Улстөр нийгэм
ХНХ-ын сайд А.Ариунзаяа БНСУ-ын Засгийн газрын байгууллагын шагнал хүртлээ
БНСУ дахь ХНХҮТ-ийн 10 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Солонгост ажиллаж байгаа хөдөлмөрийн гэрээт иргэдэд болон тус улсад оршин сууж буй нийт монголчууддаа төрийн үйлчилгээг үзүүлж эхэлсэн энэ түүхэн цаг хугацааг үнэлсэн нэгэн арга хэмжээ өчигдөр боллоо.
Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Ерөнхийлөгчийн шагналыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад олголоо.
Солонгост гадаадын 16 улс орноос гэрээ хэлэлцээрийн дагуу ажиллах хүч илгээдэг. БНСУ-ын гадаадаас ажиллах хүч авах асуудлыг шийдвэрлэн ажилладаг Засгийн газрын агентлаг Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газар нь эдгээр 16 улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяаг онцолж энэхүү шагналыг хүртээжээ.
Шагналд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн тогтолцооны дагуу Солонгос улсад оршин сууж буй монгол иргэдийн төлөө Монгол Улсын Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулж, БНСУ дахь ХНХҮТ-ийн идэвхтэй үйл ажиллагаагаар дамжуулан монгол иргэдэд тулгарсан асуудлыг хуулийн дагуу шийдэн Солонгос-Монгол хоёр улсын хөдөлмөрийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцлон дурдаад “Ажиллах хүчний шилжих хөдөлгөөний тухай хууль”-ийг шинэчлэн боловсруулж УИХ-д өргөн барих, Залуусыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төслийг хэрэгжүүлэх, Солонгост ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимжуулах зэргээр БНСУ-ын хөдөлмөр эрхлэлтийн зөвшөөрлийн тогтолцоог хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлжээ.
Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны дипломат харилцаа хөгжөөд 30 гаруй жил болж байна. Манай яамны харьяа БНСУ дахь ХНХҮТ байгуулагдаад 10 жил боллоо. Ажиллах хүч илгээдэг гадаад 16 улс орноос Монгол Улсыг онцолж энэхүү шагналыг олгож байгаад туйлын талархалтай хүлээн авч байна. Ковид цар тахлын үед ч олон талт дэмжлэг үзүүлж байсанд ихэд талархаж байгаагаа илэрхийлье. Цар тахлын хүнд үеийг хамтдаа даван туулж шинэ цаг үе рүү хурдан шилжинэ гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаа улам өргөжиж, илүү их амжилт авчрах болтугай” гэлээ.
Шагналыг цахимаар гардуулан өгөх ажиллагаа БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Улсан хот дахь төв байранд болсон бөгөөд БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны харьяа АҮХНХЭГ-ын Олон улсын төвийн захирал Ким Сон Жэ, Гадаад ажиллах хүчний бодлого төлөвлөлтийн газрын дарга Ча Син Ү, дэд дарга Ли Ён Шил, Монгол Улсын ХНХЯ-ны харьяа БНСУ дахь ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах, мэргэжилтэн Д.Үнэнбат, Монгол Улсаас цахимаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл, ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтсийн дарга З.Хүслэн нарын албаны хүмүүс оролцов.Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
Сэтгэгдэл