Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна”

Огноо:

,

НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон Улсын өдөр” болгон уриалга гарган тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жилийн хувьд “Зөвхөн хамтдаа… Бид эх дэлхийгээ аварч чадна” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон тул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэх дүрс, бичлэгийн уралдааныг зарлалаа.

Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын дунд дээрх уриалгын дагуу иргэд, олон нийт рүү чиглэсэн нөлөөллийн аяныг өрнүүлэхээр гар зургийн уралдааныг зарлаад байна.

Эдгээр уралдаанд оролцогчид нь

  • Уриаг оновчтой, тодорхой илэрхийлж гаргасан байх,
    • Заасан хугацаанд багтаах /хугацаа хоцроохгүй байх/,
    • Бусад эх сурвалжаас хуулаагүй байх,
    • Гар зургаа А4 цаасан дээр багтаан зурсан байх,
  • Дүрс бичлэгийн уралдаанд орох бол яриа, дүрс, дуу ойлгомжтой байх,
  • Гэрэл, арын дуу авиаг сайтар тохируулсан байх гэсэн шалгуураар шилдүүдээ тодруулна гэж Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Сэтгэгдэл

Цаг үе

С.Зулпхар: Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-аар дамжуулан хөдөө орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах хэрэгтэй

Огноо:

,

Хөгжлийн бэрхшээлтэй хүний иргэний нийгмийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь ”2023-2026 төслийн суурь судалгааг танилцуулах хэлэлцүүлэг уулзалт боллоо.
 
Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар оролцсон. Тэрээр хэлсэн үгэндээ, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал бол зөвхөн ХНХЯ-ны асуудал биш юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх гэсэн ойлголт ч тусдаа байхгүй. Бусад хүн ямар эрх эдэлж байна бүгдийг ижилхэн хүртэж эрхээ эдлэх ёстой, энэ ч утгаараа хөгжлийн бэрхшээлийн асуудал нь салбар дундынх юм. Иймд бид эрхээ бодит болгохын тулд өөрсдийн тулгамдаж буй асуудлаа хамаарах салбарт нь хандан шийдүүлдэг байх нь чухал юм. Бидэнд олон асуудал байгаа ч хамгийн түрүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах, төрөлжүүлэх, түүгээр нь мэргэшүүлэх замаар төр, олон улсын байгууллагатай хамтран ажилладаг тогтолцоо руу шилжих хэрэгтэй байна” гэлээ.
 
Финланд Улсын Гадаад хэргийн яам болон ФЛОМ байгууллагын санхүүжилтээр Тэгш тусгал ТББ байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн иргэний нийгмийн байгууллагууд, ажилтнууд гишүүд, нийгэмдээ хүрч үйлчлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, чадавхыг бэхжүүлэх, байгууллагынхаа бүтэц үйл ажиллагааг бэхжүүлэхэд шаардлагатай ур чадварыг нэмэгдүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” төслийг 2026-2023 хэрэгжүүлж байгаа юм.
 
Эх сурвалж: ХНХЯ
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Хүүхдийн галт тэрэгний аялал өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

УБТЗ-ын Аялал жуулчлалын төв хүүхдийн галт тэрэгний тусгай хөтөлбөртэй аяллыг өнгөрсөн оны 12 дугаар сараас зохион байгуулж ирсэн.

“Хүүхдийн галт тэрэгний” 12-р сарын аялал зарлагдлаа. Тус хөтөлбөр нь 2023 оны 12-р сарын 01-нээс эхэлж буй бөгөөд Улаанбаатар-Дархан-Улаанбаатар чиглэлд долоо хоног бүрийн баасан гарагт аялах аж. Энэхүү тусгай хөтөлбөртэй аялалд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт аялж, олон сайхан мартагдашгүй дурсамжийг бүтээдэг. Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргээр гэр бүлээрээ тав тухтай аялж, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжийг та бүү алдаарай хэмээн "УБТЗ" ХНН-ээс мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлснээр уушгины хатгалгаа 40 хувиар буурчээ

Огноо:

,

Монгол Улсад хийсэн “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгааны дүнг хэлэлцэх хурал боллоо.

Хуралд ДЭМБ, ЭМЯ, ХӨСҮТ, Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэнгийн хамтарсан багууд оролцсон бөгөөд “Пневмококкийн эсрэг 13 цэнт вакцины үр дүнгийн үнэлгээ” судалгаанд уушгины үрэвсэл оношоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2-59 сартай 17748 хүүхэд, 18-аас дээш насны 7467 хүнийг хамруулсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганаар Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь пневмококкийн эсрэг вакцинаар дархлаажуулах хэмээн уриалсан байдаг.

Иймд ЭМЯ-наас 2015-2022 онд бага насны хүүхдийн уушгины үрэвслийг бууруулахын тулд пневмококкийн эсрэг 13 цэнт вакциныг нэвтрүүлэн, үр дүнг нь нотолгоонд суурилан дүгнэхээр олон улсын хамтарсан судалгааг хийсэн байна.

Судалгааны Монгол дахь багийн ахлагч М.Туяа хүүхдийн хатгалгааны эсрэг пневмококк 13 цэнт вакциныг 2019 оноос үндэсний хэмжээнд нэвтрүүлж, энэ хугацаанд тус вакцин хэрхэн нөлөөлж буйг үнэлэх судалгааны ажил эхлүүлснийг дурдаад “Бид зургаан жил цуглуулсан лабораторийн шинжилгээ болон эмнэлзүйн мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж эцсийн үр дүнг таницуулж байна.

Уг вакциныг нэвтрүүлснээр бага насны хүүхдүүдийн дундах пневмококк нянгаар үүсэх уушгины хатгалгааны хүнд болон маш хүнд хэлбэрийн өвчлөл 20-40 хувиар буурсан. Мөн рентгенээр оношлогдсон уушгины үрэвслийн тохиолдол буурсан байна. Түүнчлэн эрүүл боловч тухайн нянг тээж байгаа хүүхдийн тоо 61-72 хувиар буурсан нь тус нянгаар үүсэх уушгины үрэвслээс хүүхдээ урьдчилан сэргийлэх боломжтой болсон” хэмээн танилцуулсан юм.

Мөн энэ хурал дээр Австрали улсын Мельбурны Мурдочийн хүүхдийн судалгааны хүрээлэн, ЭМЯ, ХӨСҮТ-ийн багууд судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд Австралийн багийн доктор, профессор Ким Мулхолланд, дэд профессор Клайре Вон Моллендорф, дэд профессор, докторант Катрин Сатски, Кирстен Фажирли нар судалгааны явцыг дэлгэрэнгүй танилцуулгыг хийж пневмококкийн эсрэг вакциныг нэвтрүүлсний дараах үед вакцины бус хэв шинжүүдийг тандах талаар харилцан санал солилцлоо. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох