Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газар өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.06.12/ 08:00 цагт болно. Тус хуралдаанаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох болон  болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх аж.

Мөн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүн, Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар танилцуулахаар болсон байна.

Хэлэлцэх асуудлууд:

 

 Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Ө.Энхтүвшин

2.

Эрх шилжүүлэх тухай

Л.Оюун-Эрдэнэ

3.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хооронд терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрийн төсөл

Л.Оюун-Эрдэнэ

4.

Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоол төсөл

Л.Оюун-Эрдэнэ

5.

Аймгуудын баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай

Л.Оюун-Эрдэнэ

6.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хэлэлцээрийн төсөл

Ч.Хүрэлбаатар

7.

Тогтвортой аялал жуулчлалыг дэмжих төслийн зээлийн гэрээний төсөл

Ч.Хүрэлбаатар

8.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн тухай

Ч.Хүрэлбаатар

9.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

Ц.Нямдорж

10.

УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан боловсруулсан Гэр бүлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай

Ц.Нямдорж

11.

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

С.Чинзориг

12.

Хөрөнгө гаргах тухай*

Ё.Баатарбилэг

13.

Барилгын ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай*

Ё.Баатарбилэг

14.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрөл олгох тухай

Б.Энх-Амгалан

15.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудал

16.

Монгол Улсын Ерөнхий сайдын Багануур, Налайх дүүргүүдэд ажилласан дүнгийн талаар

Л.Оюун-Эрдэнэ

17.

Гадаад харилцааны сайдын олон улсын бага хуралд оролцсон дүнгийн талаар

Д.Цогтбаатар

18.

Гадаад харилцааны сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар

Д.Цогтбаатар

19.

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд байгаль орчинд ээлтэй “МОН-30” загварын том оврын цахилгаан автобусыг нэвтрүүлэх туршилт хийсэн талаар

Б.Энх-Амгалан

20.

Эрчим хүчний салбарын 2018-2019 оны өвлийн их ачааллыг давсан байдал, цаашид авах арга хэмжээний талаар

Ц.Даваасүрэн

21.

Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

Д.Сарангэрэл

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал хандуулах, дэмжих, тэгш хүртээмжтэй амьдрах боломж олгох нь манай улсын нийгмийн хөгжлийн тулгуур зарчим, төрийн бодлогын гол үнэт зүйлсийн нэг билээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асуудалгүй амьдарч чадах нийгэмд хүн бүр амар амгалан, аюулгүй амьдарч чадна.

Манай улсад өнөөдрийн байдлаар 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллаж, амьдарч, улс орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.

Улсын Их Хурлын даргын хувьд 2026 оны хаврын чуулганаар “Саадгүй байдал, хүртээмжийн тухай” хуулийн төслийг хэлэлцүүлж батлуулахыг зорьж байна.

Энэ хууль батлагдсанаар хүний эрх, тэгш оролцоо, хүртээмжийн үндсэн зарчим бодит амьдралд хэрэгжих, төр, хувийн хэвшил, иргэн бүгд баримтлах тогтвортой стандарт бий болно. Үүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун тэргүүтэй гишүүд манлайлна.

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хадмал орчуулга нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.

Үр дүнд сонсголын бэрхшээлтэй иргэд төрийн шийдвэр гаргах үйл явцад тэгш оролцож, парламентын ил тод байдал, хүртээмжийн соёл нэг шат ахина.

Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай.

Өнөөдрөөс эхлэн бид хүртээмжийг хэлэлцдэг бус, хэрэгжүүлдэг улс байхын төлөө алхам бүрээ бодит үр дүн рүү чиглүүлэх шаардлагатай.

Санаачилгатай хэн нэгэн бус, хүн бүр төрийн үйлчилгээ, нийгмийн амьдралд саадгүй, тэгш оролцож чаддаг орчныг бүтээх нь бидний нэн чухал зорилт.

Энэ зорилтыг үгээр бус үйлдлээр, зарчмаар бус бодит өөрчлөлтөөр баталгаажуулж, хамтдаа хөгжлийн шинэ соёл, стандартыг бүтээцгээе.

Хүндэтгэсэн,

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл хийх шаардлагатай

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын албан хаагчидтай уулзлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч дөрвөн агентлаг, төсвийн арван байгууллагад нийт 4893 албан хаагч иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлж байна.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар бол бүх салбарт хамааралтай, нийт хүн амыг хамардаг онцгой салбар юм. Энэ салбарын албан хаагчдыг төрийн нүүр царай гэж тодорхойлж болно. Тиймээс бусдын зовлонг өөрийн биед эргэцүүлэн бодож, ажил үүргээ гүйцэтгэж байхыг Ерөнхий сайд Г.Занданшатар уулзалтын эхэнд тэмдэглэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, халамж болон хүүхэд хамгааллын бодлогыг цогцоор нь шинэчлэх шаардлагатай. Зөвхөн хурал, зөвлөгөөн төдийхнөөр тоо, кэйс ярьж суухгүйгээр бодит ажлыг шуурхай хэрэгжүүлж, амьдралд нийцүүлэх нь чухал гэлээ.

Салбарын бодлогын шинэчлэлийн хүрээнд Гэр бүлийн хөгжлийг дэмжих анхдагч хууль, Нийгмийн халамжийн багц хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус зөвлөл байгуулж, анхны уулзалтаа хийв

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар захирамж гаргаж, шинжлэх ухааны салбарын тэргүүлэх 20 гаруй эрдэмтэн, судлаач, экспертүүдээс бүрдсэн "Хөгжлийн бодлогын зөвлөл" (орон тооны бус) байгууллаа. 

Уг зөвлөл нь ирэх таван жилийн үндсэн чиглэлд туссан зорилтуудыг зөвхөн төрийн ачаа гэж харахгүйгээр, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалттай нийцүүлэн хэрэгжүүлэх оновчтой стратеги, шийдлийг боловсруулах зорилготой юм.

Эдийн засаг, нийгмийн хөгжил, техник технологийн инноваци, байгаль орчин, хот байгуулалт, гэр бүл, залуучууд гэсэн чиглэлүүдээр шийдэл санал болгох бөгөөд зөвлөл анхны уулзалтаа даваа гарагт хийж, мэдээлэл солилцлоо.  

Хөгжлийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, судлаачдаас гадна УИХ-ын арав гаруй гишүүн багтжээ. Уг зөвлөл орон тооны бус учраас төсвөөс ямар нэг байдлаар санхүүжилт гаргахгүй юм. 

Г.Занданшатар: Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх ёстой. Энэ хүрээнд үндсэн зургаан чиглэлээр салбар бүрийн төлөөллүүд шийдэл санал болгоно. Нийтийн эрх ашгийг хангахуйц, амьдралд хэрэгжих боломжтой шийдэл санаа бүрийг ажил хэрэг болгох зарчим баримтална. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ1 цаг 57 минут

2025 оны өвлийн элсэлтийн шалгалт маргааш Монгол хэл бичгээр эхэлнэ

Цаг үе2 цагын өмнө

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав

Улстөр нийгэм2 цаг 3 минут

Н.Учрал: Монголын нийгэм хэн бүхэнд тэгш, хүртээмжтэй байх учиртай

Улстөр нийгэм2 цаг 7 минут

Г.Занданшатар: Халамж болон хүүхэд хамгааллын бодлогод цогц шинэчлэл...

Улстөр нийгэм2 цаг 9 минут

Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн орон тооны бус ...

Улстөр нийгэм2 цаг 12 минут

Монгол Улсын санаачилсан “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчд...

Улстөр нийгэм3 цаг 2 минут

Нийслэлийн хэмжээнд 2026 онд нийт 53.74 км авто замыг шинээр тавина

Цаг үе3 цаг 11 минут

Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн

Цаг үе3 цаг 15 минут

Бусдад дансаа ашиглуулж мөрийтэй тоглоом зохион байгуулахад дэмжлэг ...

Цаг үе3 цаг 22 минут

Иргэд, жолооч нарт анхаарал болгоомжтой зорчихыг сануулж байна!

Санал болгох