Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд шалгалт хийв

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн /2022.02.21/ хурлаар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдэд хийсэн хяналт, шинжилгээ, үнэлгээний дүгнэлтийг Ажлын хэсгийн дарга Б.Мягмар танилцууллаа.

Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын 14-22-ны өдрүүдэд ажиллаж, НЗДТГ-т гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй 11 төсөл, хөтөлбөр, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй хоёр, нийт 13 төсөл, хөтөлбөрт хяналт, шинжилгээ, үнэлгээ хийжээ. Улмаар есөн чиглэлээр нэгдсэн санал, дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, төслүүдийн засаглалыг бэхжүүлэх, удирдах хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, шинэчлэн байгуулах, бодлогын газруудын уялдааг хангуулах шаардлагатай байгааг онцолж байлаа.

Мөн төслүүдийн санхүүжилтийн хэлэлцээрт тусгасан нийслэлээс санхүүжүүлэх хөрөнгийг төсөвт тусгуулах, зээлийн эргэн төлөвлөлтийг төвлөрүүлэхэд анхаарах дүгнэлт гарчээ. Түүнчлэн худалдан авах ажиллагааны засаглал, чиг үүргийг шинэчлэх, төсвийн тодотголд зайлшгүй тусгах шаардлагатай саналуудыг тусгаж, төслийн үйл ажиллагааг төлөвлөсөн хугацаанд нь хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, төслүүдийн хэрэгжилт, үр дүнд тавих хяналтыг тогтмолжуулан сайжруулах шаардлагатай байгааг хэлж байлаа. Ийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Ажлын хэсгээс гарсан дүгнэлт, зөвлөмжийг цаашдын үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг төсөл хэрэгжүүлэх нэгжүүд болон төслийн гүйцэтгэгч байгууллагуудад даалга
Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Чөлөөт цаг

Үнэт эдлэл гэж юу вэ?

Огноо:

,

Монгол Улсын санхүүгийн хүртээмжийг сайжруулах хөтөлбөр”-ийн 18 дугаар цуврал болох таны өдөр тутмын ухаалаг санхүүгийн шийдвэрт зориулсан “Үнэт эдлэл гэж юу вэ?” зурагт мэдээллийг Та бүхэнд хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

ЗГ: Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төслүүдийг өргөн барина

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд болж,  Казиногийн тухай, Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай, Бооцоот морин уралдааны тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн салбар болгон хөгжүүлж, аялал жуучлал түүнийг дагасан цогц үйлчилгээг Монгол Улсад байгуулах боломж олгосноор хөрөнгө оруулалтын урсгалыг татах, эдийн засгийн үр өгөөжтэй аялал жуулчлалыг бий болгох, улсын төсөвт төвлөрөх орлогыг нэмэгдүүлэх үр нөлөөтэй гэж үзэж эдгээр хуулийн төслийг боловсруулж, үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоох, үйл ажиллагаанд хяналт тавих харилцааг тус тус зохицуулахаар тусгажээ.

Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Энэ хүрээнд аялал жуулчлалын салбарын эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн бариад буй юм. 

Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Агаарын чанарын индексийн мэдээллийг www.agaar.mn вэбсайтаар авах боломжтой

Огноо:

,

Сүүлийн өдрүүдэд “Яг одоо Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүдэд агаарын бохирдол ДЭМБ-ын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан тул анхаарна уу” гэсэн утгатай, тандалтын судалгааны холбоос бүхий мессеж иргэдийн гар утсанд ирсэн.

Энэхүү мэдээлэл нь Монгол Улсад мөрдөж буй агаарын чанарын MNS4585:2016 стандарт, агаарын чанарын индексээр агаарын чанарыг үнэлэх, мэдээлэх журамд нийцээгүй, агуулга нь Улаанбаатар хотын агаарын чанар, индекстэй шууд хамааралгүй, төөрөгдүүлсэн шинжтэй болохыг Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас мэдэгдэж байна.

Улаанбаатар хотын агаарын чанарыг автомат суурин харуулын 18 станцаар хэмждэг бөгөөд www.agaar.mn  вэбсайт болон гар утасны аппликэйшнээр бүсчилсэн байдлаар  харж, мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох