Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Вирусний мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо

Огноо:

,

Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусний бүрэн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө.

Тус лаборатори нь SARS-CoV-2 вирусын шинэ хувилбаруудыг яаралтай илрүүлж тодорхойлоход чухал ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, шинэ мутацид орсон хувилбаруудыг илрүүлэхдээ гадаадын улс орнууд руу сорьц илгээж цаг алдах шаардлагагүй болж байна.

Манай улсад корона вирусний дотоодын халдвар анх бүртгэгдсэнээс хойш ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 4 сая гаруй шинжилгээ хийгээд буй. Халдвар бүртгэгдсэнээс хойш халдварын эх уурхайг олох, тархалтыг таслан зогсоохын тулд молекул эпидемиологийн нотолгоо гаргах, вирусний генийн дарааллыг тогтоох шинжилгээний арга зайлшгүй хэрэгтэй байсныг ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан "NGS өндөр технологи ХӨСҮТ-д нэвтэрснээр аливаа халдварт өвчний эмгэг төрүүлэгчийн генийн дараалал тогтоох шинжилгээг дотооддоо хийж, баталгаажуулах боломжтой болж байгаад  баяртай байна. Нийтийг хамарсан халдварт өвчний үед тандалт, илрүүлгийн ажил илүү үр дүнтэй болж, онцгой нөхцөл байдалд түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээнүүдийг зөв оновчтой төлөвлөхөд нэн чухал үүрэгтэй. Бидэнд энэ цаг үед маш чухал дэмжлэг үзүүлсэн Австралийн Засгийн газар, ДЭМБ-д халуун талархал илэрхийлье. Та бидний хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжиж, олон хүний амь нас, эрүүл мэндийг авран хамгаална гэдэгт бүрэн итгэж байна” хэмээсэн юм.

Өндөр технологи бүхий NGS лаборатори нь зөвхөн халдварт өвчнийг оношлох, тандалт судалгаа хийгээд зогсохгүй, халдварт бус өвчний оношилгоо шинжилгээнд ч тустай гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

Засгийн газрын ээлжит хуралдаан болов

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

- 2022 оны аравдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын XVII хуралдааны дүн мөн ОХУ-ын Москва хотод өнгөрсөн сарын 14,15-нд зохион байгуулсан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын XXIV хуралдааны дүнг тус тус сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд бөгөөд тус комиссын Монголын хэсгийн дарга Ч.Хүрэлбаатарт даалгав.

- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд 2019 оны дөрөвдүгээр сарын 9-нд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 300 сая ам.доллартой тэнцэх зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтыг шинэчлэн баталлаа.

- Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Чойр-Сайншандын 220 кВ-ын хоёр хэлхээт 220.04 км урт цахилгаан дамжуулах агаарын шугам, 220/110/35 кВ-ын дэд станц барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд уг хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтов.

- Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Болгар Улсын Засгийн газар хооронд соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай хөтөлбөрийн төслийг хэлэлцэн дэмжээд, уг хөтөлбөрт гарын үсэг зурах эрхийг тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Л.Саянаад олголоо.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар шинээр томилогдсон Элчин сайд Р.Буанган-ыг хүлээн авч уулзав

Огноо:

,

УИХ-ын дарга Г.Занданшатар Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Буанган-ыг шинээр томилогдсонтой нь холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар томилогдоод удаагүй байгаа ноён Элчин сайдад баяр хүргээд Монгол Улс, АНУ хоорондын харилцах харилцаа бол манай улсын хэрэгжүүлж буй гуравдагч хөршийн бодлогод суурилсан чухал харилцаа болохыг тэмдэглэж, энэхүү харилцаа нь стратегийн түншлэлийн нийтлэг эрх ашиг, ардчиллын үнэт зүйлс, чөлөөт зах зээл, хууль дээдлэх ёс болон хүний эрхийг дээдлэх зарчмуудад тулгуурлан хөгжсөөр байгааг уулзалтын эхэнд тэмдэглэв.

Ноён Элчин сайд Р.Буанган УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Монгол Улс ардчиллын төлөөх амлалт, ардчилсан институци, ялангуяа үг хэлэх эрх чөлөөг хангасан иргэний үндсэн эрх чөлөөг эрхэмлэдэг улс болохыг онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглээд харилцан сонирхсон асуудал, тэр дундаа хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх  сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн 2020, 2021 онуудад Монгол-Америкийн Стратегийн түншлэлийг бэхжүүлэх тогтоолд АНУ-ын Конгрессын хоёр танхим дэмжиж, баталсанд талархал илэрхийлэв. Тэрбээр  Монгол Улс гуравдагч хөрш АНУ-тай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг цаашид Стратегийн түншлэлийн үзэл санааны дагуу бүхий л салбарт өргөжүүлэхийн төлөө байгаагаа онцлов.

Элчин сайд Р.Буанган ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, иргэд хоорондын хэлхээ холбоог нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...

Огноо:

,

УИХ-ын Намрын чуулганы энэ долоо хоногт /2022.12.08-09/ хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

Д/Д

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

1

·      Аялал жуулчилалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2021.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан нарын 3 гишүүн 2021.07.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын технологид тохирохгүй хүдрийн овоолгыг ашиглах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг 2022.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар 2022.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нарын 3 гишүүн 2022.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·      Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрөөс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж “Дархан арьс ширний цогцолборын үйл ажиллагааны талаар” тавьсан асуулгын хариуг сонсох

10.00

“Их хуралдай”

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох