Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

ЗГ: Төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар тохиролцоонд хүрчээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр болж, Монгол, Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хилтэй огтлолцох цэгийг тогтоох тухай протоколыг энэ сард багтаан Хятадын талтай байгуулахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нарт даалгалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны зургадугаар сарын захирамжаар байгуулсан Ажлын хэсгээс  удирдамж, чиглэлээр хангаж “Тавантолгой төмөрзам” ХХК БНХАУ-ын “Улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци” компанитай Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын улсын хил огтлолын цэгийн асуудлаар гурван удаа хэлэлцээ хийж, 2021 оны аравдугаар сарын 11-нд тохиролцоонд хүрчээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUDARGA.MN сайтын редакц

Шударга мэдээ

Засгийн газрын Ажлын хэсэг Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзалт хийлээ

Огноо:

,

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Ажлын хэсгийн зарим гишүүд Рио Тинто компанийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтаар Оюутолгой төсөлтэй холбогдох яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ажлын төлөвлөгөө гарган тодорхой асуудлуудыг ойрын үед шийдвэрлэх талаар талууд санал солилцсон юм. Ажлын хэсгийн зүгээс Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахад анхаарах шаардлагатай байгааг онцоллоо.

Дээрх уулзалтад Ажлын хэсгийн гишүүдээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд Б.Солонгоо болон “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцсон бол Рио Тинто компаниас тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Хөрөнгө оруулалт эрхэлсэн захирал Андрью Латхам, Рио Тинто Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, зөвлөх Б.Өсөхбаяр нар оролцлоо.

Эх сурвалж: ХЗДХЯ

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хотын дарга Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзлаа

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар энэ сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар хоёр улсын харилцаа эртний түүхтэйг онцлоод цаашид Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудад хамтран ажиллах өргөн боломжууд байгааг дурдав.

 

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотод Европ барилгын стандартыг нэвтрүүлэх цаашлаад хотын нийтийн тээврийн салбарыг сайжруулахад хамтарч ажиллах боломжтойг илэрхийлэв. 

Уулзалтын үеэр талууд хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах боломжуудыг судлахаар тохиролцов.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Өнөөдөр 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ

Огноо:

,

Энэ сарын 25-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 85, II тунд 206, нэмэлт сэргээх тунд 2176, нийт 2467 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.4 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2944 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67448 (75.9 хувь), 16-17 насны 26502 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Өнөөдөр /2021.10.26/ Улаанбаатар хотод явуулын 36 баг, суурин 36 цэгт 81 багийн 307 эмч, ажилтан ажиллаж, 4148 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох