Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Нэмж ачигдах чингэлэгийг хуваарийн дагуу татан авна

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайдын 196 дугаар захирамжаар байгуулсан  хилийн боомтууд дээрх  экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх  Ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан.

Ажлын хэсгийн хэрэгжүүлж байгаа ажил болон хилийн боомтуудаар чингэлэгтэй ачаа бараа, бүтээгдэхүүн тээвэрлэлтийн мэдээллийг долоо хоногийн хоёр өдөр буюу мягмар, баасан гараг бүрийн 11:00 цагт  ажлын хэсгээс олон нийтэд хандан мэдээлэл хийх үүргийг Шадар сайд өгсний дагуу өнөөдөр Авто тээврийн үндэсний төвд ЗТЯ, АТҮТ, ГЕГ, ЦЕГ, Боомтын зөвлөлийн төлөөлөл оролцон цаг үеийн мэдээлэл хүргэлээ.

Тэд мэдээлэлдээ “Цар тахлын нөхцөлаас хамааран 3 сарын хугацаанд Эрээн хотод саатаад байсан ачаа барааг урд хөрштэй удаа дараа хэлэлцэсний үр дүнд 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн халдвар хамгааллын өндөр дэглэмд Замын-Үүд хилийн боомтоор чингэлэг тээврээр дамжуулан авч эхэлсэн. Өнгөрсөн найман хоногийн хугацаанд нийтдээ 310 гаруй чингэлэгтэй ачаа барааг хилээр нэвтрүүлсэн.

Чингэлэгтэй ачаа тээвэрлэлтийн хувьд хоёр улсын хил дундын “0” цэгээс ачаатай чингэлэгийг Хил хамгаалах, Онцгой байдлын газраас бэлтгэсэн 50 автомашинтай   жолооч нар логистикийн төв хүртэл тээвэрлэж байгаа.

Ажлын хэсгийн зүгээс урд хөршид хандан өдөрт гарах чингэлэг тээвэрлэлтийн тоог нэмэгдүүлэх санал тавьж,  шийдвэрлүүлэхийн зэрэгцээ Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Эрээн хотод саатсан ачаа барааг урд ирсэн дарааллын дагуу татан авахыг зорьж байна.

Эрээн хотод ачигдсан 900 гаруй чингэлэгээс өнгөрсөн 7 хоногт 300 гаруй чингэлэгтэй ачааг татан авсан бол үлдсэн 600 чингэлэгийг  8-10 хоногт багтаан татан авахаар төлөвлөж байна. Цаашдаа нэмж ачигдах чингэлэгийг хуваарийн дагуу татан авна.

Ложистикийн төвд буусан чингэлэгтэй ачааг задлан гаалийн бүрдүүлэлт хийж,  тэндээс ААН-үүд зах зээлийн зарчимын дагуу ачааны хувийн хэвшлийн тээвэр хийх жолооч нартай үнэ хөлсөө тохирч Улаанбаатар хот руу татан авах, эсвэл өөрийн автомашинаар татан авах боломжтой юм. Ингэснээр тээвэрлэлтийн үнэ ханш бодитойгоор буурах боломж бүрдэж байна” гэсэн юм.

Шадар сайдын ахлан ажиллаж буй хилийн боомтоор экспорт, импортын ачаа тээврийг нэмэгдүүлэх ажлын хэсэг нь мөн төмөр замын нарийн болон өргөн царигаар чингэлэгт багтахааргүй барилгын материал болон бусад тоног төхөөрөмжийг татан авах, хилийн бусад боомтуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх, ачаа бараа татан авах, гаргах ажлыг эрчимжүүлэх боломжийг судлан хэрэгжүүлэхийг зорьж байгааг Ажлын хэсгийн төлөөлөл яриандаа онцоллоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох