Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

"И-Март"-ын "Чингис" салбар тодорхойгүй хугацаанд ажиллахгүй

Огноо:

,

"Имарт" сүлжээ дэлгүүрийн "Чингис" салбарт энэ сарын 08-ны өдөр гал гарсны улмаас тодорхойгүй хугацаагаар, түр ажиллах боломжгүй болжээ. Энэ талаар тус дэлгүүрээс албан ёсоор мэдээлж, "Имарт Чингис" салбарын үйл ажиллагааг хурдан хэвийн байдалд оруулахын төлөө ажиллаж байна" гэжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Шударга мэдээ

Шалгалтаар дэн буудлуудаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний савханцар илэрлээ

Огноо:

,

Өнөөдөр НМХГ-аас Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 90 зочид буудал, 39 дэн буудал нийт 129 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

Шалгалтад хамрагдсан газруудыг “Зочид буудлын эрүүл ахуйн нөхцөл шаардлагыг шалгах хяналтын хуудас”-аар үнэлгээ өгөхөд 8 буюу 6.2 хувь нь их, 92 буюу 71.3 хувь нь дунд, 29 буюу 22.5 хувь нь бага эрсдэлтэй үнэлэгдсэн байна.

Шалгалтын явцад 393 зөрчил илрүүлэн 348 заалттай 73 албан шаардлага болон эрх бүхий албан тушаалтны 49 албан даалгавраар хугацаатай үүрэг өгч, нийт 51 аж ахуйн нэгж, иргэнд 29600.0 мянган төгрөгийн шийтгэвэрийн арга хэмжээ ногдууллаа.

Лабораторийн шинжилгээний дүн:

Эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавч, аяга таваг зэрэг эд зүйлсээс 500 гадаргуугийн арчдас авч НМХГ-ын Төв лабораторид шинжлүүлэхэд 142 арчдаст буюу 28.5хувьд нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрсэн. Дэн буудлаас авсан нийт арчдасын 39.2 хувьд нь гэдэсний бүлгийн Enterobacter spp, E.coli савханцар илэрлээ. Унд ахуйн усны чанар, аюулгүй байдалд үнэлгээ өгөх зорилгоор 61 зочид буудал, дэн буудлаас усны 122 дээж авч хими, нян судлалын үзүүлэлтээр шинжилгээ хийлгэхэд 2 дээжинд нянгийн тоо стандартад заасан нормоос их гарсан тул зочид буудлын усны шүүлтүүрийг шинэчлүүлж, ус хадгалах савыг угаалгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүллээ.

Дараах нийтлэг зөрчлүүд илэрлээ.

• Үйлчилгээний ажилчдын 49хувь нь эрүүл мэндийн урьдчилэн сэргийлэх үзлэг шинжилгээнд хугацаандаа бүрэн хамрагдаагүй байна.
• Дэн буудлын үйлчилгээний ажилчид 57 хувь нь мэргэжлийн сургалтад хамрагдсан үнэмлэх, гэрчилгээ байхгүй, ажлын хувцас өмсдөггүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56хувь нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан.
• Барилга байгууламж нь ажлын зураг төсөлгүйгээр баригдсанаас төлөвлөлтийн хувьд шаардлага хангахгүй, өрөөний зай талбай стандартад заасан норм хэмжээнээс бага, дэн буудлууд хоолны газрын өрөөгүй, орон сууцны байрын өргөтгөлд байрласан Цагаан хэрэглэл угаах хатаах, индүүдэх өрөөний зай талбай, технологи урсгал нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, механик салхивчгүй, бохир хэрэглэлийг зөөвөрлөх зориулалтын савгүй, цэвэр хэрэглэл хадгалах шүүгээ савгүй
• Шалгалтанд хамрагдсан газруудын 56 хувь нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, баталгаажилтгүй гоо сайхны бүтээгдэхүүн, угаалга халдваргүйтгэлийн бодисыг хэрэглэж байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, алчуур, улавчны угаалга цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хангалтгүй, хуучирч өнгө алдсан, эрүүл зүйн нян судлалын шинжилгээгээр нянгийн бохирдолт илэрсэн, гудас дэвсгэрийг угааж цэвэрлээгүй хир толботой, хэмжээний хувьд стандартад заасан хэмжээнд хүрэхгүй байсан
• Зочин хүлээн авах өрөөний цагаан хэрэглэл, улавчийг сольж угааж халдваргүйжүүлээгүй.
• Орны бүтэц стандартад заасан шаардлага хангахгүй
• Зочин хүлээн авах өрөөнд өдөр тутмын болон их цэвэрлэгээ хангалтгүй,
• Засвар шинэчлэлт хийхгүйгээс ханын обой хуурах, шал, дэвсгэр хуучирч элэгдсэн, зай завсар орсон, ариун цэврийн өрөөний тоноглолууд эвдэрсэн, ор, ширээ сандал зэрэг тавилга, хэрэгслүүд хуучирч өнгө үзэмжгүй болсон зэрэг зөрчил дутагдлууд илэрлээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хууль бус алт олборлолтыг зогсоов

Огноо:

,

Засгийн газраас томилогдож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг  энэ сарын 16-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймагт ажиллав. Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэж, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу зарим уул уурхайн чиглэлээр олборлолт хайгуул хийж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан. 

Энэ дагуу тухайн газар нутагт нөхөн сэргээлт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, цагдаагийн хамгаалалтттай зохион байгуулж ажиллахыг тухайн орон нутгийн удирдлагуудад даалгасан билээ. Ажлын хэсэг 20 гаруй хоногийн өмнө гарсан энэхүү Засгийн газрын албан даалгаврын хэрэгжилтийг газар дээр нь шалгахад зөрчил илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь Агуйт гэх газарт  ажлын хэсгийн гишүүд ажиллах явцдаа 47 иргэн хууль бусаар алт олборлож, байгаль орчин сүйтгэж байсантай таарч, цагдаагийн байгууллагад мэдээлж, хүлээлгэн өгчээ. Мөн долоон эксковатор бусад техник хэрэгслийг хурааж, лацадсан байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр дөрвөн төслийг хэрэгжүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 300 сая хүртэлх ам.долларын зээлээр “Улаанбаатар-Дарханы замд нэмэлт хоёр эгнээ зам барих”, “Дархан арьс ширний цогцолбор” төслийн дэд бүтэц байгуулах, “Чойр-Сайншандын 230 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих”, “Улаанбаатар хотын дулааны сүлжээ” гэсэн дөрвөн төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох