Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Та өөрт ойр вакцины цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана уу...

Огноо:

,

Өнөөдөр /2022.01.13/ Улаанбаатар хотод суурин 160 цэгт 160 багийн 751 эмч, ажилтан ажиллаж, 8400 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-18:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Сайжруулсан шахмал түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна

Огноо:

,

Таван толгой түлш ХХК-аас өдөр тутамд 3500 орчим тонн сайжруулсан түлшийг 615 цэгт түгээн борлуулж байна. 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Таван толгой түлш ХХК-ийн  Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал “Таван толгой түлш ХХК-ийн зүгээс хэрэглэгчдээс ирсэн 5100 тонн түлшний захиалгыг бүрэн нийлүүлсэн. Одоогийн байдлаар манай компанийн 16 шугам хэвийн ажиллаж, нийлүүлэлт хийж, 19500 тонн түлшний нөөцтэй байна” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн хоёр долоо хоногт 15 машинаар 551 шуудай нүүрс оруулж ирэхийг завдсан үйлдэл гарсан байна. Түүхий нүүрсийг нийслэл хотод оруулж ирэхээр завдаж буй тохиолдол гарсаар байгааг шалгаж, тодруулах үүргийг Хотын даргын зүгээс холбогдох албаныханд өглөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

НОБГ: 48 иргэний амь насыг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа

Огноо:

,

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-24-ний өдрүүдэд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2  буюу нийт 32 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Алба хаагчид гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл, ослоос 4 иргэнийг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгааллаа.

Он гарсаар өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд  227 объектын гал түймэр,  15 аврах ажиллагааны буюу нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Энэ долоо хоногт Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд

Огноо:

,

Энэ долоо хоногт буюу 2022 оны 1 дүгээр сарын 24-30-ны өдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгийн байршил, цагийн хуваарийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох