Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ

Огноо:

,

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа энэ сарын 01-ний өдөр боллоо. Чуулганы нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв.

УИХ-ын дарга хэлсэн үгэндээАрд түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна.

Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ хэмээн онцоллоо.

Мөн тэрбээр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна.

Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна хэмээлээ. 

Түүнчлэн УИХ-ын дарга, Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна.

Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.

Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатайг онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Улстөр нийгэм

ХҮН-ынхан Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдлээ

Огноо:

,

Хөдөлмөрийн үндэсний намаас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржхандын хэлснээр, “ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. Энэ нь Үндсэн хуультай нийцэхгүй, зөрчилдөж байна” хэмээн мэдэгдлээ.

Тиймээс ХҮН энэ асуудлаар Үүндсэн хуулийн Цэцэд хандаж байгаа юм байна. Тэрбээр, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Н.Энхбаяр, Н.Багабанди, П.Очирбат тэргүүтэй хүмүүс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг удаа 6 жилээр сонгогдон ажиллахаар хуульчилсан тул энэ тодорхой заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгах шаардлагатай гэж үзэж байна. Мөн зарим хууль тогтоогчдын “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох боломжтой” хэмээн тайлбарлаж буйд тус намын Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хугацааг хоёр жилээр сунгах хууль зүйн боломжгүй” хэмээн мэдэгдлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн сонгуулиар таван эрхэм 4-8 жилээр сонгогдон ажилласан. Тэд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшин өрсөлдсөн тохиолдолд 8-10 жилээр ажиллах нөхцөл үүсэх тул Хөдөлмөрийн Үндэсний намынхан ийнхүү Үндсэн хуулийн Цэцэд хандахаар болжээ.
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЭМЯ-ны ээлжит мэдээлэл /2021.01.18/

Огноо:

,

ЭМЯ-наас "Ковид-19" халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна / 2021.01.18/

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“КОВИД-19” халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлыг хангаж байна

Огноо:

,

Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны ээлжит 26 дугаар хурал боллоо. Тус хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, коронавируст “Ковид-19” халдвартай холбоотойгоор хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийгдэж, авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш.Анхмаа хурлыг удирдаж, коронавируст “Ковид-19” халдварын тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Түүнчлэн www.burtgel.mohs.mn, www.covid19.gerege.mn цахим программыг нэгтгэж коронавируст халдварын нэгдсэн удирдлагын систем болгон илүү боловсронгуй болгох, “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх, вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтанд хамруулах зэрэг бэлэн байдлыг хангаж ажиллах болон цаг үетэй холбогдуулан шуурхай авч хэрэгжүүлэх бусад үүрэг даалгаврыг өглөө гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох