Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдөр /2022.05.30 хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

ЦАГ

НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

ХААНА

10.00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

“Жанжин Д.Сүхбаатар” танхим

10.00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

“Их Эзэн Чингис хаан” танхим

АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

10.00

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

12.00

Байгалийн ургамлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Их засаг” танхим

13.00

Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

14.00

Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

15.00

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан

“Үндсэн хууль” танхим

15.30

Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, Улсын Их Хурлын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжиж иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан

334 тоот өрөө

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа 2024 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шаннон Кристин Коулиныг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүнгийн талаар ярилцсан бөгөөд ХНХ-ын сайд Х.Булгантуяа ирэх сард зохион байгуулах “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” чуулга уулзалтанд урьж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
 
Азийн хөгжлийн банк сүүлийн 30 гаруй жил манай улстай хүмүүнлэгийн чиглэлээр тогтвортой ажиллаж ирсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
 
Энэхүү төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даах чадварыг дээшлүүлж нийгэм, эдийн засагт тэдний оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн юм.
Мөн ахмад настны урт хугацааны тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдэнд эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, ахмадын асуудлаарх хууль, эрх зүйн орчныг сайжруулах, үйлчилгээний олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, идэвхтэй насжилтын загварыг боловсруулж, нэгдсэн тогтолцоог бүрдүүлж, салбар дундын уялдаа холбоог хангах зорилгоор "Ахмад настанд үзүүлэх урт хугацааны тусламж үйлчилгээг хөгжүүлэх нь төсөл"-ийг хэрэгжүүлж байна.
 
Түүнчлэн Монгол улсын 21 аймаг, 330 сум, нийслэлд идэвхитэй насжилтыг дэмжих төвүүд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь ахмадыг эрүүл, идэвхтэй насжуулах, ахмад настны суурь хэрэгцээг хангах, сэргээн засах, гэрийн тусламж үйлчилгээ, өдрийн үйлчилгээ, нийгмийн болон боловсролын үйлчилгээ үзүүлэх, ахмад настанд асаргаа сувилгаа үзүүлж байгаа иргэнд дэмжлэг үзүүлэх зэрэг цогц үйлчилгээг туршин нэвтрүүлэх зорилготой юм.

Эх сурвалж: ХНХЯ

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны ногдол ашиг олгоно

Огноо:

,

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдаж, компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 266 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 
 
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдлээ.
 
Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол Улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэнэ. 
 
Тус ногдол ашгийг санхүүгийн тайлан аудитлагдсаны дараа буюу 2024 оны дөрөвдүгээр сард олгоно. 
 
Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Нийт шүүгчийн хуралдаан, шүүгчдийн зөвлөгөөн боллоо

Огноо:

,

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.

  1. Зон олны нам /ЗОН/-аас ирүүлсэн “намын даргын өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх, гэрчилгээнд тэмдэглүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэв.
  2. “Монголын Либерал Ардчилсан нам”-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Анхбаяраас ирүүлсэн “”Монголын Либерал ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх” тухай өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэнгэж үзэжбүртгэхээр шийдэв.
  3. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор “Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам”-ыг хуульд нийцүүлэн өөрчилж батлав.
  4. Шүүхийн үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зарим хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэхээр шийдэв.
  5. Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын гишүүдээс албан бичгээр ирүүлсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль, шүүхийн процессын хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаарх саналтай танилцав.

Шүүгчдийн зөвлөгөөнөөр “Монгол Улсын дээд шүүхийн танхимын нийт шүүгчийн хуралдааны журам” болон “Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхэд бэлтгэх журам”-уудын хавсралтад өөрчлөлт оруулах тухай  асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.10 дахь хэсэгт заасан танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнээр Ч.Хосбаяр, Иргэний хэргийн танхимын тэргүүнээр Г.Алтанчимэг нарыг нийт шүүгчийн олонхийн саналаар улираан сонголоо.

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх

Дэлгэрэнгүй унших

Санал болгох