Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Д.Тэрбишдагва: Манай түүх, өв соёл бол Дэлхийд тамгалж үлдээсэн Монголчуудын нэрийн хуудас

Огноо:

,

ХБНГУ-н Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармаг 10-р сарын 24-нд амжилттай өндөрлөлөө. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва Германд хэвлэгдсэн “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, эх орноо сурталчилсан юм. Тэрээр энэхүү олон улсын номын яармагт зориулж  үндэснийхээ хувцсаа иж бүрэн өмсөж, ном судраа дээдлэгч монголчуудын эртний заншлаар номоо торгонд баринтаглаж, эх орныхоо түүх, соёл, өв уламжлал, байгаль, зан заншил, ахуйгаа харуулсан богино хэмжээний танилцуулга кинонууд бүтээн ирж ном сонирхогчдод толилууллаа. 

Германд нэр хүндтэй Eulenspiegel Gruppe хэвлэлийн газрын эзэн ноён Маттиас Ойме өөрийн биеэр энэхүү номын төслийг удирдан, дэлхийд улам бүр ховордож буй Монголын нүүдэлчний өвөрмөц соёл, зан заншил, уламжлалыг орчин цагийн агуулгатай нийцүүлэн номын нэрийг өвөрмөцөөр өгч, ХБНГУ-н нэрт улстөрч Курт Бек оршил үг бичжээ.  Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД - Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” ном өөрийнх нь амьдралын түүхийг хүүрнэхийн зэрэгцээ монгол зан заншил, өв соёл, уламжлал, байгаль дэлхийгээ хайрлан харьцаж байгаа монгол хүний сэтгэлгээний онцлог зэрэг сонирхолтой зүйлүүдийг Монголын эртний ба одоогийн түүхтэй холбон өгүүлжээ.

 Д.Тэрбишдагва “Ном бол хэл, орон зай үл хамааран соёл, түүх, мэдлэгийг түгээж байдгаараа гайхамшигтай. Монголчууд бид дэлхийд өөрсдийгөө эерэгээр харуулах, улсаа сурталчлах, аялал жуулчлал татах,  гадаад ертөнцтэй олон салбарт холбоо тогтооход гарцаагүй түүх, өв соёлоо танилцуулах нь чухал ач холбогдолтой. Дэлхийд өвөг дээдэс маань тамгалж үлдээсэн монголчуудын нэрийн хуудас юм шүү дээ.  Олон залуус, уран бүтээлчид ном, хэвлэлийн салбарт хүч сорьж,  далай мэт гүн, тал мэт өргөн номын  зах зээлийг сайтар судлан дэлхийн өнцөг булан бүрт хүргэдэг түгээгч номын яармагууд гэх мэт сувгуудыг ашиглаж, оюуны чадамжинд суурилсан бүтээлүүдийг олон олноор бүтээж, Монголоо сурталчилаасай” гэж хүсч байна хэмээн хэлсэн үгэндээ онцлов.
 
Түүний Франкфуртын олон улсын номын яармагийн хаалт дээр хэлсэн үгийг хүргэж байна.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

Мал, тэжээвэр амьтдын тооллого ирэх сарын 7-оос орон даяар зохион байгуулагдана

Огноо:

,

2023 оны Мал, тэжээвэр амьтдын тооллогыг 12 дугаар сарын 7-оос 17-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулна.

Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг Үндэсний Статистикийн Хорооноос уриалж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Лох Сиен Чи-д холбогдох хэргийг хянан хэлэлцэв

Огноо:

,

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.
 
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулжээ.
 
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.
 
Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
 
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүх 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Охайо мужид цасан шуурга шуурч, Их нууруудын бүс нутагт олон автомашин осолджээ

Огноо:

,

АНУ-ын Охайо, Пенсильвани, Нью-Йорк муж дахь Эри, Онтарио нууруудын зүүн эрэг дагуу даваа гарагаас эхэлсэн цасан шуурга лхагва гараг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.

Цасан шуурганы сэрэмжлүүлэг Пенсильванийн Кливленд, Эри, Нью-Йоркийн Жеймстаун, Сиракуз, Освего, Уотертаун зэрэг хотуудад идэвхжсэн байна.

Их хэмжээний цас орсны улмаас тус бүс нутгийн сургуулиудыг хааж, оршин суугчдыг энэ шуурганы сөрөг нөлөөлөлд бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг уриалжээ.

“Цаг агаарын хамгийн аюултай нөхцөл байдал үүсэж байгаа энэ үед богино хугацаанд их хэмжээний цас орох төлөвтэй байгаа учир зарим авто замын зорчих хөдөлгөөнд багагүй хүндрэл учрах төлөвтэй байна” гэж мэдээлсэн байна.

Тиймээс иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо онцгой анхаарал хандуулж, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Канад улсад ч мөн адил цасан шуурга болж, Онтарио мужийн цагдаагийн албанаас Торонто орчмын замуудыг хаахад хүрчээ.

Мөн улбар шар түвшний сэрэмжлүүлэг зарлаж, хэд, хэдэн авто ослын дуудлагад хариу арга хэмжээ авчээ.

Тус улсын хурдны зам дээр олон автомашины осол гарч, олон хүн хүнд бэртэж, эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн байна.

Их хэмжээний цасан шуурганы урсгал Онтарио нуураас зүүн тийш, Нью-Йоркийн төв хэсэгт орших Туг Хилл өндөрлөг газраар орж, баруун чиглэсэн 50-60 км/цагийн хурдтай хүчтэй салхины урсгал дайран өнгөрч, агаар чийгийг хуримтлуулан маш их хэмжээний хур тунадас бий болгохоор байгааг цаг агаарын байгууллагаас нь анхааруулжээ.

Цасны хэмжээ цагт 3 мм-ээс давж, зарим хэсэгт цагт 19-20 мм хүртэл хур тунадас орох төлөвтэй байгаа аж. 

Эх сурвалж: ОБЕГ

Дэлгэрэнгүй унших

Санал болгох