Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Хүүхдүүд Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аяллаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын “Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” тухай захирамж гарч, хүүхдийн эрхийг хамгаалах, сурталчлан таниулах, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг 2022 оны 6 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас жил бүр зохион байгуулдаг “Сити тур” автобустай аялалд Налайх, Сонгинохайрхан зэрэг нийслэлийн алслагдсан дүүргийн 90 гаруй хүүхэд хамрагдаж, Улаанбаатар хотын дурсгалт газруудаар аяллаа.

Хүүхдийн баярыг тохиолдуулан гаргасан тусгай төлөвлөгөө, маршрут бүхий энэ удаагийн аялалд Монгол цэргийн музей, Улаанбаатар төмөр замын түүхийн музей, Байгалийн түүхийн музейтэй танилцах, Сүхбаатарын талбайд болж буй урлагийн тоглолт, үйл ажиллагааг үзэж, сонирхох зэрэг хөтөлбөрүүд багтжээ.

Цар тахлын улмаас өнгөрсөн хоёр жил завсарласан уг аялал энэ жилээс ийнхүү идэвхжиж байна. Дотоод, гадаадын жуулчдад аяллын боловсрол олгох, хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эх оронч сэтгэлгээг суулгах зорилготой “Сити тур” аялал дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж, нийт 3200 аялагчийг хамруулаад буй юм. Улаанбаатар хотын түүх, түүхэн дурсгалт газар, барилга байгууламжтай танилцах хүсэлтэй иргэн, албан байгууллага, гадаадын жуулчин зэрэг хэн бүхэн энэхүү аяллын үйлчилгээг авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Дадлага сургуулиар харилцан туршлага солилцов

Огноо:

,

Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангиас  “Чойбалсан” нисэх буудалтай хамтран гал унтраах тактик, тархалтын сургуулийг зохион байгууллаа. Нисэх буудлын агаарын хөлөгт гарсан гал түймрийг унтраах арга зүй, нисэх онгоцноос аврах ажиллагааг явуулах сэдвээр сургалт зохион явуулж, “Нислэг хийх гэж байсан иргэний агаарын хөлгийн хөдөлгүүрт гал гарсан” цагийн байдлын дагуу ажилласан юм.

Дадлага сургалтад Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги болон “Чойбалсан” нисэх буудлын 30 гаруй хүн хамрагдаж, харилцан туршлага солилцлоо гэж Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн асуудлаар Казакстан Улс дахь “Daewoo” компанийн төлөөлөлтэй уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэнтэй Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов, “Daewoo” компанийн Монгол дахь албан ёсны дистрибьютер “BULBUL” LLC компанийн ерөнхий захирал Жыргау Нурбек нар уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Ч.Сайханбаяр, Нийслэлийн өмчит “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тэмүүжин тэргүүтэй холбогдох албаныхан оролцсон юм. Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд хамтарч ажиллах боломж, шийдлүүдийн талаар хэлэлцэв.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт үе шаттайгаар парк шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа. Ингэхдээ ихэвчлэн цахилгаан автобусаар парк шинэчлэх хэрэгтэй гэж үзэж байгаа ч одоогийн нөхцөл байдалд эрчим хүчний хүрэлцээ, хангамжийн асуудлууд тулгараад буй. Тиймээс цахилгаан болоод дизель түлшний хэрэглээ бүхий автобусаар буюу холимог байдлаар парк шинэчлэл хийхээр ажиллаж байна” гэв.

Харин Бүгд Найрамдах Казакстан Улс дахь “Daewoo” компанийн захирал Марат Турлыханов “Танай орны уур амьсгалд тохируулан чанартай, эдэлгээ сайтай автобусыг үйлдвэрлэх боломжтой. Бид нэг удаадаа автобус нийлүүлээд өнгөрөх биш автобусны засвар, үйлчилгээний төвийг Монгол Улсад байгуулах саналтай байна. Ингэснээр засварын төвийг дагаад ажлын байр ч нэмэгдэж, эдийн засагт тодорхой хэмжээгээр нөлөөлөх болов уу. Нийслэлийн удирдлагууд нийтийн тээврийн парк шинэчлэлтэд ихээхэн анхаарч байгаа нь тун зөв шинэчлэл” хэмээсэн юм.

Талууд нийтийн тээврийн парк шинэчлэлтээс гадна Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуй, хог хаягдлын үйлчилгээнд ашиглах машин механизмуудад парк шинэчлэл хийх боломжтой эсэх талаар мөн ярилцлаа. Уулзалтаар хэлэлцсэн асуудлуудыг Ажлын хэсгийн техникийн баг судлан, шаардлагатай тооцоо, судалгааг хийж, нийслэлийн удирдлагуудад танилцуулахаа илэрхийлсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

АТГ: Нийтийн албанд томилогдох 271 иргэний ХАСУМ-ийг хянав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 8 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 271 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 153 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 2 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 20 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох