Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Булган аймгийн иргэд хууль бус уул, уурхайн үйл ажиллагааг зогсоож буйг дэмжив

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт албан томилолттой ажиллаж байна. Ерөнхий сайдыг нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл, СЯ-ны ТНБД С.Наранцогт, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс байлцав.

Булган аймгийн засаг дарга З.Батзориг ЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өгөв. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Мөн орон нутагт тулгамдсан зарим асуудлыг Засгийн газрын гишүүд газар дээр нь шийдвэрлэлээ.

Иргэдийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх шаардлага тавив. Энэ тухайд 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана. Харин татварын багц хууль шинэчлэгдсэн, үүн дээр үйлдвэрүүдийг дэмжин ажилласнаар, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тооцоолж буйгаа Ерөнхий сайд хэлэв.

Иргэд хүнс, нефть, цахилгаанаа дотоодоосоо хангаж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ. Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх арга хэмжээ авч, нийгэмд шударга ёсыг тогтоож, тэгш байдлыг бий болгох эхлэл тавьж буйг дэмжиж байна, тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SHUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Долоодугаар сард 2.2 тонн үнэт металл худалдан авлаа

Огноо:

,

Монголбанк 2020 оны 7 дугаар сард 2.2 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 13 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5.5 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 13 тн үнэт металлын 11.3 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 7 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 81,7 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 169 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 815.6 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 167,504.44  төгрөг байлаа.

 

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

График 3. 2020 оны 7 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нэгдүгээр ангид элсэн суралцахаар 10 мянган хүүхэд цахимаар бүртгүүлээд байна

Огноо:

,

2020 оны хичээлийн жилд 1-р ангид элсэн суралцах хүүхдүүдийг энэ жил нийслэлийн хэмжээнд цахимаар давхар бүртгэж байгаа бөгөөд одоогоор нийт бүртгүүлсэн хүүхдүүдийн 1/3 буюу 10 мянга гаруй нь цахимаар бүртгүүлээд байна.

Цахимаар бүртгүүлэхдээ ажлын өдөр 08.30-17.30 цагийн хооронд www.elselt@edu.mn, www.parent.edu.mn хаягаар бүртгүүлнэ. Бүртгэлтэй Холбоотой мэдээллийг 7577-8080 утсаар авах боломжтой.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дорноговь аймгийн Шуурхай штаб хуралдаж байна

Огноо:

,

Дорноговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлууд болон Улсын Онцгой комиссын 2020 оны 25 дугаар хурлын шийдвэрээр БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан Монгол Улсын 206 иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах талаар хэлэлцэж байна.

Эх сурвалж: Дорноговь Онцгой Байдлын Газар

Дэлгэрэнгүй унших

Санал болгох