Улстөр нийгэм
Монголын маркетингийн холбооноос 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй маркетингийн зөвлөгөө өгнө
“Монголын Маркетингийн Холбоо”-ноос Жижиг дунд бизнес эрхлэгчдэд МАРКЕТИНГИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ-ийг Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимтай хамтран зохион байгуулах гэж байна.
Жил бүр зохион байгуулагддаг энэхүү өдөрлөгөөр салбартаа олон жилийн туршлагатай, тодорхой чиглэлүүдээр мэргэшсэн 24 маркетингийн зөвлөх - 200 жижиг дунд бизнес эрхлэгчдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө.
- Жижиг дунд бизнес эрхлэгчид нь
- Маркетингийн судалгаа
- Борлуулалтын арга, хэрэгсэл
- Нийгмийн сүлжээний маркетинг
- Хэрэглэгчидтэй холбогдох нь
- Эвент, арга хэмжээ зохион байгуулах
- Хүчирхэг брэнд бүтээх нь
- Зар сурталчилгаа, идэвхжүүлэлт
- Үнэ тогтоох аргачлал
- Маркетингийн албаны чиг үүрэг
- Бүтээгдэхүүн хөгжүүлэх үйл явц
гэх зэрэг зөвлөгөө авах чиглэлүүдээс урьдчилан сонгож бүртгэл үүсгэн оролцох боломжтой юм.
/Жижиг дунд бизнес эрхлэгчдэд маркетингийн зөвлөгөө өгөх өдөрлөг 2018 он/
Жижиг дунд бизнес эрхлэгчид хүний нөөц, хөрөнгө санхүүгийн боломжоос хамааран тусгайлсан маркетингийн нэгжгүй байх нь элбэг. Мөн Ковид-19 цар тахлын үед жижиг дунд бизнес эрхлэгчдийн өмнө цөөнгүй саад бэрхшээл, сорилтууд тулгараад байгааа энэ цаг үед маркетингийн зөвлөхтэй нэг бүрчлэн уулзаж, өөрсдийн тулгамдсан асуудалд шийдэл, шинэ санааг олж авах боломж бүрдэж байгаа нь өдөрлөгийн давуу тал юм
Тус өдөрлөг нь 2022 оны 5 сарын 19-нд МҮХАҮТ-нд 14:00-17:00 цагийн хооронд зохион байгуулагдана.
Бүртгэл 5-р сарын 17-ны өдөр хаагдана.
Бүртгэлийн холбоос: https://forms.gle/cnqBKVCmTZTKDgDZ9
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 8810 2018
Улстөр нийгэм
"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.
Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
-
Улстөр нийгэм2021/10/04
Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ
-
Үзэл бодол2019/07/31
Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 9-р ээлжинд нэмэлт захиалга авна
-
Цаг үе2021/09/17
Хиймэл оюун ухаанд суурилсан “Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем”-и...
-
Үзэл бодол2021/08/03
“Эс энд Пи” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг &ldqu...
Сэтгэгдэл