Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь байна

Огноо:

,

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн Г.Ганзориг нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт ажиллав.

Ховд  аймагт 2019-2020 онд 91 багийн 8424 малчин өрхийн 3155,3 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Аймгийн нийт  багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад:

24% нь (бэлчээрийн нөөцтэй) 

13% нь (бэлчээр хүрэлцээтэй)

29% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)

  9% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)

25% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул сум, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Ховд аймаг малчдын төвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 48,7 мянган тн өвс, 1006,6 тн гар тэжээл, 1705,5 тн хужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл 79,1 хувьтай байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар сумууд аюулгүйн нөөцдөө нийт 118 тн өвс, 6 тн тэжээл бэлтгэж дунджаар 7,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 155 тн тэжээл бэлэн байна.

Намрын ургац хураалтын үйл ажиллагаанд 280 гаруй бага, дунд оврын трактор, 180 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 9 сарын 10-ний байдлаар төмс 135.6 га-гаас 1466.2 тн, хүнсний ногоо 272.5 га-гаас 3204.5 тн, малын тэжээл 243.5 га-гаас 1049.5 тн,  нийт 5719.7 тн ургац хураан авсан дүнтэй байна.

 Ховд аймгийн Засаг дарга Н.Дүгэрсүрэн “Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай газар, Отрын бүс нутагт мал өвөлжүүлэх хаваржуулах зөвшөөрлийг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх, мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж махны нөөц бүрдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх” асуудлыг салбарын сайдад уламжлав.

 ХХААХҮ-ийн Дэд Ж.Сауле Сум орон нутгаас тус бүр 1000 гулууз мах бэлтгэн нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх, орон нутгийн махны үйлдвэрүүд ариун цэвэр болон эрүүл ахуйд хяналт тавьж стандартын дагуу мах бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд анхаарах, өвс тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал тууварлаж тээвэрлэх журмыг баримтлан ажиллахад онцгойлон анхааран ажиллахыг үүрэг чиглэл болгов.

 Ховд аймгийн "Жаргалант Шанд" ХХК, "Баруун Монгол интернейшнл" ХХК, "ИОВ" ХХК мал төхөөрөх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле танилцав.

 
 
 
 

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох