Улстөр нийгэм
Уламжлалт анагаах ухааны салбарын хүрээлэн, эмнэлэг, сургуулиуд хамтарч ажиллана
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны 8 эмийн үйлдвэр, 11 сургууль, 200 орчим эмнэлэг, амбулатори, 1100 орчим эмч мэргэжилтэн ажиллаж байна. Өнөөдрийг хүртэл уламжлалтын салбарынхан бие даасан байдлаар тус тусдаа үйл ажиллагаа явуулж ирсэн бол цаашид хамтрах санаачилга гаргаж, хамтын ажиллагааны талаар салбарын сайдтай өнөөдөр санал солилцлоо. Тэд нэгдэж жишиг цөм хөтөлбөр бүхий төгсөлтийн дараах сургалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулах, уламжлалт анагаах ухааны салбарын эмийн үйлдвэрүүд дундын хамтарсан үйлдвэрлэл, судалгаа сургалтын жишиг лаборатори байгуулах төсөл танилцууллаа.
Төслийг уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэн, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Оточ Манрамба уламжлалт анагаах ухааны сургууль хамтран боловсруулжээ.
Уулзалтын үеэр уламжлалт анагаах ухааны салбарынхны уулзалт зөвлөгөөнийг гуравдугаар сард зохион байгуулахаар ярилцлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр уламжлалт анагаах ухааны салбараа төрийн дэмжлэг, бодлоготойгоор хөгжүүлж байгаа 25 улс байдаг байна. Энэ эгнээнд дахиж багтахын тулд бодлогын баримт бичиг боловсруулах талаар ч судлахаар боллоо гэж БШУЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана
Улстөр нийгэм
Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.
Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.
Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Улстөр нийгэм
Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно
14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.
Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Сэтгэгдэл