Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Оны “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа боллоо

Огноо:

,

МЗХ-ноос дөрөв дэх удаа зохион байгуулагдаж байгаа “Бүтээгч залуу багш” шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Багш Хөгжлийн Ордонд амжилттай зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь МЗХ-ноос 2018-2044 он хүртэл “Залуусаа бүтээе” уриан  дор төлөвлөгдсөн олон ажлуудын нэг бөгөөд Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэх, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож буйгаараа онцлог боллоо.

Ёслолын ажиллагааг МЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б. Бэлгүтэй нээж, арга хэмжээнд уригдсан хүндэт зочдоор СУИС-ийн тэргүүлэх профессор, МУИС-ийн зөвлөх профессор, МУ-ын ШУГЗ С. Дулам, МУ-ын 21 дэхь Ерөнхий сайд Р. Амаржаргал, МУБИС-ийн хэл уран зохиолын багш, МХЗЭ-ийн гишүүн Д. Хүү, МБНХ-ны ерөнхийлөгч Доктор Профессор академич, Гавьяат багш Б. Жадамбаа , АЖ Н. Сувд, МЗХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Г. Энх-Амгалан, Соёмбо академийн захирал А. Санжмятав  нар оролцож илтгэл тавив.

Оны “Бүтээгч залуу багш”-аар

Ч. Цэдэнбилэг                        113-р сургууль

Т. Эрдэнэтуяа                         Сэтгэмж цогцолбор сургууль

С. Дуламсүрэн                        41-р сургууль

А. Лхагвасүрэн                       29-р сургууль

Б. Долгорсүрэн                       104-р сургууль

Г. Ганбаяр                               24-р сургууль

В. Пүрэвсүрэн                        Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль

Б. Баясгалан                           92-р сургууль

Н. Дарьсүрэн                          59-р сургууль

Б. Даваасүрэн                        107-р сургууль

Г. Ууганбат                            Гүн галуутай цогцолбор сургууль

Ц. Ариунсүх                          106-р сургууль

Ш. Чулуунцэцэг                    19-р сургууль

Ц. Энхцэцэг                           105-р сургууль

Б. Батбаяр                              Арх, Их тамир сум ЕБС

Д. Урантогос                         Дорнод, Хэрлэн сум,Шинэ хөгжил цогцолбор

Б. Болдбаатар                        Увс, 5-р сургууль

Э. Ариунтунгалаг                 Булган, Хутаг-Өндөр сум ЕБС

П. Гэрэлчимэг                      Дорноговь, Замын-Үүд сум, 2-р сургууль

С. Ганболд                            Увс, 1-р цогцолбор сургууль

Г. Эрдэнэчулуун                  Сүхбаатар, Түмэнцогт сум ЕБС

Д. Болормаа                          Завхан, Тосонцэнгэл, 1-р сургууль

Н. Должинсүрэн                  Орхон аймаг, 4-р сургууль

Б. Улаанбаатар                     ШУТИС, ГУУС

З. Мөнгөнболор                   Рояаль ОУИС

О. Чинбат                            Техник технологийн дээд сургууль

О. Мягмарсүрэн                  МУБИС

Ө. Амгалан                          Отгонтэнгэр ИС

Б. Энхцэцэг                         Хүнс технологийн политехник коллеж

Г. Дуламжав                       Хүнс технологийн политехник коллеж

П. Батболд                          Техник технологийн Политехник коллеж

Б. Хулан                              Зохиомж ДС нар шалгарлаа. Мөн

“ҮНДЭСНИЙ ГЭГЭЭРЛИЙГ ТҮГЭЭГЧ” цомын эзнээр Э. Номин-Эрдэнэ, 105-р сургууль

“ҮНДЭСНИЙ СЭХЭЭТЭН ТӨРҮҮЛЭГЧ” цомын эзнээр Д. Баярсайхан, УБИС

”ЧАДВАРЫГ ЭЗЭМШҮҮЛЭГЧ” цомын эзнээр Б. Алтанмандах /Шинэмонгол ТК/ нар шалгарлаа.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох