Цаг үе
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 7-ны Даваа гарагт цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
⏱ 10:00-17:30 цагт: 16, 17, 18-р хороо Сурагч, Зүрх уул, Баянхайрханы гудамжууд, МОНЦАМЭ, Яргайтын зуслан, 140-р сургууль, 174-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төв, Үйлс нэгтгэн өрхийн эмнэлэг, 182-р шугамаар ус хангах алба, Дэлхийн зөн ОУББ, Тэргэл тээл төгөл, Уриалган шанд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
⏱ 10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор,
Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.
Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.
Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004
Цаг үе
Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болно
“Залуу офицеруудын манлайллын жил”-тэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газраас 2 дугаар сарын 9-ний өдөр Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгссөн бүрэлдэхүүний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Энэ нь гадаад орны зэвсэгт хүчний сургалтын тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлоготой уялдуулах, гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн мэдлэг, туршлага, дадлагыг хөгжүүлэх, дэмжих, манлайллын клубүүдээр дамжуулан гаргасан санал санаачилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход чиглэжээ.
Чуулга уулзалтад ОХУ, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, БНТУ, Их Британи, Япон улсад цэргийн академи, команд штабын сургууль, Дайны коллеж болон Жанжин штабын академи төгссөн бүрэлдэхүүний төлөөлөл оролцоно. Уулзалт хоёр үе шат шаттайгаар зохион байгуулагдах ба эхний арга хэмжээ энэ сард болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.
Цаг үе
НОСК: Түрээслээд өмчлөх орон сууцны төлбөрийг НӨАТ-аас чөлөөлөх саналыг гаргалаа
Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо хуралдаж, Нийслэлийн Орон сууцны корпораци компанийн байгууллагын үйл ажиллагааны чиглэлийг нэмэгдүүлэх талаар хэлэлцлээ.
Энэ хүрээнд нийслэлээс орон сууцны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орон сууцны түрээсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар танилцууллаа. Ингэснээр иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах боломж бүрдэнэ гэдгийг тус корпораци танилцууллаа.
Түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн тоо сүүлийн 3 жилд 3000 орчмоор нэмэгдсэн байна. Гэвч татвар ноогдуулснаар иргэдийн эргэн төлөлтийн дүн зээлийн эргэн төлөлтөд хүрэхгүй байх, дутах эрсдэл үүсэж байгаа аж.
Хурлын үеэр НӨАТ-ын тухай хуулийн 13.1 дэх заалтаар НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой бөгөөд санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа нэмж эрхлэхэд тусгай зөвшөөрөл шаардлагагүй гэдгийг холбогдох мэргэжилтэн онцолсон юм. Энэ нь иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангахаас гадна байгууллагын ашиг, хөрөнгө оруулалтын өгөөж нэмэгдэх эерэг талтай гэв. Түүнчлэн уг байгууллага нь татварын ачааллыг бууруулах зорилгоор компанийн өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгийг хэмжээг нэмэгдүүлэх, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх саналтай байгаа юм. Уг асуудлыг дэмжиж, намын бүлгийн хурлаар хэлэлцэхээр боллоо гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.Цаг үе
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Голуудын мөсний зузаан 17-36 см нимгэн байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдрийн байдлаар Буянт гол 72 см, Булган гол 78 см, Ховд гол 74 см, Дундцэнхэр гол 40 см, Долооннуур гол 50 см, Хар ус нуур 70 см, Төгрөг гол 68 см, Чоно-Харайх гол 75 см, Бодонч гол 95 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.
Хэдийгээр голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногоос 2-10 см-ээр зузаарсан хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17-36 см нимгэн, нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.
Иймд мөс цөмөрч болзошгүй байгаа тул малчид, ард иргэд, аялагчид, загасчид та бүхэн гол, нуурын мөсөн дээгүүр зам товчлох, цаг хожих зэргээр зорчиж өөрийгөө болон бусдыг эрсдэлт байдалд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
-
Шударга мэдээ2020/05/05
С.Амарсайхан: Тодорхойгүй хугацаагаар баар, цэнгээний газруудыг хаах нь зүйтэй
-
Шударга мэдээ2020/07/02
ФАТФ мэдэгдэл гаргажээ
-
Улстөр нийгэм2020/08/27
Төр, хувийн хэвшлийнхэн 2020-2024 онд хэрхэн түншлэх асуудлаар бизнесмэнүүдтэй у...
-
Цаг үе2020/05/13
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Сэтгэгдэл