Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 11. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 13. Сугар гараг. Шувуун хушуут одтой,таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр.
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Шороо
Өдрийн наран 7 цаг 04 минутад мандан, 18 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.
Цаг үе
ЗТХЯ: Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо
Зам, тээврийн хөгжлийн яам, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (ЖАЙКА) хамтран “Монгол Улсын зам цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах” төслийг 2019 оноос хойш дөрөв дэх жилдээ хэрэгжүүлэн амжилттай дуусган, хамтарсан зохицуулах хорооны хурлыг өнөөдөр /2023.02.02/ зохион байгууллаа.
Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг хэрэгжүүлэхэд бүхий талаар дэмжлэг туслалцаа үзүүлсэн ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи болон япон мэргэжилтнүүд та бүгдэд талархлаа илэрхийлье.
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Монгол Улсад ирж ажиллах боломжгүй болсон ч төслийн хэрэгжих хугацааг нэг жилээр сунгаж, бид бүгд идэвхтэй хамтран ажилласны үр дүнд төсөл амжилттай дууслаа.
Өнгөрсөн хугацаанд төсөлтэй холбоотой 2 стандартыг боловсруулан Стандарт, хэмжил зүйн газрын даргаар батлуулан хэрэгжүүллээ. Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын төв лабораторид 30 нэр төрлийн 46 ширхэг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нийлүүлж, лабораторийн туршилт хийх сургалтуудыг амжилттай зохион байгуусан. Мөн 2021 онд ЗТХЯ, ЗТХТ-с 2 загвар төслийг, 2022 онд Нийслэлийн замын хөгжлийн газраас мөн 2 загвар төслийг санхүүжүүлж, нийт 4 загвар төслийг амжилттай хэрэгжүүлэн, загвар төслийн эхний мониторинг үнэлгээ хийсэн байна.
Төслийн хүрээнд хийгдсэн туршилт, загварын төслийн талаар эрдэм шинжилгээний өгүүллэгийг хамтран бичиж, олон улсын хуралд илтгэл тавьж, эмхэтгэлд нийтлүүлж, 2019, 2022 онд 19 мэргэжилтнийг Япон Улсад сургалтад хамруулсан байна. Төслийн техникийн семинарыг 2022, 2023 онд 2 удаа зохион байгуулж, нийт 200 авто замын инженер, техникийн ажилтныг хамруулсаныг хэлэхэд таатай байна. Өнөөдрийн хамтарсан зохицуулах хорооны хурлаар төслийн хүрсэн үр дүнг эцэслэн дүгнэнэ" хэмээн хэллээ.
Цаг үе
Монголбанк: Нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан аваад байна. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны 1 дүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216,205 төгрөг байсан бол дундаж үнэ 210,307 төгрөг байв.


Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.
2023 оны хоёрдугаар сарын 04-нөөс хоёрдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
-
Цаг үе2022/12/05
Нийслэлийн төсвөөс Улсын төсөвт 593.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ
-
Үзэл бодол2021/01/25
Монгол Путинтай болохгүй…
-
Улстөр нийгэм2022/12/23
Хил орчмын бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх Монгол-Оросын хамтарсан ажл...
-
Улстөр нийгэм2020/07/10
Баяр наадмын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах хуваарь
Сэтгэгдэл