Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Вэб сайт, пэйж хуудас хөгжүүлэлт, хамгаалалт ба эрх зүйн орчин сэдэвт сургалт болно

Огноо:

,

Вэб сайт, пэйж хуудас  хөгжүүлэлт, хамгаалалт ба  эрх зүйн орчин сэдэвт сургалт болно.  Уг сургалтыг Монголын сайтын холбооноос , Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газартай хамтран зохион байгуулах юм. 

Сургалт Пума зочид буудлын 2 давхарт 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 13 цагаас эхлэх бөгөөд ямар нэг үнэ төлбөргүй, холбооны гишүүнчлэл харгалзахгүй, нээлттэйгээр зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Пэйж хуудас, вэб сайт эрхлэгчид, сэтгүүлч админуудыг өргөнөөр хамрагдахыг урьж байна.

Холбоо барьж бүртгүүлэх утас: 88113780. 

Сургалтын хөтөлбөрийг таницуулбал, 

 

 ВЭБ САЙТ, ПЭЙЖ ХУУДАС  ХӨГЖҮҮЛЭЛТ, ХАМГААЛАЛТ БА  ЭРХ ЗҮЙН ОРЧИН СУРГАЛТ 

2022 оны 2 дугаар 18

ПУМА  ЗОЧИД БУУДЛЫН 2 ДАВХАР

12:40 - 13:00

Бүртгэл

Пума  зочид буудлын 2 давхарт

13:00-13:05

Нээлт

 /Монголын сайтын холбооны Ерөнхийлөгч Э.Батхүү/

13:05-13:50

Интернетэд суурилсан үйлчилгээний  зохицуулалт ба вэб сайтуудтай холбоотой зарим асуудлууд

/Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Д.Гантулга/

13:50-14:00

Асуулт хариулт

14:00-14:30

FB цэнхэр тэмдэглэгээ, вэб сайт, пэйж хуудас  хөгжүүлэлт, хамгаалалт

/Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын мэргэжилтэн Г.Баттулга/

14:30-14:40

Асуулт хариулт

14:40-15:20

Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

/Харилцаа холбооны зохицуулах хорооны мэргэжилтэн Г.Энхмаа/

15:20-15:30

Асуулт хариулт

15:30-15:50

Цайны завсарлага

15:50-16:30

Зохиогчийн эрхийн тухай хуулийн зохицуулалт

/Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн мэргэжилтэн М.Ариунболд/

16:30-16:40

Асуулт хариулт

16:40-17:20

Оюуны өмчийн хэрэглээ ба ашиглалт

/Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга С.Ганзориг/

17:20-17:30

Асуулт хариулт

17:30-18:00

Оюуны өмчийн зөрчил анхаарах асуудал

/Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн Улсын ахлах байцаагч  Г.Бат-Оргил/

18:00-18:10

Асуулт хариулт

18:10-18:40

DDoc халдлагын үед сайтын хэвийн үйл ажиллагааг хангах нь

/Айтүүлс ХК/

18:40-19:00

Асуулт хариулт

19:00: 19:10

Дурсгалын зураг авахуулах

Эх сурвалж: Монголын сайтын холбоо 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Огноо:

,

2023 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бэлгийн замаар дамжих халдварт өвчний 10245 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 25 хувийг эзэлж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний 4206 /41.1 хувь/ тохиолдлыг тэмбүү, 3579 /34.9 хувь/ тохиолдлыг заг хүйтэн, 2437 /23.8 хувь/ тохиолдлыг трихомониаз эзэлж байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өссөн байна гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг хаана

Огноо:

,

Хан-Уул дүүргийн 8, 9-р хороо Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн засвар, арчлалтын ажлын хүрээнд тус гүүрийн зорчих хэсгийн зүүн талын /хойш/ чиглэлийн эгнээг хааж тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнийг баруун талын /урагш/ чиглэлийн эгнээгээр түр зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд Сонсголонгийн 289.4 У/М гүүрийн орох хэсгийн дамжих хавтан болон 2, 4, 6, 7 дугаар алгаслал хооронд зорчих хэсгийн  хүчитгэж  асфальтбетон хучилтын ажил хийгдэнэ.

Гүүрийн засварын ажил 2024 оны 04 дүгээр сарын 25-ны 23 цагт эхэлж, 04 дүгээр сарын 26-нд дуусахаар төлөвлөж байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн дээрх хугацаанд түр замын хөдөлгөөний зураглалын дагуу хөдөлгөөнд оролцоно уу хэмээн Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна

Огноо:

,

2024 оны дөрөвдүгээр сарын 25, 26, 27, 28-ны өдрүүдэд 9 дүүргийн 28 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. 2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан. 

Нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ6 цаг 37 минут

Зэсийн баяжмалын арилжаа зохион байгуулна

Цаг үе6 цаг 39 минут

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Цаг үе6 цаг 42 минут

Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих...

Урлаг спорт6 цаг 45 минут

Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хан...

Шударга мэдээ6 цаг 48 минут

"Хангай" зочид буудлын эзэмшигчид татвараа нөхөж төлөх, ба...

Улстөр нийгэм7 цаг 5 минут

ЗГ: Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төс...

Цаг үе7 цаг 13 минут

Энэ сарын 25, 26, 27, 28-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохио...

Улстөр нийгэм7 цаг 20 минут

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жог...

Улстөр нийгэм7 цаг 24 минут

УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар

Цаг үе7 цаг 27 минут

Хангайн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Санал болгох