханхүү Файсал бин Фархан Аль-Сауд болон албаны бусад хүмүүстэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцоно.

Улстөр нийгэм
БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон “Чингис хаан” музейд зочлов.
Монгол, Францын харилцаа эртнээс эхлэлтэй бөгөөд Францын хаан IX Луи хааны элч Гиём дэ Рубрук Монголын эзэнт гүрнийг дэлхийд таниулсан түүхтэй.
Францын Үндэсний номын санд эх хувь нь хадгалагдаж буй Марко Пологийн тэмдэглэл гар бичмэл, Каталоны атлас ном зэргийн хуулбар “Чингис хаан” музейн сан хөмрөгт байдаг юм.
2023 оны 10 дугаар сард Франц Улсын Нант хотын Үндэсний түүхийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг хэрхэн өөрчлөв” үзэсгэлэнг нийтэд толилуулахаар төлөвлөсөн.
Энэ үзэсгэлэнг хоёр улсын төрийн тэргүүн ивээлдээ авч дэмжихээс гадна Монгол Улс болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцоод байна.
Талууд ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн салбарт хамтарсан уран бүтээл туурвих, энэ хүрээнд шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулах болсон юм.
-
Урлаг спорт2019/08/20
Дуучин Ж.Алтанцэцэг, С. Сэрчмаа нар эх орноо тойрон аялан тоглолт хийнэ
-
Үзэл бодол2022/01/20
Гэрэлт эрвээхийн нислэгийн замаар...
-
Улстөр нийгэм2022/12/05
УИХ: Өнөөдөр зохион байгуулагдах хэлэлцүүлгүүд
-
Цаг үе2020/09/22
Ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна
Сэтгэгдэл