Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээ зохион байгуулна

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотод 2022 онд аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулах олон улсын чанартай урлаг соёл, спорт, аялал жуулчлалын арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулав.

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Улаанбаатар театр хамтран 2022 онд жуулчдад зориулан урлаг соёл, спорт, аялал жуулчлалын 36 арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Зочлох үйлчилгээний ур чадварын тэмцээн, үзэсгэлэн худалдаа, олон улсын мото наадам, Үндэсний болон олон улсын хоолны наадам, Шонхорын баяр, Морьт харвааны олон улсын фестиваль, олон улсын марафон зэрэг 14 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Харин Нийслэлийн Соёл урлагийн газраас “Улаанбаатар венийн үдэш” бүжгийн цэнгүүн, Гэгээ муза олон улсын театрын наадам, сонгодог урлагийн олон улсын гала фестиваль, Монгол туургатны бүжгийн их наадам,  “Жазз Сити” олон улсын хөгжмийн наадам, "Улаанбаатар XIV” олон улсын кино наадам зэрэг 14 арга хэмжээг зохион байгуулах юм. Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын хувьд сурагчдын “Улаанбаатар лиг” сагсан бөмбөгийн тэмцээн, бүх нийтийн хөл бөмбөгийн аян, Улаанбаатар олон улсын марафон зэргийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар зөвхөн энэ арга хэмжээнүүдээр хязгаарлахгүйгээр  үйл ажиллагаа зохион байгуулаарай гэдгийг сануулав.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Урлаг спорт

Маргааш "Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдаан болно

Огноо:

,

Монголын Үндэсний Бөхийн Холбооноос цаг үеийн хүндрэлтэй байдал үүсэж, цас зудын бэрхшээл тулгарсан малчдадаа туслах Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн “Малчин түмэндээ тусалъя" хандивын барилдааныг 2024 оны гуравдугаар сарын нэгний 15:00 цагт Монгол Бөхийн Өргөөнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаад байна.
 
Барилдааны бүх орлогыг Улсын онцгой комисст хүлээлгэн өгөх бөгөөд нутаг орныхоо нэр алдрыг дуурсгаж байгаа хүчит бөхчүүд маань өөрийн төрөлх сум орон нутгийнхаа малчдад туслах хандивын үйл ажиллагааг зохион байгуулж оролцоно.
 
Уг барилдааны үзэгчдээс автомашины азтан нэг, бүтэн жилийн хугацаанд бөхийн барилдаан үзэх эрхийн бичгийн азтан гурвыг тус тус тодруулна.
 
Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэнэ.
 
Бөхчүүд, үзэгч олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Загреб хот 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна

Огноо:

,

Дэлхийн бөхийн түүхэнд анх удаа ирэх 2025 онд Хорватын нийслэл Загреб хотод насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.
 
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна. Ингэхдээ Загреб хотын олон жилийн оролцоо, тэмцээн хүлээн авч зохион байгуулсан байдал зэргийг үндэслэжээ.
 
Тодруулбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүд болох Европын аварга болон дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Мөн улирлын нээлтийн тэмцээнүүдийг ч олон удаа хүлээн авч, арвин туршлага хуримтлуулжээ.
 
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Арслан Ц.Шийрэвийн нэрэмжит барилдаанд аймгийн начин Б.Гончигсүрэн түрүүллээ

Огноо:

,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, аймгийн арслан Цэдэн-Ишийн Шийрэвийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат, "Хилчин" спорт хороо, “Хатант интернэшнл” ХХК, “Нью ариг ус” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Батхуягийн Гончигсүрэн түрүүлж, Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Очирням” ХХК, “Хүннү Шоес” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь үзүүрлэв.
 
Дөрөвт Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, “Хүч” спорт хороо, “Эрдэнийн Шим” ХХК, “ЦЕГ Эргүүл хамгаалалтын газар, “Ховд” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Прайд Транс” ХХК, “Монгол ванн” ХХК, “Хонгор нутаг” дэвжээний бөх, цэргийн арслан Г.Жамбалдорж нар шалгарлаа.
Наймд аймгийн арслан Г.Ганбаатар, С.Галданцогт, М.Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батбаян нар үлдэв.
 
Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан МУГД, аймгийн арслан Ц.Шийрэвт Баянбулаг сумын Нутгийн зөвлөл, үе үеийн шавь нар, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн түрүүлсэн аймгийн начин Б.Гончигсүрэнд “Италта” ХХК-ийн гүйцэтгэх захирал Баянхонгор аймгийн харьяат С.Алтансүх Итали хромон гутал бэлэг болгон гардуулав.
 
Дараагийн барилдаан ирэх 7 хоногийн амралтын өдрүүд буюу нэгдүгээр сарын 13-нд 13:00 цагаас Шинэ үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаан, нэгдүгээр сарын 14-нд 13:00 цагаас "Талх Чихэр" ХК-ны нэрэмжит “Хэвийн боовны баяр” улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн уламжлалт барилдаанаар үргэлжилнэ.
 
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй унших

Санал болгох