Улстөр нийгэм
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн хуралдаан болно
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.11.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дэгийг та бүхэнд хүргэж байна.
НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН /2021.11.08/ |
|||
10.00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
10.00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН /2021.11.08/ |
|||
09.00 |
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
10.00 |
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
14.00 |
Боловсролын багц хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Жанжин Д.Сүхбаатар” танхимд |
|
14.00 |
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан |
“Үндсэн хууль” танхимд |
|
14.00 |
Нийтийн мэдээллийн тухай болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаан |
“Их засаг” танхимд |
|
14.00 |
Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
“Их Эзэн Чингис хаан” танхимд |
|
14.00 |
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан |
415 тоот өрөөнд |
Улстөр нийгэм
“Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай төслийг дэмжив
Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
Гадаад харилцааны яамнаас төслийн хэлэлцээг ахлан Хятадын талтай тохиролцох ажлыг амжилттай удирдан зохион байгуулсны дүнд 10 гаруй жил гацаад байсан Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг холбох, түүний бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс нь тавигдаж байна.
Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын боомтын улсын хилийн шугам дайран өнгөрөх цэг дээр төмөр замын гүүрийн тулгуур, бусад объектын барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх харилцааг зохицуулах юм.
Улстөр нийгэм
Хөгжлийн банкны гэх хэргийн талаарх шийдвэрийг нээлттэй байршуулна
Улстөр нийгэм
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 27-нд болж, Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрсэн үр дүнгийн талаар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “И-Монгол”-д нэгтгэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санд шаардлагатай тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэх, иргэдэд зориулсан нөлөөллийн аян өрнүүлэх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллийн санг мэдээлэл солилцоход дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүд, байгууллагын удирдлагад даалгав.
Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж,давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээгбүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.
Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем /И-Монгол/-д эмийн жор, дүрс оношилгооны дүгнэлт, шинжилгээний хариу, хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээ, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч карт, эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийг цахим хэлбэрт бүрэн шилжүүлэн нээхэд бэлэн болоод байна.
-
Улстөр нийгэм2024/01/17
2023 онд бүх төрлийн тээврээр 146.4 сая зорчигч тээвэрлэлээ
-
Улстөр нийгэм2023/03/07
Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол энэ сарын 13-наас 17-ны ...
-
Цаг үе2023/03/22
Өнөөдөр Дорнодын зүүн хэсгээр цасан шуурга шуурна
-
Цаг үе2022/02/18
Олон улсын зуны нислэгийн цагийн хуваарь
Сэтгэгдэл