Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Огноо:

,

Өнөөдөр аргын тооллын 2021 оны 12 дугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 18. Буд гараг. Найралт эх одтой, гурван хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өвлийн туйл болох улирал 0 цаг 45 минутанд эхэлнэ. Хүйтний ес эхэлнэ.

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд эд малын гарлагатай хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Сэтгэгдэл

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2023 оны хоёрдугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 2-7 метр, тал хээрийн нутгаар секундэд 10-12 метр хүрч ширүүснэ.  Увс нуурын хотгороор 22-27 хэм, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 13-18 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай.  Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 11-13 хэм хүйтэн байна.


2023 оны хоёрдугаар сарын 04-нөөс хоёрдугаар сарын 08-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 18-23 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ

Огноо:

,

Аргын тооллын 2023 оны хоёрдугаар сарын 03. Баасан гараг. Билгийн тооллын XVII Жарны "Буян үйлдэгч" хэмээх Усан бар жилийн Өвлийн адаг харагчин үхэр сарын 13. Бархасвадь гараг. Өглөгт охин одтой, есөн улаан мэнгэтэй хар луу өдөр.

Өдрийн наран 8 цаг 18 минутад мандан, 17 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, эрдэнийг гадагш өгөхөд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн чуулга уулзалт болно

Огноо:

,

“Залуу офицеруудын манлайллын жил”-тэй холбогдуулан Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалт бэлтгэлийн газраас 2 дугаар сарын 9-ний өдөр Гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгссөн бүрэлдэхүүний чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ нь гадаад орны зэвсэгт хүчний сургалтын тогтолцоо, хөгжлийн чиг хандлагыг Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн сургалт бэлтгэлийн бодлоготой уялдуулах, гадаадад цэргийн академи, команд штабын сургууль төгсөгчдийн мэдлэг, туршлага, дадлагыг хөгжүүлэх, дэмжих, манлайллын клубүүдээр дамжуулан гаргасан санал санаачилгыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгоход чиглэжээ.

Чуулга уулзалтад ОХУ, АНУ, БНСУ, ХБНГУ, БНФУ, БНЭУ, БНТУ, Их Британи, Япон улсад цэргийн академи, команд штабын сургууль, Дайны коллеж болон Жанжин штабын академи төгссөн бүрэлдэхүүний төлөөлөл оролцоно. Уулзалт хоёр үе шат шаттайгаар зохион байгуулагдах ба эхний арга хэмжээ энэ сард болно гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.  

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох