Шударга мэдээ
Улаанбаатар хот анх удаа “Хотын стандарт”-тай боллоо
-Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ-
НИТХ-ын ээлжит бус V хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд Хотын стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва танилцууллаа.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг өнгөрсөн онд баталж, 2022 оны эхнээс дагаж мөрдөж эхэлсэн нь Хотын стандартыг боловсруулан батлуулах хууль, эрх зүйн үндэс болсон гэдгийг тэрбээр онцолсон. Хотын стандартыг боловсруулах Ажлын хэсгийг 2021 оны арванхоёрдугаар сард байгуулсан бөгөөд 70 байгууллагын 216 ажилтан, албан хаагч, судлаач, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран 1558 баримт бичиг, материалыг судлан, стандартыг боловсруулсан байна. Одоогийн байдлаар 22 бүлэг 97 баримт бичгийг боловсруулжээ. Тэдгээрээс эхний ээлжинд есөн бүлэг 38 стандартыг энэ удаагийн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэв.
“Нийгмийн дэд бүтэц” бүлэгт л гэхэд ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, эрүүл мэндийн байгууллага, төрийн байгууллагын гадна орчны ерөнхий шаардлагууд багтжээ. Энэ нь нийслэлийн хэмжээний 281 сургууль, 674 цэцэрлэг, эрүүл мэндийн 356 байгууллага, төрийн 1170 байгууллагын гадна орчныг стандартын дагуу тохижуулж, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд чиглэсэн стандарт юм. Удаах бүлэг стандарт нь Худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна орчны стандарт юм. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 18.664 байгууллагын гадна орчин болоод худалдаа, үйлчилгээний байгууллагын гадна хаяг, сурталчилгааны байгууламжийн ерөнхий шаардлагын энд багтаажээ.

Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартад Нийтийн бие засах газрын төлөвлөлт, байгуулалтад тавигдах шаардлага болон нийтийн эзэмшлийн талбайд байгуулах усан оргилуур, гадна мэдээллийн байгууламж, саравч, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн зам талбайн хогийн сав, сандал, хөшөө дурсгал, хүндэтгэлийн самбар, чийрэгжүүлэх талбай, хашаа, хайс, хашлагад тавигдах ерөнхий шаардлагууд багтсан байна. Нийслэлийн хэмжээнд 1090 тоглоомын талбай тоологдсоноос 85 хувь буюу 927-г нь нэн түрүүнд шинэчлэх шаардлагатай байгаа юм. Түүнчлэн 149 усан оргилуур, 180 хөшөө, нийтийн бие засах 17 газар, 72 мянган метр урт хашаа, хайс бий. Эдгээрийг зүй зохистой ашиглах, арчлан хамгаалах үйл ажиллагааг Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн стандартаар зохицуулах юм.
Бас нэгэн анхаарал татсан бүлэг стандарт бол Зорчигч тээврийн стандарт юм. Энэхүү бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ. Өнөөдөр Улаанбаатар хот 1169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ. Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага гэхчлэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүхий л шаардлага багтсан байна.

Хог хаягдлын стандарт таван бүлэгтэй. Хог хаягдлын устгалын стандарт, устгалын удирдамж, Хог хаягдал цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн удирдамж, Аюултай хог хаягдлын удирдамж, Барилгын хог хаягдлын менежмент, Зам талбайн үйлчлэгч, ачигч, тээврийн ажилтны хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны удирдамж багтжээ. Энэхүү стандартыг баталж, дагаж мөрдсөнөөр Улаанбаатар хотын хэмжээнд цэвэрлэгээ үйлчилгээнд хамрагддаг 13.5 сая ам метр талбайн цэвэрлэгээний ажлын бүтээмж дээшилж, төвлөрсөн хогийн цэгт ландфилл хийх талбайн хэмжээ багасаж, жилд гардаг 1383 сая тонн хог хаягдлыг ангилан, дахин боловсруулах боломж бүрдэх юм. Судалгаагаар өнөөгийн нөхцөлд хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэлд эргэлдэж буй долоон тэрбум төгрөгийг гурав дахин өсгөх эдийн засгийн дам нөлөө гарахаар тооцсоныг Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва дурдаад, үйлчилгээний байгууллагуудын чанар, чадавх сайжрах хүлээлт байгааг онцолж байлаа.
Хот төлөвлөлт, хотын байгуулалтын стандартад барилга, замын ажил гүйцэтгэхэд иргэдийн аюулгүй байдлыг хангах ерөнхий шаардлагыг багтаажээ. Судалгаагаар барьж буй барилга угсралтын үед түр барьсан хамгаалалтын хашаа орчмоор өдөрт багадаа 300-600 хүн зорчдог аж. Тэдгээр иргэний аюулгүй байдлаас эхлээд барилга, зам засварын ажлын талбай дахь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад энэхүү стандарт чиглэсэн байна.
Түүнчлэн Гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, Иж бүрэн гудамж, Ногоон байгууламжийн стандартыг танилцуулсан юм. Хотын стандартыг боловсруулахын тулд эрдэмтэн судлаачид, мэргэжлийн байгууллагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авсан бөгөөд нийтдээ давхардсан тоогоор 34.411 санал ирснээс 10.769 нь дэмжсэн санал байжээ. Есөн бүлэг стандартаас Нийгмийн дэд бүтэц стандартад хамгийн олон буюу 14.102 санал өгсөн бол нийтийн эзэмшлийн эд хөрөнгө бүлэгт 10 мянга гаруй санал ирсэн байна.

Хотын стандартыг батлан гаргаснаар богино хугацаанд буюу 1-2 жилийн хугацаанд стандартын талаарх мэдлэг сайжирч, хотын хөгжилд иргэдийн оролцоо нэмэгдэж, хүн бүр стандарт шаардлагыг хянах боломжтой болох бол дунд хугацаанд хотын соёл төлөвшиж, хууль тогтоомж, стандарт, нормын зөрчилж буурч, хөрөнгө оруулалтын ажлын үр дүн сайжирч, орчны таагүй нөхцөлөөс үүдэлтэй осол гэмтэл, өвчлөл буурахын сацуу урт хугацаандаа нийгмийн үйлчилгээний хүртээмж сайжирч, иргэдийн сэтгэл ханамж дээшилнэ гэж тооцож байгаа гэсэн юм.
НИТХ-ын дэргэдэх хороод болоод намын бүлгүүдийн зүгээс Хотын стандартыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хувь төлөөлөгчдийн зүгээс барилгын салбарт л гэхэд зураг төсөл боловсруулах үе шатаас эхлэн ашиглалтад орсны дараа хүртэл стандартыг мөрдүүлж хэвших, нийтийн эзэмшлийн зам, талбайг эвдсэн бол долоо хоногийн дотор хохиролгүй болгодог байх, Улаанбаатар хотыг бүсчлэн стандарт боловсруулах, стандартыг дахин хэзээ шинэчлэхийг тодорхой заах, гэр хорооллын худалдаа, үйлчилгээний байгууллагын стандартыг хотын төвийнхөөс ялгамжтай болгох, стандартын цахим платформ үүсгэх гэхчлэн саналуудыг хэлж байлаа.

НИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Улаанбаатар хотод мөрдөгдөх Хотын стандарт батлагдлаа. Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
Шударга мэдээ
Путин гадаадад гарч, ял шийтгэлээс зайлсхийсэн иргэдийн хөрөнгийг битүүмжлэх хуульд гарын үсэг зуржээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гадаадад байгаа бөгөөд Оросын шүүхээс оноосон ял шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд тодорхой хязгаарлалт тогтоох тухай хуульд 2026 оны зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зуржээ. Шинэ хууль 2026 оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Шинэ зохицуулалтаар гадаадад байгаа ОХУ-ын иргэн хуульд заасан тодорхой гэмт хэрэгт холбогдож, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн тохиолдолд түүний ОХУ дахь хөрөнгө, эд хөрөнгийг битүүмжлэх болон бусад хязгаарлалт хэрэглэх эрх зүйн боломж бүрдэж байна.
Хууль нь ОХУ-аас гадаадад гарсан бүх иргэнийг хамруулахгүй. Мөн Украины дайн эхэлснээс хойш эх орноосоо явсан хүмүүсийг нийтээр нь иргэншлээс хасах зохицуулалт биш юм.
Харин гадаадад байгаа бөгөөд ОХУ-ын хууль тогтоомжид заасан тодорхой гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн ажиллагаа болон оноосон шийтгэлээс зайлсхийж буй иргэдэд дотоодод байгаа хөрөнгө, эд хөрөнгөөр нь дамжуулан хязгаарлалт тавих боломжийг өргөжүүлжээ.
Уг хуулийг ОХУ-ын Төрийн Дум тавдугаар сарын 26-нд баталж, Холбооны зөвлөл зургаадугаар сарын 3-нд дэмжсэн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин зургаадугаар сарын 10-нд гарын үсэг зурсан юм. Хуулийн үндсэн зохицуулалтууд есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр тусгажээ.
ОХУ 2022 онд Украинд цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш олон тооны иргэн гадаадад гарсан бөгөөд Москва гадаадад байгаа Оросын иргэдийн хууль зүйн хариуцлагатай холбоотой зохицуулалтаа үе шаттайгаар чангатгаж ирсэн юм.
Гэхдээ гадаадад амьдарч байгаа явдал өөрөө хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй бөгөөд хуульд заасан гэмт хэрэг, шүүхийн ажиллагаанаас зайлсхийсэн зэрэг тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд шинэ зохицуулалтыг хэрэглэхээр байна.
Шударга мэдээ
ЗГ: Замын хөдөлгөөний хохирлыг бууруулах Үндэсний зөвлөлийг дахин сэргээлээ
Засгийн газрын холбогдох хууль, тогтоолуудад нэмэлт өөрчлөлт оруулж, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөл”-ийг дахин сэргээх шийдвэрийг Засгийн газрын 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаас гаргалаа.
Замын хөдөлгөөний аюулгүй байдал нь зөвхөн нэг улсын асуудал биш юм. Зам тээврийн ослыг бууруулах, нас баралт болон хүнд гэмтлийг бууруулах НҮБ-ын Ерөнхий ассамблейн тогтоол, 1968 онд Вена хотод гаргасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай конвенц” зэрэг олон улсын баримт бичгүүдийг бодитоор хэрэгжүүлэх, дотоодын бусад хууль тогтоомж, салбар хоорондын уялдааг сайжруулах чиглэлээр ажиллах орон тооны бус зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал даргална. Дэд даргаар Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Моод оф Монголиа” төслийн санаачлагч, үүсгэн байгуулагч Б.Болд нар ажиллах юм.
Зөвлөлийн гишүүдээр Сан, Боловсрол, Хуульзүй, дотоод хэрэг, Эрүүл мэнд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд нараас гадна Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн газрын дарга нар, Нийслэлийн Засаг дарга, МҮОНТ-ийн захирал, Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал зэрэг 10 гаруй албан тушаалтан ажиллана.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зааснаар байгуулагдсан орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаа зогсчихсон байсан. Нэг ч удаа хуралдаагүй. Энэхүү зөвлөлийг дахин ажиллуулна. Сүүлийн 5 жилд 312 хүүхэд зам тээврийн ослоор амиа алдаж, 3,861 хүүхэд гэмтжээ. Жилд дунджаар 835 хүүхэд ослын хохирогч болж байна. Эрх бүхий байгууллагууд жил бүр нөлөөллийн аян хийж байгаа ч осол, эндэгдэл буурсангүй. Иргэн бүрийн хариуцлагыг нэмэгдүүлэх, илүү үр дүн гаргадаг тогтолцоонд шилжихийн тулд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөвлөл” ажиллана. Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн төлөөлөл хамтраад цаасан дээр хуралддаг бус зам дээр үр дүн гаргая. Соёлын зөв хандлага гаргаж буй иргэний нийгмийн төлөөллийг зөвлөлд урьж ажиллуулж байна” хэмээлээ.
Сүүлийн 5 жилд Монгол Улсад 127,389 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 2,738 хүн нас барсны 312 нь хүүхэд байсан. 5.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэв. Монгол Улсын 100,000 хүнд ноогдох зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 2021 онд 12.4% байсан бол 2025 онд 21-д хүрч, дэлхийн дунджаас өндөр байгааг бууруулах чиглэлд орон тооны зөвлөл ажиллана гэлээ.
Шударга мэдээ
Дархан-Уул аймагт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний шинэ загвар нэвтрүүлнэ
Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон Дархан-Уул аймаг хамтран сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ.
Төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал нар өнөөдөр гарын үсэг зуржээ.
Төслийн хүрээнд сургууль дундын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгохын зэрэгцээ хүнсний ханган нийлүүлэлт, худалдан авалт, түгээлтийн нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхээр төлөвлөж байна.
Мөн сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хяналт, үнэлгээний цогц загвар бий болгож, төслийн үр дүнд тулгуурлан цаашид улсын хэмжээнд тогтмол үнэлгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зорилготой.
Төслийн хэрэгжилт Дархан-Уул аймагт 2027 оны нэгдүгээр сараас эхэлж, 2029 оныг дуустал үргэлжилнэ.
-
Шударга мэдээ2022/01/04
Зорилтот бүлгийн 6098 өрхөд сайжруулсан шахмал түлш олгоно
-
Улстөр нийгэм2025/06/20
Сонгуульд ашиглах тоног төхөөрөмж, программ хангамжийг шалган туршив
-
Шударга мэдээ2022/04/08
“Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийн нээлт боллоо
-
Улстөр нийгэм2022/02/08
Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно
