Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:30-18:00 цагт: 16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 9-р хороо Буянт-Ухаагийн 19-23 гудамж, 107-р цэргийн ангийн хашаа, Иргэн Энх-Амгалан, Христийн цуглааны байр, 134-р цэцэрлэг, Аяут өрхийн эмнэлэг, Хан дөлгөөн, Тавин ус, Ану сервис, Галуут мандал ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-18:00 цагт: 1-р хороо ШТС, 4, 6-р байр, Эмнэлэг, Максам.

ТӨВ АЙМАГ

⏱ 11:00-16:00 цагт: Эрдэнэ сум Иргэн Энхтуяа, Оюунбилэг /ногоо тарих/, Цэнгэл, Отгонбаяр, Жигжиднямаа, Эрдэнэбаатар, Долгормаа, Ичонсан ворлд, Женко бюри-1, Женко тур, Эхэн трейд, Хорс трек, Хүннү, Скайтел, Хайрын билэг, Энжой, Тулгат гацаа, Мандал жуулчин, Загас үржүүлэг, Харзтай, Азжаргал, Халиун трэвл жуулчны баазууд ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Автобусны 23 чиглэлд өөрчлөлт оруулна

Огноо:

,

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбогдуулан нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулах болсныг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдэгдлээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны өргөн чөлөө, Багшийн дээдийн урд талын авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор долдугаар сарын 27-ны өдрийн 06:00 цагаас долдугаар сарын 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хаах болжээ. Тиймээс тус замаар зорчдог нийтийн тээврийн 23 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулах юм. Үүнд,

  • М:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:8 "Хайлааст-МУБИС-Цэцэг төв"
  • Ч:37 "Улаанхуаран – 4 хороолол"
  • Ч:50 "Улаанхуаран – ТЭЦ3"
  • Ч:63 Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр
  • Ч:66 "Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол"
  • Ч:71 120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай
  • ШҮ:1 5 шар – Офицеруудын ордон
  • Ч:157 "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:57Б "Улаанчулуут -Их наран – МУИС" / их багтаамж/
  • Ч:78 Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:29Б "Зүүн 4 зам – Сансар – Вокзал"
  • Ч:48 "Зүүн салаа – Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:48А "Зүүн салаа – Шинэ зам- Чингэлтэй дүүрэг – МУБИС"
  • Ч:61 "Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат-Алтай хотхон-ТЭЦ3"
  • Ч:72 "Богдхан амралт – Ар зайсангийн гудамж – Сүхбаатарын талбай" /дунд овор/
  • Ч:34 Шар хад-Сансар-Ард кино театр-ТЭЦ3
  • Ч:28 "СЭЛХ – 7 БУУДАЛ – АРД КИНО ТЕАТР"
  • Ч:53 "Яармаг – МУБИС "
  • Ч:55 "Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж"
  • Ч:7 "Нисэх – МУБИС-Ард кино театр"
  • Ч:2 "Шархад – МУБИС – 3,4 -р хороолол"
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: 26-27-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжлэн орох тул Сэлбэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голуудын усны түвшин улам нэмэгдэхийг иргэд, аялагчдад онцгойлон анхааруулж байна.

2024 оны долоодугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор болон Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 19-21 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 19-21 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун зүүн хойноос секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 27-ноос 2024 оны долоодугаар сарын 31-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд Монгол-Алтай болон Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүхэн, бусад хугацаанд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Санзайн замд 560 метр ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох