Бидэнтэй нэгдэх

Чөлөөт цаг

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны нэгдүгээр сарын 26-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн явцыг Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч Б.Жавхлан танилцууллаа. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавраар үүрэг болгосон хөгжлийн хязгаарлагч хүчийн зүйлсийг шийдвэрлэх ерөнхий цогц төлөвлөгөөг үүрэг өгсөн хугацаанд боловсруулж, танилцуулахыг Засгийн газрын гишүүдэд даалгалаа.

- “Шинэ сэргэлтийн  бодлогын хурдасгуур” улсын төсөвт үйлдвэрийн газар байгуулж, дүрмийг баталлаа. Тус газар нь шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангах, Засгийн газрын харьяа байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын оролцогч талуудыг уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх чиг үүрэгтэй байна.  

- Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд оролцсон талаар танилцуулга хийлээ. Гүний уурхайн огтлох малталтын анхны тэсэлгээг хийснээр үйл ажиллагаа нь эхэлж, гүний уурхайг 2023 оны эхний хагаст ашиглалтад оруулах бодит нөхцөл бүрдлээ.

- Газрын тосны бүтээгдэхүүний импортын олон талт эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтын хилийн зурваст дахь (хавсралтаар заасан) байршил, газрын хилийн заагийн солбицол, талбайн хэмжээ бүхий газруудыг газрын тосны бүтээгдэхүүн шилжүүлэн ачих агуулах барих зориулалтаар ашиглахыг зөвшөөрлөө.  

- Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан танилцуулга хийлээ

- Төмөр-Очирын Ням-Очирыг Боловсролын ерөнхий газрын даргаар томиллоо.

Дэлгэрэнгүй унших
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Чөлөөт цаг

Хашаандаа мод тарих зай талбайтай юу?

Огноо:

,

🌳Хашаандаа мод тарих зай талбайтай юу?
🌳20, 50, 100 жилийн дараа таны тарьсан мод хэр өндөр болох, үндэс нь хэр их тэлдэг, талбай эзэлж ургах талаар тооцоолсон уу?
🌳Ямар болсон байх вэ, яаж харагдах вэ?
Таны хашаандаа тарих мод цонх, нарлах талбай зэргийг хаах магадлалтай юу?
🌳Доор нь болон ойр хавьд цахилгаан, сантехник, утасны кабел (инженерийн шугам сүлжээ) байхгүй биз? Дээшээ шонгийн утас тулахгүй биз? зэрэг асуултуудад хариулсны дараа модоо тариарай.
мод ба бичвэр нарын зураг байж магад
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Бордоо хэрхэн хийх вэ

Огноо:

,

Хогийн цэг рүү хаягдаж буй хог хаягдлын 50% нь бордоо болдог. Жимс, ногооны хальсыг хаяхын оронд бордоо болгоход хөрсөн дэх органик бодисыг нэмэгдүүлж, үндэс бүтцийг бий болгохооос гадна хүнсний бүтээгдэхүүний амин дэм, эрдэс бодисын хэмжээг нэмэгдүүлдэг ач тустай. Та бүхэнд бордоо бэлтгэх дараах зөвлөгөөг хүргэж байна.
"бордоо хэрхэн хийх вэ? з0варчилгаа 30B арчилгаа 1х1хэмжээтй модон сав бэлдэнэ. 2 жимс ногооны хальс болон херсийг уелж хийнэ. 3 оруулахын тулд за°дралд чийглэж ΘΓΗΘ.. унэр орохоос сэргийлж 5 ялзмаг дулаан температуртай 7хоногт болж задрах 1 удаа сэврээнэ. процесс эхэлнэ. 6 хунсний улдэгдэлгуй xap херс болсноор бордоо бэлэн болно. реисипхисаргирнаканнн цагдаагий" гэсэн бичвэр нарын зураг байж магад
Дэлгэрэнгүй унших

Чөлөөт цаг

Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо

Огноо:

,

Залуус мод тарьж, арчлах тухай мэдлэгээ сорилоо
 
 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох