Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

“Хэрэглэгчийн аян-2022” сэдэвт аяныг зохион байгуулж байна

Огноо:

,

Эрчим хүчний зохицуулах хорооноос тав  дахь жилдээ “Хэрэглэгчийн аян-2022” аяныг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Энэхүү аянд улсын хэмжээнд цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч төвийн бүсийн 97 хуулийн этгээд, Аймаг, нийслэлийн 22 зохицуулах зөвлөлөөс дулаан үйлдвэрлэх, цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай тусгай зөвшөөрөлтэй орон нутгийн 315 хуулийн этгээд нийт 412 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамаарагдаж байгаа юм.

Эрчим хүчний зохицуулах хорооноос Нийслэл, орон нутагт цахилгаан, дулаан түгээх, зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, шугам тоноглолд гарч болзошгүй гэнэтийн аваар саатлын үед түргэн шуурхай арга хэмжээ авах, өвлийн оргил ачааллын үед хэрэглэгчдийг стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангах нөхцөлийг бүрдүүлэхэд холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч ажиллана.

 Үүнд: 
  • Эрчим хүчний хэрэглэгчдийг 2021-2022 оны өвлийн оргил ачааллын үед стандартын шаардлагад нийцсэн эрчим хүчээр хангахад хяналт тавих, хэрэглэгчийн хуулиар олгогдсон эрх ашгийг дээдлэн хамгаалах;
  • Цахилгаан, дулаан түгээх, цахилгаан, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлага, үйл ажиллагааг дээшлүүлэх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахад хяналт тавих;
  • Түгээх шугам сүлжээнд гарч болзошгүй аваар, саатлаас урьдчилан сэргийлэх, гарсан гэмтэл, саатлыг түргэн шуурхай засварлаж, хэвийн болгоход холбогдох зөвлөмж, чиглэл өгөх;
  • Хэрэглэгчийн санал, хүсэлтийн шийдвэрлэлт, диспетчер, хоногийн үйл ажиллагааны мэдээг нэгтгэх, хяналт тавих;
  • Эрчим хүчний хэрэглэгчдэд хуулиар олгогдсон эрх, үүргийг таниулах, эрчим хүчний зүй зохистой хэрэглээ, хариуцлагыг дээшлүүлэх талаар сурталчлах, мэдлэг, боловсрол олгоно.  
Аяны хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны хоногийн мэдээг цахимаар буюу Google sheet ашиглан тогтмол хүлээн авч хяналт тавих бөгөөд, цахилгаан, дулаан хангамжийн доголдол, хэрэглэгчийн гомдол, саналыг үндэслэн шаардлагатай тохиолдолд цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч орон нутгийн болон хувийн хэвшлийн орон сууцны ашиглалт үйлчилгээ хариуцсан байгууллагуудыг сонгож үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, холбогдох зөрчил дутагдлыг арилгуулж ажиллах юм байна. Энэ талаар Эрчим хүчний зохицуулах хорооноос Аймаг, Нийслэлийн зохицуулах зөвлөл, болон цахилгаан, дулаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын удирдлагуудтай цахим уулзалт зохион байгуулж, холбогдох дүрэм журмыг танилцуулсан байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох