Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Д.Тэрбишдагвын ном Лайпцигийн номын яармагт уригдав

Огноо:

,

Германы Доод Саксоны Ханновер хотод болсон номын танилцуулах уулзалт өндөрлөөд шууд л давхисаар Берлин хотын төвд  оройхон ирэв.

Маргааш өдөр нь буюу 2021 оны 10-р сарын 29-нд ХБНГУ-ын Их хурлын буюу Бундестагийн тусгай танхимд УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвын   Герман улсын Ойленшпигель паблишинг групд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номоо танилцуулах уулзалт амжилттай  болов.  Герман нь 16 мужаас  тогтсон Холбооны бүгд найрамдах парламентын засаглалтай улс юм. Нийслэл бөгөөд хамгийн том хот нь Берлин. Үндсэн хуулийнхаа  дагуу Бундестаг нь хууль тогтоох үүрэгтэй.

Бундестагийн гишүүн асан, анд Хайно Визе болон Парламентын нийгэмлэг энэ удаагийн номын уулзалтыг Бундестагийн тусгай танхимд зохион байгуулав. Энэхүү уулзалтанд Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг, Элчин зөвлөх Д. Мөнхтөр, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Санчир, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Бэхбат, Консулын хэлтсийн дарга Ч.Батбилэг,  Цэргийн атташе С.Самданбилэг нар хүрэлцэн ирсэн байлаа. Монгол Улсаас ХБНГУ -д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг уулзалтыг нээж үг хэлсэн юм. Тэрээр “Олон улсын хууль, эдийн засгийн хөгжил, аюулгүй байдал, нийгмийн асуудлууд болон хүний эрхийн талаар хамтран ажиллах зорилго бүхий Нэгдсэн Үндэсний Байгууллагад Монгол Улс гишүүнээр элссэний 60 жилийн түүхт ой тохиож байна. Энэ өдөр номын танилцуулах уулзалтаа Бундестагийн танхимд хийж байгаа УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Монгол Улсаа сурталчилж,  түүх, зан заншил, соёлын талаар герман уншигчдад хүргэж байгаад талархаж байна” гэлээ.  

Энэхүү уулзалтанд  өргөмжлөлт консулууд, хуульч, улстөрчид, бизнес, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцов. Ковид цар тахлын хорио цээрийн дэглэм хараахан тавигдаагүй учир Бундестагийн танхимд номын танилцуулга хийх зөвшөөрөл авахад  бас амаргүй байсан аж. Зөвшөөрөл авахаас гадна  зай барих зарчим мөрдөх, вакцин хийлгэсэн гэрчилгээ шалгах, гадаад паспортыг нягтлах, амны хаалт зүүх зэрэг шаардлагууд тавьж байлаа. Мөн нэг дор 30-аас илүү хүн цуглуулахгүй байхыг зөвлөж байлаа.

Ойленшпигель паблишинг хэвлэлийн газрын эзэн, ноён  Маттиас Ойме оролцож, үг хэлсэн юм. Тэрээр “Д.Тэрбишдагвын  “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном  өөрийнх нь  амьдралын  түүхийг Монгол Улсын түүх, зан заншил, өв соёлын тухай хамтад нь өгүүлж, нүүдэлчдийн өвөрмөц онцлог, дадал зуршил, байгаль дэлхийтэй харьцаж байгаа харилцаа, монгол хүний сэтгэлгээний онцлог зэргийг дүрсэлсэн учир герман уншигчдын сонирхолыг их татаж байгаа билээ. Манай хэвлэлийн групп ирэх 3-р  сарын сүүлчээр Лайфциг хотод болох номын яармагт оролцоно. Энэ яармагт Д.Тэрбишдагвын номыг албан ёсоор дахин урьж танилцуулах болно. Энэ үеэр хэд хэдэн арга хэмжээ, ярилцлага зохион байгуулахаар номын зохиогчтой ярилцаж эртнээс төлөвлөлт  хийж байна” хэмээн онцлов.

М.Ойме өөрийн биеэр энэхүү хэвлэлийн төслийг удирдан, Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагтай нийцүүлэн  номонд тун тохирсон нэр өгсөн бөгөөд ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичсэн билээ. М.Ойме  зохиогч Д.Тэрбишдагвын номоо танилцуулах 30 гаруй уулзалтын таван уулзалт, Франкфуртын олон улсын номын үзэсгэлэн яармагийн нээлтэд биечлэн оролцож яваа.  Тэрээр 11-р сарын 11-нд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа элчин сайдын яаман дээр болох номын танилцуулга дээр   номын хэсгээс номын зохиогчтой хамтран хүүрнэх байдлаар уулзалт хийхээр  төлөвлөөд байна.

Мөн энэ уулзалтын үеэр зохиогч Д.Тэрбишдагвыг Гудеберг хотын захиргаа шинэ жилийн арга хэмжээндээ номоо танилцуулан оролцохыг урив.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

Огноо:

,

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар нийслэлийн авто зам, байгууламжийн засвар, арчлалт, тэмдэг тэмдэглэгээ, ашиглалтыг хариуцан ажилладаг. Энэ онд нийслэлийн Засаг даргын захирамжаар хэрэгжүүлж буй 18 төсөл, арга хэмжээний хүрээнд нийт 42 байршилд засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэж байгаа юм. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар хотын чухал эд эс. Авто замын засвар, шинэчлэлийн ажлууд түгжрэл, амьдралын чанартай шууд холбоотой. Иймд явган хүний зам, авто замын эвдрэлийг чанартай засаж, насжилт хэтэрсэн замуудыг шинээр барьж, ажлыг эрэмбэлэх нь чухал. Машин, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл, асфальтбетон үйлдвэрлэлийн зардал, уг үйлдвэрлэлд зориулж дайрга олборлох асуудлыг судлах, нийт асуудлыг нэгтгэн танилцуулахыг нийслэлийн Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаярт хариуцуулъя” гэв.

Ажиллах хүчний нөхцөл, авто баазын парк шинэчлэл болон асфальтбетоны үйлдвэрлэлийн зардлыг багасгаж, бүтээмжийг сайжруулснаар ажлын бүтээмж 3-4 дахин нэмэгдэх боломжтойг Улаанбаатар зам засвар, арчлалтын газраас танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно

Огноо:

,

“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд  танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх, 

-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,

-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,

-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.

-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Малын органик тэжээлийн “Мимо” үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмэгдүүлжээ

Огноо:

,

Ерөнхий сайд Н.Учрал Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд ажиллах үеэрээ Монголын анхны органик тэжээлийн үйлдвэртэй танилцлаа. Тус үйлдвэр өдөрт таван тонн малын тэжээл үйлдвэрлэдэг байснаа өргөтгөж, 50 тонн тэжээл үйлдвэрлэх бүрэн автомат үйлдвэртэй болжээ.

МИМО гэдэг нь “Миний монгол” гэсэн үгийн товчлол. Малчдын МИМО тэжээлд зарцуулсан нэг төгрөг 3-5 төгрөг болж өснө, хамгийн зөв хөрөнгө оруулалт. МИМО-гоор тэжээсэн малыг өндөр үнээр худалдан авч, малчдын орлогыг нэмэгдүүлэх, зах зээлд чанартай мах нийлүүлэх зорилготой ажиллаж байна. 

“ЭЙЛ БИ ЭЙЧ АГРО” ХХК 2016 оноос газар тариалан эрхэлж, 3500 га талбайг сэлгэж тариалж байна. Энэ жил буюу 2026 онд нийт 1200 орчим га-д улаанбуудай, тэжээлийн ургамал, чихрийн манжин тариалсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2022 оноос малын эрдэс тэжээлийн үйлдвэр байгуулж, 100 хувь байгалийн гаралтай МИМО нэрийн бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүлсэн бол 2025 онд малын хүчит тэжээлийн бүрэн автомат үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Үйл ажиллагаандаа ISO9001:2015 болон ISO22000:2018 олон улсын стандарт мөрдөж мал, амьтанд зориулсан эрдэс тэжээл (премикс), малын багсармал болон хорголжин тэжээл, долооц зэрэг найман нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. 

Эдгээр тэжээлийг хэрэглэснээр, малын зүй бус хорогдлыг 90 хүртэл хувиар бууруулах, ноолуурын гарцыг 60, сүүний гарцыг 40, махны гарцыг 200-300 хувиар тус тус нэмэгдүүлэх, халдварт бус өвчлөлөөс сэргийлэх боломжтой гэж тус компанийн удирдлага Ерөнхий сайдад танилцууллаа. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох