Улстөр нийгэм
350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой байна
УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 39 дугаар тогтоолын 1.5 дахь дэд заалтын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Байнгын хорооны хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн мэдээлэл хийлээ.
Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын санхүүжилтийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аар шийдвэрлүүлэн, 2021-2022 онд багтаан хэрэгжүүлж байгаа бөгөөд улсын хэмжээнд 682 сургууль, 972 цэцэрлэг, 535 дотуур байр байгаагаас 330 сумын 350 сургууль, 242 дотуур байр, 220 цэцэрлэг гаднаа нүхэн жорлонтой юм. Төслийн хүрээнд 819 ариун цэврийн байгууламжийг дөрвөн ээлж болгон шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд 2022 онд төлөвлөсөн байгууламжийг 100 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж дуусгах цогц төлөвлөгөө батлан, хэрэгжүүлж буй тухай тэрбээр мэдээлсэн.
Мөн цаашид авах арга хэмжээний талаар төслийн нэг, хоёрдугаар ээлжийн зураг, төслийг дөрөвдүгээр сард багтаан магадлалаар оруулж дуусгах, магадлалаар баталгаажсан зураг, төслийн дагуу барилга угсралтын бодит гүйцэтгэлийг үндэслэж санхүүжилтийг тухай бүр олгох, 2022 оны зургаадугаар сард багтаан нэгдүгээр ээлжийн 13 багцын 92 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, 2022 оны есдүгээр сард багтаан нэгдүгээр ээлжийн үлдэгдэл 50 хувийг болон хоёрдугаар ээлжийн 71 обьектийн 50 хувийг ашиглалтад оруулах, төслийн нэг, хоёрдугаар ээлжийн санхүүжилтийг гүйцэтгэлээр олгох, төслийн гуравдугаар ээлжийн зураг, төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах талаар мэдээлэл өгөв. Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ч.Ундрам, С.Чинзориг, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг нар асуулт асууж, хариулт авсан бол УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үг хэллээ.
Улстөр нийгэм
Соронзон орны хувьслыг бүртгэх өндөр нарийвчлал бүхий станцыг байрлууллаа
Улстөр нийгэм
БНХАУ-ын дэд дарга Хань Жөн Монгол Улсад айлчилна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна.
Ойн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн 2024 оны есдүгээр сарын 6-8-нд Монгол Улсад айлчилна.
Улстөр нийгэм
Тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох ажлыг нийслэлд шилжүүлж байна
Өнгөрсөн хоёрдугаар сарын 8-ны өдөр НИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж, нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоосон. Үүнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг нийслэлд буюу Замын хөдөлгөөний удирдлагын төвд шилжүүлэх Зам, тээврийн сайдын тушаал гарсан юм.
Өнөөдрийн байдлаар нийслэл хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Харин сэргээгдэх магадлалтай 55.400 тээврийн хэрэгслийн улсын дугаар бүртгэлтэй байгаа юм. Тодруулбал, дээр дурдсан 55.400 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй таваас дээш жил болсон гэсэн үг юм. Техникийн хяналтын үзлэг, оношилгоонд тэнцсэн тохиолдолд эдгээр авто машин хөдөлгөөнд оролцоно. Ингэснээр Улаанбаатар хотод өдөрт 800 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох юм.
Тиймээс тэг зогсолтоос урьдчилан сэргийлж, Зам, тээврийн сайдын тушаалын дагуу ажил хүлээлцэж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг өнөөдрөөс түр зогсоогоод байна.
-
Шударга мэдээ2022/05/19
“Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар мэдээлэл со...
-
Цаг үе2023/12/15
Улаанбаатарт өдөртөө 26 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2021/10/13
Монгол Улс, ОХУ-ын парламент хоорондын цахим уулзалт болов
-
Цаг үе2024/01/24
Гал түймрийг бүрэн унтрааж, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан арга хэмжээг ав...