Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоолоо

Огноо:

,

Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанд Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох  шийдвэрүүд гарсан тухай  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулав.

Тухайлбал, Эмээлт дэх  дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл  ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх нь барилга, байгууламж болон үйлдвэрлэлийн технологийн тоног төхөөрөмж хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй зэрэг нийтлэг зөрчил, дутагдал илэрсэн тул тусгай зөвшөөрлийг цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ.

Мөн Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, гадаад улсад экспортлох үйл ажиллагааг 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал түр түдгэлзүүлэх боллоо.

Өнгөрсөн хугацаанд Хяналт шалгалт хангалттай хийгээгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн удирдлагууд болон ХХАХҮЯ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын зарим албан тушаалтанд хариуцлага тооцох болсныг Шадар сайд хэлсэн юм.

Монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлыг Засгийн газар цаашид онцгой анхаарч, Мал эмнэлгийн нэгдсэн системийг боловсронгуй болгож мал төхөөрөхөөс эхлээд мах боловсруулах, ангилах, хадгалах, тээвэрлэх, худалдан борлуулах зэрэг бүх шат дамжлагад гарал үүсэл, эрүүл ахуй, ариун цэврийн стандарт хангуулах, чанарын баталгаажуулалтыг хийх, хянах тогтолцоог бүрдүүлэх цогц ажлыг хийхээр болсныг мөн энэ үеэр онцоллоо.

Түүнчлэн төрийн өмчийн лабораториудыг нэгдсэн тогтолцоотой болгох, тоног төхөөрөмжийг сайжруулах, хүнсний түүхий эд бүтээгдэхүүний бүтэц, найрлагыг нарийвчлан тогтоох, зарим эрсдэл ихтэй хүнс, хүнсний нэмэлтийг иж бүрэн шинжлэх чадамжийг дээшлүүлэх, чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, судалгаа шинжилгээ хийх чиглэлээр чадавхжуулах  асуудлыг төр, засгаас анхаарч ажиллана гэлээ хэмээн Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЕБС-иудын хичээлийн жил 3 улиралтай болно

Огноо:

,

Боловсролын сайдын 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/01 тоот тушаалаар өмчийн бүх хэлбэрийн Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцийг батлав. Үүнийг сургуулиудад даруй хүргүүлэх аж. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно.

Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм. Бид хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхыг анхаарч ажиллана.

Энэ хичээлийн жилийн төлөвлөлтийн нэг онцлог нь бие даалтыг оруулж ирсэн явдал болно. Бие даалтын хугацаанд музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл өнөөдөр хуралдлаа. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр сургуулийн барилга барихаар болсон. Тиймээс тус сургуульд бүртгэлтэй барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах асуудлыг танилцууллаа.

Энэхүү барилга нь 1996 онд ашиглалтад орсон, гурван давхар, 3693 м/кв талбайтай юм. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр барилга нуралтад орж, даацын хийц эвдрэл гарч эхэлсэн, дулаан алдагдал ихтэй, шугам сүлжээнд тогтмол засвар үйлчилгээ хийж байгаагүйгээс мөн эвдэрсэн байна. Хуучин барилгыг нурааж, 11665 м/кв талбайтай шинэ сургуулийн барилга барих юм.  

Зөвлөлийн хуралдаанаас Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус 22 дугаар хуралдааныг 2024 оны долоодугаар сарын 24-ний өдөр хуралдуулахаар товлов. Хуралдаанаар дээрх болон бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

2023 онд нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажиллажээ

Огноо:

,

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүүгийн тайлангийн цэвэр ашгаас 1 тэрбум 340 сая 522 мянган төгрөгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажилласан байна.

Үүнд:

  • “Зорчигч тээвэр 3” -608,040.39 төгрөг,
  • Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар 2,422.31 төгрөг,
  • Өсвөр үе хүнс-679.09 төгрөг,
  • Хүнс хангамж төв 67,712.76 төгрөг,
  • Багачууд хүнс -26,919.52 төгрөг,
  • Асгат-53,470.50 төгрөг,
  • Хөрөнгө оруулалтын газар-312,834.37 төгрөг,
  • Хот төлөвлөлт судалгааны институт-124,992.80 төгрөг,
  • Гэрлэх ёслолын ордон -143,450.46 төгрөг тус тус төвлөрүүлнэ гэж НИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох