Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын "Газпром” НХН-ийн удирдлагуудтай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нар орсон бөгөөд ОХУ-ын  "Газпром" НХН-ийн ТУЗ-ын орлогч дарга Бурмистрова Елена  Викторовна, Маркелов Виталий  Анатольевич, Ганкевич Мария Александровна тэргүүтэй албаны төлөөлөлтэй өнөөдөр (2021 оны 12 дугаар сарын 16) уулзлаа.

Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойгоор дараагийн 100 жилийн хөгжлийн түүхийг бүтээх нэгэн том төсөл болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн ажил цар тахлын хүнд хэцүү нөхцөл байдлаас үл хамааран Хамтарсан ажлын хэсгийн төлөвлөгөөний дагуу эрчимтэй урагшилж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Өнгөрөгч 10 дугаар сард уулзахад хэлэлцэж тохирсончлон Монгол Улсын Төрийн тэргүүний айлчлалаас өмнө Байгалийн хийн хоолой барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажлыг эцэслэнэ гэсэн зорилтдоо хүрсэн учраас дараагийн хэлэлцээр болон бусад баримт бичгийн төслүүдийг боловсруулах ажлыг ойрын хугацаанд эхлүүлэх нь зүйтэй гэдэг дээр талууд санал нэгдэв.

"Энэхүү төсөл нь манай хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа”-г баяжуулан өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл бөгөөд хоёр улсын төр засгийн түвшинд, ялангуяа Төрийн тэргүүнүүд өндөр ач холбогдол өгч дэмжин ажиллаж буйд талархалтай байна" хэмээн  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мөн үеэр онцолсон юм.

Шадар сайдын зүгээс Байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтад шаардлагатай мэргэжилтнүүдийг дотооддоо болон ОХУ-д бэлтгэх, сургах асуудлаар хамтран ажиллах асуудлаар тодорхой ярилцлаа.

Мөн Монгол талаас Улсын олон улсын стандартын шаардлага хангасан ноос, ноолуур, арьс, шир, нэхий болон махан бренд бүтээгдэхүүнийг “Газпром”-ын компаний ажилтан албан хаагчдын хэрэгцээнд нийлүүлэх санал дэвшүүлсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгохоор Монголын талаас эхний ээлжинд нийлүүлэх боломжтой бараа бүтээгдэхүүний танилцуулга, үнийн саналыг А.В.Маркелов даргын ажлын албанд хүргүүлсэн. Танай талаас авах боломжтой бараа бүтээгдэхүүний мэдээллээ ойрын хугацаанд эцэслэж өгвөл дараа дараагийн худалдаа үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж найдаж байна" хэмээн уулзалтын төгсгөлд Шадар сайд хэллээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ирэх сарын 1-ээс эхлэн АНУ-ын виз мэдүүлэх бүх хүн ярилцлагын цаг товлох шаардлагатай болно

Огноо:

,

2024 оны 5-р сарын 1-ний өдрөөс эхлэн АНУ-руу бүх виз мэдүүлэгчид заавал ярилцлагын цаг товлосон байх шаардлагатай болжээ. Үүнд 14-с доош насны хүүхдүүд хамаарна. Ярилцлагын цаг товлоогүй хүүхдийн визийн мэдүүлгийг Элчин сайдын яам хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

14-с доош насны хүүхдүүд биечлэн ярилцлагад ирэх шаардлагагүй (гэхдээ консулын зүгээс хүүхдээ биечлэн авч ирэхийг шаардах боломжтой) хэдий ч, хүүхдийн визийн мэдүүлгээ өгөхөд заавал хүүхдийн нэр дээр ярилцлагын цаг товлосон байна.

Энэхүү шинэ журам нь 2024 оны 5-р сарын 1-ний өдөр болон түүнээс хойш ярилцлагын цаг эсвэл ярилцлагагүйгээр виз мэдүүлэх хөтөлбөрийн цаг товлосон бүх виз мэдүүлэгчид үйлчилнэ.
Дэлгэрэнгүй унших

Санал болгох