Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Web awards-2021” тэргүүн наадмаас цахим салбарын шилдгүүдийг тодрууллаа

Огноо:

,

Монголын цахим салбарынхны хүсэн хүлээдэг “Web awards-2021” тэргүүн наадам өнөөдөр Корпорайт конвейшн центрт боллоо. Тэргүүн наадмыг Монголын сайтын холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар хамтран хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг уламжлалтай. Харин энэ удаагийнх цар тахлын онцгой нөхцөл байдлын үед цахим орчинд нийгмийн хариуцлагаар тэргүүлэгчид Монголын нийгэм болон цахим орчинд хамгийн нэр хүндтэй эрхмүүдээс шагналаа гардан авснаараа онцлог байлаа.

Тус наадамд нийт 18 номинацид  60 гаруй сайт нэр дэвшин өрсөлдөж дараах сайтууд тэргүүлжээ.

  • Zindaa.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Мэдээллийн шилдэг сайт”
  • Tovch.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч шилдэг сайт”
  • Peak.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрөлжсөн мэдээллийн шилдэг сайт”
  • Livetv.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг технологи нэвтрүүлэгч сайт”
  • Nutag.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Орон нутгийн шилдэг сайт”
  • Shilen.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайт”
  • Ulaanbaatar.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Төрийн байгууллагын шилдэг сайт”
  • Ett.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Бизнесийн шилдэг сайт”
  • UBcаb.mn WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг аппликэйшн хөгжүүлэгч”
  • Арт плас дизайн ХХК “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Шилдэг вэб сайт хөгжүүлэгч”
  • Isee.mn “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Сайтын шилдэг бүтээл”-ийн тэргүүлэгч боллоо.

Мөн “Web awards”-ын хамгийн онцлох үйл явдлын нэг нь олон нийтийн санал асуулга, цахим салбарын экспертүүдийн саналаар Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтнээр П.Цагааныг, Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтнээр Тордайн Ганболдыг тодруулсан явдал байлаа. П.Цагаан компанийхаа хөрөнгөөр Улаанбаатар хотод Мөсөн гулгуурын талбай байгуулж ашиглалтад оруулснаас гадна Монголын үндэсний спортын нэг болох байт сурын харваачдад бэлтгэл сургуулилт хийх, цэц мэргэнээ сорих Байт харвааны талбайг барьж байгуулж өгчээ. Харин Тордайн Ганболдыг 2020-2021 онд цахим орчинд эерэг, хүнлэг хандлагыг түгээн дэлгэрүүлж олон айл, гэр бүл, хувь хүнд тусалж, нийгэмд шударга ёс, хариуцлагатай байхад манлайлж буйг онцлон Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтнээр тодруулсан байна.

Халаагаа өгч буй энэ 2021 онд Монголын хэвлэл мэдээллийн салбарт нэгэн зууны түүхийг бүтээлцсэн МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ой тохиож буй. Монгол Улсыг гадаадад сурталчлах хариуцлагатай үүргийг өнөөдрийг хүртэл хүлээж буй МОНЦАМЭ агентлаг цахим салбарт олон улсын 5 хэлээр мэдээ мэдээлэл түгээдэг www.montsame.mn сайтыг эрхлэн гаргадаг билээ. Тиймээс 5 дахь удаагийн “Web awards”-аар Монголын сайтын холбоо www.montsame.mn сайтыг онцлон “Web awards-2021”-ын дээд шагнал “Хүндэт цом”-ыг хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө.

Монголын цахим салбарын “Web awards-2021” тэргүүн наадмын шилдгүүд:

  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын дээд шагнал “Хүндэтгэлийн цом” –ын эзнээр Montsame.mn
  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн зүтгэлтэн-ээр П.Цагаан
  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч нийгмийн идэвхтэн”-ээр Тордайн Ганболд
  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний цахим үйлчилгээ”–ээр Гэрэгэ системс ХХК
  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг хөрөнгө оруулалт”–аар Эрдэнэс таван толгой ХК
  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг бүтээн байгуулалт”–аар Grand Marshal luxury villas
  • “WEB AWARDS 2021” цахим салбарын тэргүүн наадмын “Нийгмийн хөгжлийг дэмжигч үндэсний шилдэг үйлдвэр” – ээр Таван толгой түлш ХХК тодорлоо.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох