Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Боловсролын салбарын шилдгүүд шагналаа гардан авлаа

Огноо:

,

Монголын багш нарын баярыг тохиолдуулан Баянгол дүүргийн шилдэг багш нарт Төрийн дээд шагнал, салбарын дээд шагнал гардуулах ёслол Баянгол дүүргийн ИТХ-ын хуралдааны танхимд боллоо.

Энэ үеэр тус дүүргййн  ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, “Төр түмнээрээ үйлс бүтээлээ үнэлүүлж, Баянгол дүүргийн  боловсролын үйлчилгээний 145 байгууллагын 5000 гаруй багш нараас ажил үйлсээрээ шалгарсан эрхэм та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Цаашид дүүргийн багш нарынхаа нийгмийн асуудал, тэр дундаа багшийн хөгжлийн асуудлыг онцгойлон анхаарч дүүргийн Засаг дарга, ЗДТГ-тай хамтран та бүгдийнхээ сургах их үйлсийг дэмжин ажиллах болно” хэмээн хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчдийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор С.Байгальмаа, "Алтан гадас" одонгоор Л.Даваасүрэн, БШУЯ-ны “Боловсролын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр З.Гэрэлмаа, Б.Алтанцоож, Р.Мөнхнасан, Д.Оргилсайхан, С.Алтанхундага, Ж.Нарантуяа, Б.Эрдэнэтунгалаг, Б.Батцэцэг, С.Оюунбилэг, Д.Шүрэнцэцэг, В.Мөнхзаяа нар шагнагдсан бол Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр С.Орхонтуул нарыг тус тус шагнажээ.

Мөн БШУЯ-ны Жуух бичгээр О.Гомбосүрэн, Б.Отгонбурмаа, Ө.Чимэдцэрэн, Н.Энхсайхан, Х.Мөнхтуяа нарыг, 2021 оны дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 39 дүгээр захирамжаар Ц.Батмөнх, Ж.Цэцэгмаа, Д.Аюушням нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын жуух бичгээр тус тус шагнаж урамшууллаа гэж БГД-ийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Улстөр нийгэм

"Төрийн банк" ХК 2024 онд зарласан ногдол ашгаа тараалаа

Огноо:

,

“Төрийн банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 10 дугаар тогтоолоор банкны 2023 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 66.20  төгрөг,  нийт 49.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн билээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн  жагсаалтыг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөр тасалбар болгон тогтоосон болно.

Тус шийдвэрийн дагуу хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг татвар суутгасны дараах дүнгээр “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв" ХХК-аар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн үнэт цаасны дансанд  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр байршууллаа.

Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн ногдол ашгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ногдол ашгаа авахыг хүсвэл өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандана уу.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 7505-1881 /4199/


 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК орон нутагт 10 шинэ худаг гаргана

Огноо:

,

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд 2024 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бэлчээрийн мал усалгааны зориулалттай инженерийн хийцтэй гүн өрмийн 10 ширхэг худаг гаргаж өгөхөөр ажлаа эхлүүллээ.
 
Орон нутгаас өгсөн саналд үндэслэн говийн хүн, малын ус ундааны гол эх үүсвэр болсон худгуудтай болгох санхүүжилтийг шийдвэрлэж, өрөмдөж, тохижуулах ажлыг эхлүүлсэнд нутгийн иргэдээс талархалтай хүлээн авч байна.
 
Өнөөдөр эхний худгийг Цогтцэций сумын Билгэх багийн малчин Н.Ихбаярт хүлээлгэн өглөө. 
 
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах зорилгоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас малчдад гаргаж өгч буй эдгээр худгууд нь худгийн байр, мал услах онгоц, цахилгаан үүсгүүр, насос зэргээр иж бүрэн тоноглогдсон байх бөгөөд уст цэгийн хайгуул судалгаа болон өрөмдлөгийн ажлыг усны мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Мал зүйчид хяналт шалгалт хийх эрхтэй боллоо

Огноо:

,

Малын генетик нөөцийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан сумын Хөдөө аж ахуйн тасгийн мал зүйч мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгох, Малын генетик нөөцөд хамааралтай уламжлалт мэдлэг, өв тээгчийг бүртгэх сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран зохион байгуулж буй тус сургалтад аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал үржлийн албаны дарга, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн “Мал аж ахуйн үйлдвэрлэл, төлөвлөлт, менежмент, малын үржил бүртгэлийн асуудал хариуцсан мал зүйч” зэрэг нийт 150 мэргэжилтнүүд сургалтад хамрагдаж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг салбарт баримтлах бодлого, чиглэлийн талаар мэргэжилтнүүдэд мэдээлэл өглөө.

Хоёр дахь өдрийн сургалтын үеэр сумдад ажиллаж буй мал зүйчид анх удаа хяналт шалгалт хийх эрх бүхий улсын байцаагчийн үнэмлэхээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, салбар яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Санчирдорж, Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Наранчулуун, Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Б.Цогтбаатар нараас гардан авлаа.

Малын генетик нөөцийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш орон нутагт ажиллаж буй мал зүйч мэргэжилтнүүд анх удаа улсын байцаагчийн эрхтэйгээр ажиллах юм гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох