Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Түүхий нүүрс түлж байсан зөрчилд арга хэмжээ авлаа

Огноо:

,

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байрлах Говийн эко хүнс ХХК-ийн мах үйлдвэрийн уурын зуухны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. түүхий нүүрс түлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 зүйлийн 1.3 хэсэгт заасны дагуу зөрчлийн хэрэг нээн шийтгэл ногдуулж, түүхий нүүрсний хэрэглээг зогсоон эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өглөө.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Долоодугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо:

,

Монголбанк 2020 оны 7 дугаар сард 2.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 13 тн үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81,7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44  төгрөг байлаа.

 

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нэгдүгээр ангид элсэн суралцахаар 10 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Огноо:

,

2020 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийг энэ жил нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 1/3 буюу 10 мянга гаруй нь цахимаар бүртгүүлээд байна.

Цахимаар бүртгүүлэхдээ ажлын өдөр 08.30-17.30 цагийн хооронд www.elselt@edu.mn, www.parent.edu.mn хаягаар бүртгүүлнэ. Бүртгэлтэй Холбоотой мэдээллийг 7577-8080 утсаар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дорноговь аймгийн Шуурхай штаб хуралдаж байна

Огноо:

,

Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлууд болон Улсын Онцгой комиссын 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 206 иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Дорноговь Онцгой Байдлын Газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох