Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх "Кансат-2022" тэмцээний ялагчид тодорлоо

Огноо:

,

Сансрын бичил хиймэл дагуул хөөргөх “Кансат – 2022” үндэсний V тэмцээний ялагчид өнөөдөр /2022.06.07/ тодорлоо. Бүтэн зургаан жил тасалдсан тус тэмцээнийг энэ жил Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монголын сансрын технологийн холбоо, Шинжлэх ухааны академи, Нийслэлийн бизнес инновацын газар, ШУТИС, МУИС зэрэг байгууллагууд зохион байгуулсан бөгөөд Монголсат нетворкс компани тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллажээ.

Энэ жилийн “Кансат – 2022”  тэмцээнд хиймэл дагуул бүтээх төслийн тодорхой үе шатуудыг оруулж ирснээрээ онцлог юм. Тодруулбал, бичил хиймэл дагуул хөөргөхөөс өмнө багууд урьдчилсан загварын хэлэлцүүлэг, шийдвэрлэх загварын хэлэлцүүлэг, хөөргөхийн өмнөх хэлэлцүүлэг, даалгавар тодорхойлох хэлэлцүүлэгт оролцож, тэмцээний үеэр хиймэл дагуулаа хөөргөх зэрэг үе шат бүрт оноо цуглуулж, нийлбэр оноогоор нь ялагчдыг тодруулсан юм. Тэмцээнд 7 сургуулийн 12 багийн 90 гаруй залуучууд оролцлоо.

КАНСАТ төрөлд: 

1- р байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/

2- р байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/

3-Р байр: АРАВТ /ҮБХИС/

Тусгай байр: МОКО /Монгол Коосен технологийн коллеж /

Шилдэг шийдэл шагнал: ЭРЧ /ШУТИС-ийн МХТС/

БУЦАГЧ төрөлд:

1- р байр: NUMSAT /МУИС-ийн ШУС/

2-р байр: WERSAT /МУИС-ийн ШУС/

3-р байр: АРАВТ /ҮБХИС/

Тусгай байр: HIGH TECH /ШУТИС-ийн МХТС/

“Кансат” тэмцээн нь дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулагддаг бөгөөд манай улсад 2013 оноос эхлэн зохион байгуулагдаж, 2016 онд Ази, номхон далайн орнуудыг хамруулсан олон улсын шинж чанартай зохион байгуулагдсан ирсэн. Цаашид Кансат тэмцээнийг уламжлал болгон жил бүр тасралтгүй зохион байгуулж, залуу зохион бүтээгчид, инженерийн оюутнууд, сансар судлалын салбараа дэмжиж, зөвхөн Монголдоо кансат сонирхогчдын тэмцээнээр хязгаарлагдахгүй олон улсад өрсөлддөг жижиг хэмжээний хиймэл дагуулыг бүтээдэг шилдэг Үндэсний багаа дэмжин гаргаж ирэх,  дараа үеэ бэлддэг, зааж сургадаг, их дээд сургууль коллежоос эхлэн ерөнхий боловсролын сургуульд хүртэл хүрсэн өргөн цар хүрээтэй урт хугацааны төсөл байх тал дээр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас анхаарч ажиллана гэдгийг онцоллоо гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох